Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр
2013/02/02
Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч хорьдугаар зууны эрх чөлөөний тэмцэгч Д.Сүхбаатарын мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Зуун хориод жилийн өмнө хорвоод мэндэлсэн, өдгөө бидний дунд байхгүй хөөрхий жанжины төрсөн өдрийг өмчлөх гэдэг улс төрийн уралцаан 2 жилийн өмнөөс бий болсон билээ. МАХН 90 жилийн турш Д.Сүхбаатарыг өмчилдөг байв. Гэвч нэрээ сольж Ардын нам болмогц хөсөр хаягдсан нэрийг нь экс дарга Н.Энхбаяр нь шүүрч авснаас тэд түүхээ булаалдах болсон юм. Тэгэхээр энэ удаа Ардын нам, МАХН-ын аль нь жанжины төрсөн өдрийг тэмдэглэх бол. Ингэхэд Д.Сүхбаатар Ардын нам, МАХН хоёрын алиных нь гишүүн явсан юм бол. “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг шиг хэцүү асуултын хариуг хэзээ олох юм бэ?. Ямартай ч Д.Сүхбаатарын сүүдэр гийсэний энэ өдөр түүний хувийн амьдралаас нь сонирхуулахыг зорилоо.
Д.Сүхбаатар жанжин 1893 оны 2 дугаар сарын 2 нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Дамдины гэрт төрсөн. Түүний хуланц эцэг “Бор”хэмээх хочтой Төгс нь XVIII зууны эцэс, XIX зууны эхээр амьдарч байжээ. Энэ хүний тухай тодорхой мэдээлэл гэх юм байдаггүй аж. Түүний хүү Элбэгийн амьдралын сүүлчийн мөч хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйс Гадин засгийн хошуу /Ёст бээсийн хошууг 1884-1909 онд Гадин, 1909-1923 онд Доржжав засаглаж байжээ/, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дахь “19-ийн хонхор” гэдэг газартай их холбоотой аж. Учир нь тэр хонхорт нүхэн шорон байжээ. Уг нь бол газарт гүн ухчихсан зүгээр л нэг нүх. Гэвч дөнгөтэй хүмүүсийг тэр нүх рүү хийчихээд шатыг нь хураагаад авчихдаг байж. Тэгэхээр тэндээс хэн гарч чадах вэ дээ. Гэтэл нэг шөнө нөгөө нүхний нэг хананых нь шороо нураад 19 ялтанг дараад алчихжээ. Тэдний нэг нь тэрхүү Элбэг байж.
Түүнээс хойш тэр газрыг “19-ийн хонхор” гэдэг болжээ. Хятадын өр төлөхөөс татгалзсан, ноёныхоо гэрийн үүдээр мориноосоо буулгүй гарсан, Мандалын хүрээний хятад пүүсийг талж дээрэмдсэн гэсэн шалтгаанаар Элбэг тэр нүхэнд хоригдож байж. Гэхдээ Элбэг тэр нүхнээс амьд гарахгүй гэдгээ мэдэж байсан байна. Тиймээс нэг удаа өөрийг нь эргэж ирсэн том хүү Төгөөдөө “Миний хүү эр хүн. Яваандаа үр хүүхэдтэй ч болно. Аав нь элдвийн эрүү шүүлт амсаж их зовж байна. Тамын орон гэж байдаг бол энэ л байна. Аав нь амьддаа тамд орлоо, үхэхдээ диваажинд очих байх аа. Танай эхнэрээс охин гарвал Тамзав, хүү төрвөл Дамдинчойжоо бурхны нэрийн Дамдинг өгөөрэй” гэж захисан гэсэн явган яриа байдаг ажээ. Тэрхүү эмгэнэлт явдлын дараа Элбэгийн том хүү Төгөө нь аавынхаа амийг нэхэж заалдан тэмцсэн байна. Бадаргуулт төрийн дөрөвдүгээр оны (1879) аравдугаар сарын 6-нд Сэцэн хан аймгийн жанжны газар буюу чуулган даргын газарт өргөдөл гарган тэмцэлдэж эхэлжээ.
Төд удалгүй Төгөө гэрлэж, эхнэрээс нь хүү гарч тэрбээр хүүдээ Дамдин гэсэн нэр өгсөн байна. Энэхүү Дамдин бол ирээдүйн их жанжны эцэг болох тавилантай нэгэн байжээ. Ядуу зүдүү болохоор Т.Дамдин айл айлд зарцлагдаж амиа зогоодог байжээ.
Тэгж яваад Ээлт гэдэг баян айлын зарц болжээ. Ээлт Дэмбэрэл, Мятав, Дэмчиг гэсэн гурван сайхан хүүтэй, дүү Гомбодор нь дөрвөн охинтой байж. Гомбодорын хамгийн бага охин нь Ханджав гэсэн нэртэй. Ах дүү хоёр ярилцаж байгаад хоёр бага хүүхдээ хооронд нь зөрүүлээд өргөөд авчихсан гэнэ.Гэтэл Ээлтийн зарц Дамдин өргөж авсан ганц охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болжээ.
Баян Ээлт энэ явдалд огт таатай хандсангүй. Ядуу зүдүү, бас удам муутай гээд халгаахгүй байж. Ингэж байтал Ханджав том хүү Дэндэвээ төрүүлчихжээ. Тэгээд ч байдал дээрдсэнгүй, баян Ээлт хэзээ ч Дамдинд охиноо өгөхгүй гэж. Гэтэл Ганданд шавилан суудаг, Ээлтийн хамгийн бага дүү Дондов нэгэнтээ нутагтаа ирэхдээ Дамдинд “Цаад хоёрыгоо авч оргоод хүрээнд очиж амьдар. Тэр хүрээ гэдэг чинь зовсон хүн жаргадаг, золбин нохой таргалдаг газар” гэж зөвлөжээ. Тэр ч битгий хэл хүрээнд очвол миний найз “Яатуу” хочтой Даваа дээр очоорой гэж захиа бичиж өгсөн ч гэсэн яриа бий.
Тэр цагийн хууль журмаар бол албат хүн аймаг хошуунаасаа гарах эрхгүй байж. Хэрвээ оргож босоод баригдвал нэлээд хатуухан шийтгэл хүлээдэг байсан байна. Тэд эхлээд нэг оргож. Баригдчихаж. Дараа нь Мандалын хүрээний цам үзнэ гэж гараад замаа буруулан одоогийн Дорноговийн нутгаар дамжиж, ихэд тойрч явж байж Маймаа хотын барааг харсан гэнэ.
Д.Сүхбаатарын ах дүү нараас том ах Дэндэв нь л хувьсгалын хэрэгт гар бие оролцсон бөгөөд дүүгийнхээ үйл хэргийг их дэмждэг нэгэн байжээ. Нэлээн ч сэргэлэн эр байж. Сүхбаатарыг төрөөд гурав, дөрөв хоносны дараа угаалга хийжээ. Тэр угаалганд Шүтээний аймгийн Хаймчиг гэдэг лам оролцож. Дамдин, Ханд хоёрт ламд өгчих өргөл барьц байсангүй. Тэгэхээр нь том хүү Дэндэвээ гар хөлийн үзүүрт заруулахаар өгчихжээ. Хөрөнгөтэй ламын дэргэд очсон Дэндэв монгол бичиг, төвд хэл сурч тэр цагтаа л боловсролтой хүн болж. Бас наймаанд тун ч одтой эр байжээ. Хүнээс юмыг нь салгаж, мулзалж салдаг учраас “Мулзан” гэдэг хочтой болсон ч гэлцдэг.
Хувьсгалт нууц бүлгэм байгуулагдаж эхэлсэн үеэс Д.Сүхбаатарын гэр бүлийнхэн гээд гамингууд элдвээр зовоогоод байхаар нь тэрбээр ээж Ханджав болон дүү Долгорыгоо нөхөртэй нь дагуулаад Ханд вангийн хошуу буюу одоогийн Булган руу зугтчихжээ. Замдаа ээж, дүү хоёроо айлд орхиод хүргэнтэйгээ хамт Орос руу гарч, цаашаа Сүхбаатар дээр яваад оччихсон гэдэг. Тэгээд журамт цэрэгт элсэж, Хиагтыг чөлөөлөх тулаанд оролцсон байна. Дараа нь Х.Чойбалсангийн удирдлагад баруун замын байлдаанд оролцож явжээ. Тэрбээр 1925 онд дүүгийнхээ анхны албан ёсны намтрыг бичиж үлдээсэн гэдэг. Гэвч хэвлэгдэлгүй өдийг хүрсэн бөгөөд өдгөө улсын Төв Архивын харъяа МАХН-ын баримтын төвд хадгалагдаж байна.