Эдийн засгийн хямралаас гарах нэрийдлээр иргэдийнхээ халаасанд гараа дүрэх үү
2014/12/21
Шийдлийн нэртэй шинэхэн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ерөнхийдөө жигдрээд эхлэв. Харин энэхүү жигдэрч байгаа улстөрийн амьдрал өнөөдрийг хүртэл нэг л үнэн бодит амьдралд нийцсэн, ард иргэдийн хүлээж байсан амьдралыг амлахгүй бололтой.
Яахав аль болох л болохоосоо болохгүй хүртэл зүтгэх гэж л энэхүү засгийг бүрэлдүүлсэн байгаа. Ийнхүү бүрдүүлсэн засгийн газрынхаа үйл ажиллагааны шинэчилсэн тодотголыг хийж өнгөрсөн баасан гарагт ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулган дээр танилцуулсан.
танаас хийх тухай дурьдсан, мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний талыг нь эцэг эхчүүд гаргах, оюутны далан мянга хэмээсэн хавтгайрсан халамжийг цэгцлэх зэргээр эдийн засагт дарамт болж байгаа хүчин зүйлсээс ангижрана хэмээсэн. Гэтэл энэхүү мэдэгдэлд давуу тал болоод сул тал аль аль нь нуугдаж байна.
Оюутны далан мянга хэмээх хавтгайрсан далан мянга бол үнэндээ л илүүдэл хөрөнгө гэж зарим нэгэн хүн хардагч ч хэрэгтэй нэгэндээ бол хэрэгтэй. Улирал тутамд олгодог 70 мянган төгрөгийг хүлээсэн хүлээлт оюутнуудын дунд байдаг. Гэвч энэ хүлээлт чухам юунд хүлээгдээд байна уу. Хичээлдээ суусан суугаагүй хоёрын хооронд хорвоогийн шар нар, бор хоногийг үдэх оюутан нэртэй шоучин залуусын нэг оройны наргих мөнгө төдий зүйл гэдгийг зарим нэг оюутнууд хэлдэг. Энэ нь ч үнэн. Сурсан сураагүй хоёрын хооронд ийн бэдэрч яваа тэдэнд зүгээр л сул мөнгө өгч шоунд нь зарцуулж баар цэнгээний газрын нэг өдрийн орлогыг нэмэх төдий.
Гэхдээ л бас шууд ингэж ойлгож болохгүй. Энэхүү далан мянган төгрөгөөр амьдралаа авч яваа болоод хичээл сургуулийнхаа төлбөрийг хийдэг хэсэг байгаа гэдгийг санах хэрэгтэй болов уу.
За энэ ч яахав цэцэрлэг сургуульд явж байгаа багачуудынхаа идэх хоолны мөнгийг танах талаар яриа бас байна. Гэтэл энэ бол арай л хэтэрсэн зүйл болох болов уу. Тэдний эцэг эхчүүд нь ажил төрлийн улмаас л цэцэрлэг хэмээх улсын байгууллагад хүүхдээ өгч амьдрал ахуйгаа залгуулах гэж ядаж яваа хүмүүст дахиад л мөнгө эдийн засгийн дарамт үүсгэх хэрэг үү. Хатуухан хэлэхэд зарим нэгэн хүмүүс хүүхдээ дулаан байр, халуун хоол бараадуулан хүмүүжүүлэх гэж цэцэрлэгт өгдөг хүмүүс ч байгаа. Гэтэл тэднээс мөнгө авна гэж бодоход хүүхдүүдээ цэцэрлэгээс завсардуулж ядуу, дээр нь оюуны ядууралд хүргэх гээд л асуудлууд урган гарч ирнэ гэдгийг санах хэрэгтэй болов уу. Үүнийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ч хэлж сануулж байсан.
Эдийн засгийн хүдрэлийг давна гээд ард иргэдийнхээ халаасанд гараа дүрэх гэсэн ахархан санаархал тээгээгүй гэдэгт итгэж суухаас ерөнхий сайдаа
Зочин · 2014/12/22
Эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн хүнд АН чингисийн одонгоо өглөө. Энэ одонг авах Алтанхуяг шиг хүн ц******ид битгий гараасай. Соц үед дандаа алдартнуудад Лениний одон, Сүхбаатарын одон өгдөг байсан юм. ЭНэ шагнал үеэ өнгөрөөж хамгийн ****** хүмүүст өгдөг шагнал бас гараад ирэвээ. Ингээд бодохоор Чингис сайн хүн биш байсан юм болов уу? Чингисийг өмчилсөн АН-ынхан мэдэж л шагнадаг байлгүй дээ
MGL · 2014/12/22
Эдийн засаг ийм хүнд байгаа үед зарим халамжийг зогсоох нь зөв шүү дээ. Өөр яах ёсой гэж э/з-ийн гадаад дотоод нөхцөл байдлаа хар л даа. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхээс нь гаргуулах нь зөв өө өмнө нь эцэг эх нь төлдөг байсан. Оюутний 70 000 байна тэд нар чинь баранд пиов сөгнөөстэй сууж байна. Хөвгүүдээсээ илүү охидууд нь яасанч их пиов уудаг болоов дээ. Сая би үдийн хоол идэх гэж хажуугийн ЦЭ пабд орлоо тэнд миний хажууд 2 хүү цай уугаад шарсан төмс идээд сууж байхад нөгөө талд маань 4 охин суугаад бүгд нэг нэг сткан гоожуурын пиов уугаад хоол ч авахгүй хацар ам нь улайчихаад суугууд байн юм даа. Энэ бол ганц удаагийн юм биш би өдөр болгон тэнд үдийн хоолоо иддэг тэр болгонд л ийм байдаг.
Зочин · 2014/12/22
Halaaltaa dutuu uguud tulburiig ni guitsed avah, ulbiisen buleen usaar hangachihaad haluun usni mungu avdag iim baidlaar gazar saingui monjiod bnashtei
Зочин · 2014/12/22
энэ хүн ажил хийж чадах уу баярцогтыг атгазараар шалгуулах юмсан дээр баярыг манай ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч яг ямар учраас энэ сайханбилэгийг томилсон бэ мань хүн парламентийн засаглалыг унагаж ерөнхийлөгчийн засаглалыг хүсээд чадваргүй утсан хүүхэлдэйн гаргаж ирээд байна уу уулан амаржаргал хамаагүй илүү байсан юм ард түмний хувьд