Цааз сонсож байсан О.Магнай олигархиудаас айх уу
2014/12/15
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай арилжааны банкууд хууль бусаар шимтгэл авч байгаа гэх асуудлаар мэдээлэл хийж шуугиан тарьсан. Тэгэхдээ О.Магнайг шударга зүйл ярьсных нь төлөө шүүхэд өгч, өдөр бүр цагдаагаас мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа гэнэ.
Харин тэрээр “энэ хэрэгтэй холбоотойгоор Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар намайг “дарамталсан” гэх хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн байна. Өдөр болгон шахуу цагдаагаас ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа. Шударга байхыг шаардсан намайг дарамталсан гэж үзэж болохгүй гээд би одоогоор цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөгүй” хэмээсэн юм.
Олигархиудын гар хөл дор байдаг арилжааны банкууд тийм ч амар бууж өгөхгүй биз. Тодруулбал, цаанаа асах том хамгаалалттай байдаг банкууд их мөнгө төлөхгүйн төлөө л явах нь мэдээжийн хэрэг. О.Магнайтай үзэлцэж л таарна, тэд өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулах оролдого ч хийж таарна. Гэхдээ нэгэн цагт цаазын ял сонсож байсан О.Магнай энэ зэргээс айхгүй л болов уу. Улстөрийн хэрэгт чихэгдэж, амиа алдахдаа тулж байсан түүнд олигархиудын гар хөл болсон арилжааны банктай үзэлцэх нь бүр ч зугаатай байгаа биз ээ.
Өнгөрсөн хэргийг тодруулбал, О.Магнай нь Ж.Батзандан нарын хамт 2008 оны долдугаар сарын 1-нд үймээн дэгдээсэн гол эзнээр тодорч, дээлээ нөмөрсөн хүн. Энэ хэрэг олон учир шалтгааны улмаас цагаадаж, өдгөө Ж.Батзандан УИХ-ын гишүүн, О.Магнай ШӨХТГ-ын дарга болж мандсан түүхтэй. “Таван хүний амь, энэ хэргийн учир нь хэзээ нэгэн цагт олдоно гэсэн олны үг байдгийг ч энд дурдах нь зүйн хэрэг байх.
О.Магнай мэдээлэл хийхдээ “Арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авдаг. Зээлсэн мөнгөний нэг хувийг суутгаад авчихдаг мөртлөө тэр суутгасан мөнгөнийх нь хүүг иргэд төлж байгаа нь байж боломгүй асуудал шүү дээ. Манайхаас явуулсан шалгалтаар үүнийг хууль бус болохыг тогтоож, банкуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч арилжааны банкны эзэд үүнийг эсэргүүцэн шүүхэд хандаж, шүүх хурал нь удаа дараа хойшлогдсоор өдийг хүрлээ. Хэрэв шүүхээс манай талд шийдвэр гарвал арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан бүх шимтгэлээ буцаан олгох болно. Энэ нь хэдэн их наядаар тоологдох мөнгө учраас банкууд ийнхүү асуудлыг сунжруулан шүүх хурлыг хойшлуулж байна” гэсэн юм.
Н.Дөл
Зочин · 2014/12/17
Magnaig demjij bna zub asuudal bna
Зочин · 2014/12/16
Магнайг дэмжиж байгаа зөв местэнд сайн ажил хийж байгаа ичих булчирхайгүй авилагч нарыг сайн агна өөрийн гэсэн итгэлтэй сэтгүүлч,дүрсжүүлэгч, хуульч, бие хамгаалагч хүртэл хэрэгтэйг зөвлөж байна одоо хэцүү шүү.. цагдаа дуудхад ирээгүй гээд бас 3 сар суулгах байлгүй аргаа ядсан амьтад.
ЗОЧИН · 2014/12/16
Магнайг хэн айлгахав дээ цааз сонсож чадсан хүн мөнгөний боолуудаас айх уу??
Зочин · 2014/12/16
demjij bna
Зочин · 2014/12/16
Tsaazalchihguidee?! Ner hund oloh gej hamaagui ih demiirehee boliosoi.
Зочин · 2014/12/16
Tsaazalchihguidee?! Ner hund oloh gej hamaagui ih demiirehee boliosoi.
Зочин · 2014/12/16
Tsaazalchihguidee?! Ner hund oloh gej hamaagui ih demiirehee boliosoi.
gornyk · 2014/12/16
маш зөв асуудал тавьсан байна магнайг дэмжиж байна
Зочин · 2014/12/16
zeel avahad neg huvi geed shimtgel avahaar neg hachin orgiod yavchihdag.yos zyid niitsdeggui sanagdaad bdag yum.Zarim ni ichij amidrmaar yum.Unuu bish ch marg**** ilchlegdene gedgiig sanahad iluudehgui.Tehdee unuu ilchlegdej buh munguu avsan huuteigee butsaaj taarna daa.Humuus biey biyee hairlaj,hariltsan bayasaj amidrah yostoi yum bga yum ug ni.delhii niitee
Зочин · 2014/12/16
Үнэний төлөө тэмцэж,шийдвэр гаргадаг хүн маш цөөхөн юм даа,Магнайн үг дээшээ хүрэхгүй болохоор ард түмэн яах вэ
Зочин · 2014/12/16
Bas neg baagii ni eronhiilogch bolchihson bga.
Зочин · 2014/12/16
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь маш өндөр.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020