??????????

2014 оны 11 дүгээр сарын 30 нд Нийслэлийн Багахангай дүүргийн Ардчилсан намын 1-р хорооны гишүүдтэй намын дарга Э.Галбадрал уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Багахангай дүүргийн иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан ба өнгөрч буй 2014 онд Багахангай дүүргийн Ардчилсан намаас зохион байгуулсан ажлын талаар үнэлэлт дүгнэлт өгч харилцсан санал бодлоо солилцлоо. Тус уулзалтаар Багахангай дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж дүүргийн иргэдийн дунд мэргэжил дээшлүүлэх сургалт зохиох байгуулах, залуу үе, эмэгтэйчүүд, ахмадуудыг хамарсан олон талт ажлыг төлөвлөгөөндөө тусгахыг анхааруулж байлаа. Мөн Багахангай дүүргийн иргэдийн санал бодлыг сонсож байгаад талархалтай хандаж байгаагаа уламжилж цаашидын Багахангай дүүргийн Ардчилсан намаас зохион байгуулах ажлуудыг улам чанаржуулж ажиллахыг БХД Ардчилсан намын хорооны гишүүд болон Намын дарга Э.Галбадралд хэлж байлаа. Мөн тус уулзалтыг дүүргийн хороодод  тогтмол зохион байгуулахаар тогтлоо.22210388031201412011047

2392800643201412011047