Р.Бурмаа гишүүн хуурамч багаа тайллаа
2014/12/11
УИХ-ын гишүүн Р.Бурмаа хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Сонгогчдын боловсролын төвийн тэргүүнээс УИХ-ын гишүүн болсон азтай эмэгтэй. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдөөд сонгогдоогүй, 2012 онд АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.
Ерөнхийлөгчийн, МоАХ фракцын хүн гэгддэг. Тиймээс “давхар дээл”-тэй сайдыг хамгийн их эсэргүүцдэг, шүүмжилдэг гишүүн байлаа. Ард түмэнд АН доторх шударга цөөн гишүүний нэг нь хэмээн тоогдсон цаг саяхан. АН-аас хөөгдөхдөө, УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татуулах яриа хүртэл гаргуулж, тэмцэгч нэр олоод байлаа. Гэвч “хуурамч баг” өмссөн нь илрэв. Н.Алтанхуягйн Засгийн газрыг огцруулахад хувь нэмрээ оруулсан гишүүдийн тоонд багтдаг. Р.Бурмаа гишүүнийг “Төрийг тогтвортой байлгахын төлөө саналаа өгсөн юм. Парламент гэдэг утга учраа алдаж байна. УИХ-ын гишүүнийхээ товчлуурыг дарж байхдаа хүртэл дарамтаар саналаа өгдөг. Ерөнхийлөгчийн санал санаачлагыг дэмжиж байгаа. Эмэгтэй болохоор АН бүлгээрээ дайраад байлаа” гэхэд нь ард түмэн өрөвдсөн. Бас “76 гишүүний 39 нь ирц бүрдүүлдэг. Гэтэл 17 нь сайд учраас УИХ нь Засгийн газартаа хяналтаа тавих чиг үүрэг нь алдагдаж байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах, тайланг хянах гэхээр УИХ-ын гишүүний кнопон дээрээ сайдын эрх ашгаар хандаад байна. УИХ олон талаас нь хэлэлцэж, нухацтай хандаж, шүүмжилж, амьдралд хэрэгжих цоорхойгүй хууль батлах ёстой. Засгийн газартаа хяналт тавьж, шахаж шаардаж ажилладаг шаардлагатай” гэсэн. Өнөөдөр хэлсэн ярьснаасаа 100 хувь эсрэг болсон. Үзэн яддаг байсан “давхар дээл”-ээ өмсчихлөө. МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга, “давхар дээл”-ийг өөрийн санаачлагаар тайлж, “дан дээл”-тэй болсон. МоАХ фракцын Ш.Түвдэндорж зөрүүлээд “давхар дээл” өмссөн. Одоо УИХ-ын гишүүн Р.Бурмаад өвлөгдлөө. Сайдаар томилогдох сургаар байр суурийг нь сонирхоход “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тодорхой хариулна” гэсэн. Энэ үгнээс нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, “дан дээл”-тэй сайд болно гэх хүлээлт гарсан ч талаар өнгөрлөө.
УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх үү” гэж асуухгүй байхыг гишүүдэд лүндэн болгосноор “Р.Бурмаа гишүүн” санаа амар сайдын сэнтийд заларсан түүхтэй. УИХ-ын гишүүн хэлсэн амнаасаа буцдагийг Р.Бурмаа, улстөрийн нам эрх мэдлийн төлөө яаж улаардагийг МАН хоёр л харуулах шив дээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа үнэн дүр төрхөө ард түмэндээ харууллаа.
Зочин · 2014/12/16
Erguu ****** mongol turd gai bolson ******
тс13 · 2014/12/14
дэмий л юм хийлээ хайранч нэр хүнд.түүхэнд энэ тухай олон онигоо дуу шүлэг зохиогдох байх.
тс13 · 2014/12/14
дэмий л юм хийлээ хайранч нэр хүнд.түүхэнд энэ тухай олон онигоо дуу шүлэг зохиогдох байх.
Зочин · 2014/12/13
Arvingaas ch arai deeree, said bolog l dee. Harin ch sain iluu chambai said bolj medne. Er ni ih shudarga emegtei gej boddog shuu.
Зочин · 2014/12/13
dulzen
Зочин · 2014/12/13
***** avgai odoo davhar deelee tailaad ****maar daa.Altanhuyg tiim muu bgaagui ene urvagch avgai l demiireed bsan odoo ichihgui said bolchihood chiheldeed suuj bna .Er ni ed nar chine eeljilj ideed bayjaad bgaa yum bish uu. Yu hiihiig ni harj baih l uldeh shiv dee.ichij amidraach ur huuheduud gej bdag bol ted nar chine icheed gereesee garch chadah uu.Bi l lav garch hunii nuur harhaas ichinee buzar yumnuud ichij amidrana gedeg ug ugsiin sand ni bdaggui bololtoi.
Зочин · 2014/12/13
Үр хүүхэд хэлэх хүн байдгүй юм байхдха амьдрал өнөөдрөөр дуусаж байгаа биш байлтай
Зочин · 2014/12/12
Ene setgegdel bichij baigaa humuus bas busdyg, niit m***yg hundetgej, oilgoj bichmeer yum daa. Iim l ug yavuulga 7-1-iig bui bolgodogiig bid martah uchirgui. Ev eyeiig hicheej setgegdlee bichvel zugeer sen. Burmaa tailaya gesen ch basad ni hani tataad tailuulahgui baigaa biz de. Tegeed ch huuliaraa 7 hurtel gishuun said baij boloh yum baina lee.
Зочин · 2014/12/12
урвагч дүлзэн сайд болох санаатай байсан юм байна шүү дээ
Зочин · 2014/12/12
itcmeer awgaig harahaas umnuus ni itcih umaa
Зочин · 2014/12/12
dawxar geed yriad bsan ni odo xudla xutsaad bdag ailin xogshin nohoi shig sanagdla
Зочин · 2014/12/12
Unen ineedtei avgai arvin ene 2
unshigch · 2014/12/12
Neekh uls ekh ornoo, ard tumnee bodood l bgaa yum shig yariad baisan ni sayakhan. Ard tumen martakhgui ee.
Г.Батнасан · 2014/12/12
Ганц Бурмаа ч биш бүгд л багтай. АН Ардчилсан дүртэй багтай. МАН эх орончийн дүртэй багтай. МАХН шудрага царайтай багтай. Нэг олзуурхууштай нь эхнээсээ багаа тайлж үнэн дүр төрхөө харуулж буй явдал. Сонгогчид минь 2016 оны сонгууль дуустал үүнийг л бүү март. Мартвал мөхөл. Эдгээр дайснууд багаа солчихно гэдгийг бас бүү март.
Зочин · 2014/12/12
ichih nur gej algaa zuzaan uuhtei nuurtei bolohoor ulaih ch ugui um daa dahij l olon tumen ug buu yriarai daa ardchilliig gutaagch saad mini
Зочин · 2014/12/12
Түй, Өмхий pizdu л гэхээс өөр ганган үг орж ирэхгүй юм даа. Хүмүүс яахаараа ингэтлээ бузартдаг байна аа.
Зочин · 2014/12/12
60 дөхөж яваа мах иддэг ************ мантуу шиг авгай Монголын төрд юу хийж чадах вэ дээ зайлуул энэ урвагч шарвагч авгайгаар л Монголын төр дутав гэж
өндөр болгох ну · 2014/12/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
pi*** · 2014/12/12
pi*** l gehees... uur heleh ug alga