Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар   гэх монгол залуус  анх удаа орон зайн цэнэглэгч бүтээжээ. Тэд  АНУ-ын Филадельфи мужийн  “Ametros solution” компанид ажилладаг байна. Цэнэглэгчийг хоёр төрлөөр хийжээ. Эхнийх суурин орчинд, дараагийнх нь хөдөлгөөнт орчинд хэрэглэх боломжтой.

Суурин орчинд: Энэ бол гар утасны кэйс бас орон зайн цэнэглэгч.
Энэ төхөөрөмжийг IPhone, Samsung Galaxy S3 гар утсанд хэрэглэх боломжтой аж. Мөн хамгийн нимгэн, уян хатан цэнэглэгч гэдгээрээ дэлхийн онцлогдож байгаа юм.
 

1

Бид та бүхэнд ширээнд дээрээ цэнэглэгч, цахилгаан холбоосуудаа хөглөрүүлэхгүй байх боломж олгож байгаа юм хэмээн зохион бүтээгчид ярьж байна. Энэ бол таны гар утсыг ямар нэгэн хүлээн авагчгүйгээр цэнэглэж чадах хамгийн анхны уян хатан, зөөлөн, гэр утасны гэр юм.

1

Технологи: Энэхүү цэнэглэх систем нь индуктив байдлаар цэнэглэх зарчимд суурилжээ. Технологийг цахилгаан дамжуулагч, цахилгаан хүлээн авагч гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж болно. Цэнэглэх зарчмыг доорх зурагт ойлгомжтой тусгажээ.
Зохион бүтээгчид Qi хэмээх цахилгаан ажиллуулах чипүүдийг ашиглажээ. Qi нь индуктив цахилгаан стандарт юм.
Дамжуулагч нь цахилгааны ашиглалтыг ихэсгэдэг бөгөөд энэ нь цахилгаан дамжуулалтыг тасралтгүйгээр тохируулахад дэмжлэг үзүүлдэг аж. Харин хүлээн авагч нь таван ваттын цахилгааныг хүлээн авах бөгөөд өндөр хүчин чадлаар бага цахилгааныг сарниулдаг байна. Хэдий тийм ч бүх төрлийн хүлээн авагчгүй цэнэглэх системийн хүчин чадал цэнэглэгч утасны коэффициентуудыг холбосноор тодорхойлогддог гэнэ. Тиймээс коэффициентийг өндөр түвшинд холбосноор цахилгаан дамжуулалт болон дулаан энергийн сарнилт багасдаг аж. Зохион бүтээгчид энэ зарчмаар коэффициентийг өсгөх тусгай материалыг ашиглажээ. Үр дүнд нь цэнэглэх системийг 70 хувь хүртэл холбож чадсан байна.


 

1

Энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан гар утсаа цэнэглэхэд iPhone 5-д 2-2.5 цаг, Galaxy S3-т 2.5-3.5 цаг зарцуулах аж. Мөн энэ төхөөрмж нь утас бүрэн цэнэглэгдэж дууссанаас хойш цэнэглэхээ зогсдог автомат ажиллагаатай тул цэнэг нурах гэсэн аюулгүй аж.


 

1

Хөдөлгөөнт орчинд: Хөдөлгөөнт орчинд цэнэглэгчийг гол төлөв машинд байршуулж хэрэглэвэл тохиромжтой хэмээн зөвлөжээ. Учир нь энэ цэнэглэгчийн эрдэм нь гар утсан дээрх мэдээллийг GPS рүү хөрвүүлэх боломжтой юм байна.


 

1

Уян хатан, орон зайн цэнэглэгчийг танилцуулахын тулд тэд хоёр жил хөдөлмөрлөжээ. Цэнэглэгчийг мушгиж бас нугалж болох тул хэрэглэхэд таатай хэмээн үзэж байна. Монгол залуусын бутээсэн орон зайн цэнэглэгчийн төсөл 45 хоногийн дотор 100 мянган ам.доллар босгохоор “Kickstarter” сайт дээр гарчээ. Хэрвээ Монголын залуус “Kickstarter” компанит ажилд амжилттай оролцож, бүтээгдэхүүн нь шалгарч, худалдаанд гарах болвол туршлагыг нь харж Хятадын гурван компанийн аль нэгээр цэнэглэгчээ үйлдвэрлүүлэх бодолтой байгаа аж. Эдгээр компаниуд нь ISO стандартын баталгаатай юм байна.

Монголын залуус дэлхий хэмжээний технологи бүтээж буйд олон хүн баяртай байна. Тэдний бичлэгийг хүргэе.