Хятад иргэний хэргийг шийдвэрлэжээ
2013/05/22
Хууль бусаар амьтны эд эрхтэнг наймаалах, их хэмжээгээр хил давуулах зэрэг гэмт хэрэг цөөнгүй гардаг. Одоогоос зургаан жилийн өмнө БНХАУ-ын иргэн Сүн овогт Линсен нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас ховор ан амьтан болох баавгайн арьс хоёр, Алтайн хойлог шувуу 14, чонын гавлын яс, ахуун шувуу зэрэг зүйлийг хууль бусаар худалдан авч Ховд аймгийн Жаргалант суманд хадгалж байгаад 2010 оны арванхоёрдугаар сард Булган сум руу тээвэрлэсэн хэргийг цагдаагийнхан илрүүлж байсан.
Эл үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл Сүн Линсенд таслан сэргийлэх арга хэмжээ авч, сэжигтнээр тооцохоос өмнө хил давсан тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон юм. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр түүнийг Ховд аймагт ирснийг тогтоожээ. Улмаар хэргийг сэргээн шалгуулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.
Сүн Линсенд холбогдох хэргийг энэ сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж, ховор ан амьтан болох баавгайн арьс, Алтайн хойлог шувуу, чонын гавлын яс, ахуун шувуу зэрэг зүйлсийг хууль бусаар хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн хэрэгт буруутайд тооцож ялласан байна. Түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсан аж. Шүүгдэгч түүний хэргийг шалгах явцад дээрх ховор амьтдын нөхөн төлбөр болох 10.220.000 төгрөгийг төрийн санд тушааж, байгаль орчинд учруулсан хохирлыг арилгав.
Зочин · 2013/05/26
ymar baga tguli ymar zoolon shitgel ve huujaa narig ingej davruulad bhar yah uym be
Зочин · 2013/05/26
ymar baga tguli ymar zoolon shitgel ve huujaa narig ingej davruulad bhar yah uym be
Зочин · 2013/05/22
ter togsgold ni.., Шүүгдэгч түүний хэргийг шалгах явцад дээрх ******ор амьтдын нөхөн төлбөр болох 10.220.000 төгрөгийг төрийн санд ту******ж, байгаль орчинд учруулсан хохирлыг арилгав.Ene odoo 10 myngan togrog gsen uguu bi buruu oilgood bna uu neeree tgeed tgeed bichij uu? harsan nudendee ch itgehgui ni..,
Зочин · 2013/05/22
manai mongolchuuud l uursduu hoino urd garch guij baij hungun yal uguulj bgaa daa, archaagui gej , mungu uguud uhsen amitad ni bosood ireh uu
Зочин · 2013/05/22
bi neg mongol hun urd shiluusiin aris avch yavj bgaad barigaad buh nasaaraa hih yal shiitguulsen gej sonssoj baisan. Hyatadyyd boloho mongol duraaraa hyadchaad heden haltar tugrug uguud bolchdiin baina. manai huuli uilchleh yostoi gazraa yasan sulhan, engiin ard irgedde boloho yasan hatuu ***dag yum be
Hun · 2013/05/22
Sda yu be shuud ***daj alwal taaran shuugchtein ter hyatdiig
Hun · 2013/05/22
Sda yu be shuud ***daj alwal taaran shuugchtein ter hyatdiig
Зочин · 2013/05/22
iimerhuu zuiliin ard heeli hahuuli baij l baigaa ter shuuhiinheniig ni ***lgah heregtei...mongogui yduu hun ingej an hiisen bol hedenzuun sayiin tguuli tolj ayguitwel yaland unah biz...ene ylzarsan niigemiin ylzarsan uzeltnuudiig bugdiig ni ***lgah heregtei