Байгаль дэлхий хүртэл байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгддэг. Харин энэ ертөнцийн нэгэн гайхалтай эд эс, ширхэг болсон бүсгүй та энэ шинэ онд хэрхэн өөрчлөгдөж, шинэ хүн болохыг хүсэж байна вэ? Хамтдаа төсөөлж үзье л дээ.

Та одоо байгаагаасаа илүү гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өсөн дэвшсэн, эмэгтэй хүний хувьд ч, гэр бүл, ирээдүйн зорилгын хувьд ч амжилттай нэгэн болжээ гээд бодоод үзээч. Гайхалтай биш гэж үү?

2015 он бүсгүй таны амьдралд гайхалтай цаг мөчүүдийг авчирна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Харин амьдралынхаа энэ гайхалтай шинэ үеийг дээрх шинэ дүр төрхийг танд бүтээж өгөх ямар нэгэн онцгой зүйлээр эхлэвэл ямар вэ?

Эмэгтэй хүн та өөрийгөө ч, бусдыг ч маш аз жаргалтай, амжилттай болгож чадахаар их хүчтэй. Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд энэ байгалиас заяасан их хүч, мэдрэмжээ сэтгэл зүрхнийхээ хаа нэгтээ нууж орхиод, ор тас мартчихсан байх нь бий. Ажил, амьдрал гэсээр өөрийгөө гээснээ гэнэт мэдэх, эсвэл элдэв таагүй өөрчлөлт, хэцүү зүйл тохиолдох үед л “Нээрээ, би энэ амьдралын хаахна явна аа?”, “Би ер нь хэн юм бэ?” гэж санааширдаг шүү дээ.

Тийм ээ, эмэгтэй хүн байна гэдэг яах аргагүй урлаг. Тиймээс л эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон, сайтар боловсруулсан амжилтын “шидэт жор”-ыг бид цогцлоохыг зорилоо. Эмэгтэй танд өөрийгөө өөрчлөх, идэвхжүүлэх, одоо хэн байгаагаас хэн болж болохоо харах, сэтгэлдээ нуусан эрдэнээ олж нээхийг хүсэж буй бол “Амжилтын жор” цогц сургалтад нэгдээрэй.

Цаг завгүй болон зарим шалтгаанаар гэртээ удаан суусан, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж буй бүсгүйчүүдэд зориулан зохиогдож буй “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжил, гоо зүйн цогц сургалт нь богино хугацаанд таныг идэвхжүүлэхээс гадна, таны цаг, мөнгийг хэмнэж олон талын мэдлэг олгодгоороо давуу талтай. Эмэгтэйчүүдэд гоо сайхан, бие галбирын хөгжил, хувь хүний хөгжлийн цогц мэдлэг олгож, 1 сарын хугацаанд бодит өөрчлөлтөнд хөтлөх “Амжилтын жор” цогц сургалтанд хамрагдсанаар та гадаад хэлбэр, дотоод агуулга аль аль талаасаа гайхалтай амжилтыг бүтээх болно.

“АМЖИЛТЫН ЖОР” ЦОГЦ СУРГАЛТЫН ГОО САЙХНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТА:

  • Өөрт байгаа бүтээгдэхүүнүүдийн аль нь өөрийн тань арьсанд тохирохыг мэдэж, ялгахын дээр цаашид өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгож сурна.
  • Өөгүй, гайхалтай нүүр будалтын үндэс суурь болсон арьс арчилгааг зөв, дэс дараалалтай хийж сурна.
  • үүр будалтыг хийхдээ ямар бүтээгдэхүүнээс эхлэн хэрхэн зөв дараалалтайгаар нүүр будалтын суурийг тавихаа мэддэг болно.
  • Өөрийн нүүр царайнд тохирсон өдөр тутмын болон гоёлын гэх мэт хэд хэдэн төрлийн будалтыг хийж сурна.
  • үүр будалтдаа оруулахыг хүсдэг ч чаддаггүй, яг л таны сурахыг хүсдэг гэрэл сүүдэр тавих болон  хамар өндөрлөх, “smokey eye” зэрэг будалтын үндсэн техникүүдийг сурах болно.

БҮЖГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

 -Салса, бачата, моб  зэрэг эрч хүчтэй, халуухан латино бүжгүүдийг сурахаас гадна уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл олгох чөлөөт бүжгүүд, эмэгтэй хүний нууцхан хүслийг биелүүлэх Pole dance /шонтой бүжиг/ гээд зөвхөн “Амжилтын жор” сургалтаас бүсгүй танд зориулан гаргасан шидэт жороор мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэх болно.

Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй байх, эрүүл байх, зөв бие галбиртай болох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох гээд ийм олон давуу талыг бүжгээс өөр юу ч танд нэгэн зэрэг олгож чадахгүй. Бүжгийн гайхамшиг болоод эрч хүч, үр өгөөжийг нэгэнт мэдэрсэн та гайхалтайгаар өөрчлөгдөнө гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР:

Та гэр бүлийнхээ санхүүг зөв зохион байгуулж чаддаг уу? Хэмнэлт, хадгаламж, хуримтлалын талаар хэр мэдлэгтэй вэ? Гэр бүлийн уур амьсгал, аз жаргал, тэр дундаа үр хүүхэд, ханьтайгаа харилцах харилцаа тань ямагт нэгнээ ойлгож хүндэтгэсэн, итгэлцэл дээр тогтож чаддаг уу? Та өөрийгөө хайрлаж чаддаг уу? Ажил дээрээ та хэр амжилттай чадвартай, сайн ажилтан бэ? Та ирээдүйн зорилго зорилтоо юу гэж тодорхойлсон бэ? Хувь хүнийхээ хувьд тавьсан зорилго, бизнесийн санаа, амжилт карьер, амбиц танд бий юу? Та өөрийнхөө гадаад төрх, бие галбир, байгаа байдалдаа үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг уу?

Та эдгээр асуултуудад өөртөө хариулаад үзээрэй. Хэрвээ хариулахад төвөгтэй, ээдрээтэй байвал та энэ бүхнийг “Амжилтын жор”-ын хувь хүний хөгжлийн сургалтуудад даатгаж орхи. Та дээрх асуултуудад бүрэн дүүрэн хариулттай болоод гарах болно.

Эрч хүчтэй, амжилттай эмэгтэйд байх ёстой хамгийн чухал гурван чиглэлийг цогцлоосон “Амжилтын жор” гоо зүйн цогц сургалт 1-р сарын 12-нд эхлэх өдөр, оройн ээлжүүддээ бүртгэж байна. Шинэ оны анхны урамшуулал болгож 20 хувийн хөнгөлөлтийн бэлэг барьж байна. Шинэ оноо гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, шинэ мэдлэгтэй угтахыг хүсье. Амьдралдаа нэг л удаа, ганцхан сарыг өөртөө зориул, бусад зүйлс аяндаа өөрөө ирэх болно.  

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 88090416 дугаар болон  http://www.facebook.com/AmjiltiinJorEmegteichuudiinTsogtsSurgalt?ref=hl пэйжээс авна уу.