Хувьсал" продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээл "Зүрхээр наадагч" киноны гол дүрд тоглосон загвар өмсөгч О.Мөнгөндалай бүсгүйчүүдийн зүрхэнд шар ус хуруулаад байсан.

Царайлаг залууг сонирхох бүсгүйчүүд найз бүсгүйтэй болов уу, эхнэртэй болов уу гэх асуултын хариултыг түүнээс нэхэж байлаа. 

Тэрээр өрх гэрийн тэргүүн, гурван  хүүхдийн аав ажээ. "Камертон" хамтлагийн дуучин Мээдээгийн MiAmor дууны клипэд тоглосон Э.Зулгэрэл түүний эхнэр юм.