Тамхины хяналтын тухай хуулийн “цоорхой”-г олигтой нөхмөөр байна
2014/12/14
Тамхины хяналтын тухай хууль үнэхээр цаг үеэ олсон, сайхан хууль гэдгийг онцлох хэрэгтэй бизээ. Гэхдээ нөхөх шаардлагатай цоорхой хэд хэд байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Д.Эрдэнэбат, О.Баасанхүү гишүүний тус тусдаа өргөн барьсан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.
Д.Эрдэнбат гишүүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Тамхины хяналтын тухай” хуулинд тамхи татах цэгийг байгуулах талаар тусгасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр тамхи татах цэг байгуулсанг нь торгоод өнгөрдөг гаж тогтолцоо бий болсон. Тиймээс тамхи татах тодорхой цэгийг бий болгох хэрэгтэй гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Хэрвээ тамхи татах цэгтэй болчихвол энэ хуулийн хэрэгжилт, нэр хүнд өсөөд ирэх бөгөөд цагдаа нарын ачаалал харьцангуй буурах биз.
Харин О.Баасанхүү гишүүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах үйл ажиллагааг тус тус хориглосон заалтийг оруулжээ. Мөн дээрх төсөл батлагдвал тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгож байхаар заажээ.
Д.Эрдэнэбат гишүүний өргөн барьсан “Тамхины хяналтын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр болсон бол О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийдэхээр болсон.
Эдгээр нэмэлт өөрчлөлт бол үнэхээр цаг үеээ олсон, зөв өөрчлөлт бөгөөд “Тамхины хяналтын тухай” хуулийн том цоорхойг нөхөх болно. Тэгэхээр тэдний өргөн барьсан “Тамхины хяналтын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих хэрэгтэй бизээ.
Үүнээс гадна нөхөх цоорхой нэг биш байгаа. Тодруулбал олон нийтийн газар тамхи татсан иргэн 50 мянган төгрөгөөр торгуулах бол аж ахуйн нэгж, байгууллагын эзэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 хүртэлх хувиар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу доод тал нь гурван сая төгрөг төлнө. Торгох хүн нь цагдаа. Харин торгох цагдаа нь хууль, дүрэм журмынхаа дагуу торгохдоо нэг удаад зөвхөн 10,000 хүртэл төгрөгөөр л торгодог. Тэгэхээр торгуулийг оногдуулахад учир дутагдалтай болж байгаа бөгөөд үүнд гишүүд анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр дэлгүүрт тамхийг ил худалдаалахыг хориглочихоод байхад гэр хорооллын, замын дагуух жижиг том гэлтгүй дэлгүүр тамхийг ширхэгээр нь болон хайрцагаар нь худалдаалж байна. Уг нь нэ хуулийн хэрэгжилтэд Засгийн газар, бүх дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн бие бүрэлдэхүүн, эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан, салбар нэгжийн удирдлагууд гээд шат шатны байгууллага хяналт тавих үүрэгтэйг хуульд тусгасан. Гэтэл үүргээ биелүүлж буй нь нэгээхэн ч үгүй. Ажлаа хийцгээвэл яасан юм бэ? Татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдөр гэдэс цатгалан, мөр бүтэн ажиллаж байгаа бол ажлын ачаалал их ч гэсэн хийх л ёстой.
Энэ мэтээр “Тамхины хяналтын тухай” хуулинд нөхөх зүйлс цөөнгүй байна. Нэгэнт нөхөж байгаагийнх олигтой нөхмөөр байна. Цаг үеээ олсон сайн хуулийг тань төгөлдөршүүлэх зорилготой гэдгийг Л.Эрдэнчимэг гишүүн ойлгох хэрэгтэй биз. Цоорхой хуулийг нь нөхөх гэхээр дархан цаазат юм шиг л аашилдагаа больж нэмэлт өөрчлөлтыг дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цоорхой нь өөрөө нийгмийн сөрөг нэг үзэгдэл болох гээд байгааг ойлгох хэрэгтэй бизээ.
А.Баярмаа
zochin · 2014/12/16
ene huuli ni zub ch yum bna buruu ch yum bna .olon niitiin gazart ***hi tatah ni buruu medeej teriigee huulchlah heregtei tuunees bish 500 metr gedeg ni amidrald niisehgui yum bga ugaasaa buh gazar tsagdaa nart abilgal uguud ***hia zarj l bga. ENE HUULI abilgaliig bi bolgoj bna.
Зочин · 2014/12/16
zub zub
zochin · 2014/12/15
500m bagasgana gedeg bol mash buruu shvv yagaad zawal huuheded ***hiig oirtuulahgaad bga yum be. harin ***hi tatah tseg baiguulj bh yumaa
Зочин · 2014/12/15
ter zuv xa xa xa
Зочин · 2014/12/15
maxria ch tat, xort xavdraar ch uvchil, munguu tul gesen zarchim baiya
Зочин · 2014/12/15
***xi xort xavdar uusgedeg ny mash todorxoi . getel yagad tatan geed bagaan. tegvel ***xi tatdag xumuus emnelegt iluu mungu tulj uilchluulye
зочин · 2014/12/15
энэ ******хиний хууль ямарч утгагүй хууль тэрний оронд эмийн зүй бус худалдааг зогсоож борооны дараах мөөг шиг хор суртачилж байгаа эмийн зааварийг зогсоож ямарч антибиотик хэдэн курс авч уугаад нэмэргүй дахиад л эмээ өөрчлөөд нэмэргүй ард иргэдийн халаасийг хоосолж байгаа хортой эмийн талаар хууль гаргаж айл өрхүүдээс 500 м хол борлуулвал таарна
туул · 2014/12/15
******хи татах хүний эрх ******хи татах цэгээ байгуулаагүй иим дарангуйлал байж болохгүй ******хи татаад гэмт хэрэг хийсэн түүх байхгүй ямарч улс оронд ******хй зардгүй дэлгүүр байна уу сургуулиас 100 биш юм бол ядаж 300 байх хэрэгтэй байна хорооний дарга нарт энэ эрхийг өгөх хэрэггүй тэг вэл мафийн хан шиг дарангуйлж татвар авах нь улам л ихдэх байлгүй
Зочин · 2014/12/15
Tamhi bar tsengeenee gazar tataj boloh ba tatah orootoi bol zygeer. Baina