Хүчит Шонхор захын захирлын хаанчлал хэрээс хэтэрч байна
2013/05/23
Ганцхан дарга бүх асуудлаа шйидэж, тэр даргын хурууны үзүүр хөдлөх төдийд л ар гэр амьдрал, ажил ахуй нь бүгд шийдэгддэг тийм байгууллага ардчилал гэж байнга л эрх ярьж байдаг манай улсад байх юм.
Хөдөөнөөс ирсэн машин машин махыг үүрийн жингээс эхлээд л бөөн бөөнөөр нь бөөндөж, жижиглэж зардаг “Шонхор” захын захирал хатагтай Т.Сайнхүүгийн хаанчлал хэрээс хэтэрчээ. Аавынхаа босгосон компанийг өв залгамжлан авсан энэ хатагтайг төмөр хатагтай гэж нэрлэхэд ч зөөлдөм тийм хатуу ширүүн хахир зантай гэдгийг тус захын ажилчдаас эхлээд түрээслэгчид андахгүй. Байнга л түрээслэгч нараа дарамталдаг, түрээсийг нь нэмдэг энэ хатагтайн дор ажиллах байцаагч, мал эмнэлэгийн эмч нар ч түмэн зовлон эдэлдэг. мал эмнэлэгийн итгэмжлэгдсэн лобарторитой хэмээн сүржигнэдэг энэ захын малын эмч нар нь хувцасаа солиод л машин зохицуулаад хүйтэнд хөрч даарч гадаа зогсдог. Мал эмнэлэг, ахуйн ариун цэвэр хариуцаж ажиллах ёстой шүү дээ гэж өмнөөс хэлбэл тэгвэл зайл гэж амыг нь тагладаг. Түүний хувьд түүний дор ажиллах нь олдошгүй боломж мэтээр ажилчиддаа хандаж байнга дарамталдаг байна. Залуухан ажилчидаа эр эмгүй ёс бусаар доромжилж харааж зүхэх нь ч энүүхэнд гэнэ билээ.
Цалин муутай бөгөөд цалингаа нэмүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ажилчидаа түрээс нэмэхээр нэмүүл гэж зандраад өрөөнөөсөө хөөж гаргадаг. Сардаа 250-300 мянган төгрөгийн цалин өгдөг хэрнээ цааны арьсан гутал авч өмс, Скай их дэлгүүрээс 400-500 мянган төгрөгийн куртка авч өмс гэж байнга дарамталдаг. Түүний хувьд байх байхгүйн зовлон гээчийг мэддэггүй нэгэн бололтой юм билээ. Тиймдээ ч өнөөдөр түрээсээ хээв нэг нэмчихээд өгч чадах нь үлд чадахгүй нь зайл гэж хашгирдаг биз. Түүний хувьд эмэгтэй хүний ёс суртахуун гэж бараг байдаггүй гэж ажилчид нь ярьцгаадаг. Лизингээр машин авч унасан нэгнийгээ “ямар мөнгөөрөө машин авчихав, миний юмнаас хулгай хийж идээ юу” гэж доромжилдог ийм захирал өнөөдрийн нийгэмд цөөхөн л байх. Харин ч ажилчин ажиллагсадынхаа нйигмийн асуудал, ахуй амьдралыг дээшлүүлэхэд сэтгэл гаргадаг байлтай.
Түүний хувьд зах хэмээх энэ чулуун ханатай улсдаа хаан мэт эрх эдлэн суух нь хэнд ч хамаагүй мэт санагдавч ажилчдынхаа цалин нэмнэ гээд түрээсээ нэмж, түрээслэгч нар нь мөнгө олохын тулд махны үнийг тэнгэрт тултал нь нэмж байгаа нь үнэхээр дуугай өнгөрч боломгүй хаанчлал мэт санагдаж байгаа юм.
Аав нь болох Тогтмол хэмээх эрхмийг энэхүү захынхаа үүд хаалгыг нээгээд уйгагүй шантралгүй зүтгэж байж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ. Ажилчдаа гайхалтай удирдаж, түрээслэгч нараа ч их харж үздэг байсан гэдэг. Харин өдгөө үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа охиныхоо чихнээс нь уяж байгаа хонхноос уйдаж залхдаг л байхдаа хөөрхий...
social bookmark · 2013/06/10
QRj0Fd Really enjoyed this post.Really thank you! Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
HXOi2H I value the article. Awesome.
airjdan1phat · 2013/06/04
Hello There. I found your blog using msn. This is a really well written article. I’ll be sure to bookmark it and return to read me of your useful infmation. Thanks f the post. I will certainly return. [url=http://air-jdan-shop.webnode.fr/]air jdan 1 phat[/url] air jdan 1 phat
Зочин · 2013/06/03
yostoi ***** avgai ****aasai ter luivardsan humuusii mah tsus sson mungunduu hahaj uheesei
Зочин · 2013/05/24
Ер нь манай төр засаг одоо нэг түрээслэгч нартаа хандмаар болсон юм биш үү. Би ч бас нэг газар түрээслэж ажилладаг түрээслэж байгаа эзний хүслээр л тэдний гэр бүлийг өөрийнхөөсөө илүү тэжээж байна. Хотын захиргаа шинэ зах бариад ард иргэдээ боломжийн үнээр түрээслэж болддоггүй юм уу хотын төсөвт ч ашигтай түрээслэж байгаа наймаачид ч ашигтай мах авч байгаа иргэдэд ч ашигтай махны үнэ тэнгэрт тултал өсөхгүй амар л баймаар юм.
ШОНХОРыг хаая · 2013/05/24
ХОтын захиргаа иргэдээ бодож энэ захыг хааж, махны өөр захыг хотын захад нээхгүй бол энэ жил зам засааад ч энэ хавьд замын бөглөрөл хэрээс хэтэрлээ. Энэ захаас болж оршин суугчид өглөө оройд бөглөрөлд ордог. ЗАХыгн яаралтай нүүлгэж шинэ хүмүүст эсвэл түрээслэгч нарт нь зах нээх эрх олговол зүгээрсэн
Зочин · 2013/05/24
Нарантуулын захирал ю****** чи
Зочин · 2013/05/24
sainhuug uheh od ***mpansk ***duulnaa
Зочин · 2013/05/24
huuchin tsagt naad huchit shonh chin grash bsan ym.odoo naad dabarsan abgaigaa grashiin zahiral bolgood og za.tegeed ochij heden mashinaa toolj suudag abgai bolgo
Зочин · 2013/05/24
narantuul 2 luu nuuj ireerei ta buhniig urij bna.manai zah ta buhnii omno urgelj neelttei
Зочин · 2013/05/24
Zailsan baliar avgai heden ueree haraagdaj bg bz hunii zovlongo jargal hiisen baliar har avgai uhej dald
Зочин · 2013/05/24
atan bolgootc
Зочин · 2013/05/24
зэвүүн ****** ****** вэ тэр чинь тэрийг тэгээд хэлдэг газарт нь хэлээч шөхтг юм уу хэрэглэгчдийн эрх ашиг гээд бүх газар байгаа ш дээ хүрэх хүртэл нь явж байгаад хүргэхгүй бол улам л даварна ш дээ. яасан зэвүүн ****** вэ ийм хүмүүс өөрсдөө ядаж л олигтой үхэхгүй бурхны оронд заларна л гэж лав байхгүй биз