Н.Сараа: “Номин”-гийн хоолноос идсэн даруйдаа хоолой бачуураад, татаж унасан
2015/01/13
“Номин”-гийн хоолноос хордсоны улмаас бүтэн сарын хугацаанд эмнэлгээр эмчилгээ хийлгэж яваа нэгэн бүсгүй манай сайтад хандсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Өнгөрсөн сарын 13-нд хагассайн өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод “Өргөө” кино театрт кино үзэх билет захиалсан юм. Тэгээд киноны цаг арай болоогүй байсан учраас хорооллын “Номин”-д хоол идэхээр орлоо. Өндөгтэй хуурга, плов захиалсан чинь өндөгтэй хуурга нь чинжүүтэй гарч байхаар нь чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Бараг 40 минут хүлээхдээ завсараар нь 2-3 удаа чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь хоол авчрахдаа чинжүүтэй аваад ирсэн. Тэгээд чинжүүгүй захиалсан гэж хэлэхэд “уучлаарай” гэсэн юм. Тэр үедээ юм бодолгүй хоолоо идэж байтал ёроолоос нь бяцраад муудчихсан хагарсан халуун чинжүү гараад ирсэн. Удалгүй хоолой бачуураад, хөл гар хөрөөд бие сонин болоод ирсэн. Арай ядан таван давхар руу нь гарч зохион байгуулагч, тогоочид нь хэлчихээд буухдаа гурван давхарт ухаан алдаж унасан. Тэнд байсан танихгүй хүмүүс, хамгаалагч нар түшиж сандал дээр суулгасан. Бараг л гар хөл мэдээ алдаж хөрөөд, үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.
-Тэгээд одоо биеийн байдал нь гайгүй юу, эмнэлэгт хэвтсэн үү?
-Хоолны газар байхдаа түргэний эмч дуудсан. Эмч ирээд тариа хийх гэсэн чинь судас хатгагдахгүй байсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь эхлээд “Гурван гал” эмнэлэгт очиж ирээд эмчилгээ хийлгэсэн. Бүр эрчимт эмчилгээ хийлгэх дээрээ тулсан байсан. Эмчилгээ хийлгэж байхдаа бөөлжөөд гүйлгээд, татаад байсан. Одоо ч гэсэн гар хөл байнгаа хөрөөстэй байгаа учраас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.
-Тэр хоолны газар нь яг “Номин”-гийнх мөн юмуу?
-Эхлээд манайд зүгээр түрээсээр ажилладаг хоолны газар гэж байсан. Сүүлдээ мөнгө өгч тохиролцьё гэсэн. Хоолны газар “Номин”-гийн бонус картаар үйлчилж байсан. Тэгэхээр мөн юм билээ.
- Та ямар ямар байгууллагад гомдол гаргасан бэ?
-Хордлого авах үед амралтын өдөр байсан тэгээд ч эмнэлэгээр яваад чадаагүй. Дараа нь МХЕГ-т гомдол гаргасан. Тэгсэн чинь манайх хяналт шалгалт явуулахаа больчихсон. Иргэний гомдлын мөрөөр бол бүр ч шалгалт хийхгүй. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ гэж байна лээ. ШӨХТГ-т бас гомдол өгсөн.
-Таны эмчилгээний зардал одоогоор хэд болж байна. “Номин”-гийн удирдлагууд танаас уучлал гуйх ч юмуу эсвэл эмчилгээний тань зардлыг төлөх талаар ярьсан уу?
-“Номин”-гийн удирдлагуудад өргөдөл өгсөн. Долоо хоногийн дараа хариуг нь өгнө гэсэн. Одоо болтол хариу өгөөгүй байна. Эмчилгээний зардал 600 гаруй мянган төгрөг болсон. Би тэд нарт миний эмчилгээний зардлыг өгчих юм бол би гомдол гаргахгүй гэсэн чинь 400 мянган төгрөг өгье. Баталгаа бичиж өг, пловноос идэхгүй яах гэж өндөгтэй хуурга идсэн юм гэж намайг загнасан. Би сая зүү эмчилгээгээ хийлгээд ирлээ. Эгч нь жаахан хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг болохоор их хэцүү байна. Хүүхэд харах хүн байхгүй хичээлийг нь тасалдуулаад дагуулаад явж байна. Манайхан хаана хаанаа хүнийг бодохгүй хэцүү болжээ.
С. САРУУЛ
Зочин · 2015/01/18
Nomingiin hoolnii gazruud eruul ahuin ****rdlaga hangahgui gazruud bnale. Milaminetai aygand hool tsaigaa hiine. Yur ni tom gazar baij butehgui gazarda
Зочин · 2015/01/15
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд. Би та бүхэнд интэрнетээр сар бүр 300-1000$ олж болох алтан боломж танилцуулах гэж байгаадаа таатай байна. Neobux нь 2008 оноос хойш үйл ажи**********гаа эхэлсэн бөгөөд одоогоор хамгийн шилдэг гэж тооцогдож байна.Мөн neobux бол ажилахад хамгийн энгийн интернэтээр мөнгө олох хамгийн сайн ба найдвартай ажил юм.Танд ердөө л өдөрт 5 мин зарцуулахад хангалттай бас шантрахгүй байх хэрэгтэй шүү. Ингээд хэрхэн яаж мөнгө олох вэ? гэвэл та neobuxд бүртгүүлснээр танд өдөр болгон 20-30 зар ирэх бөгөөд зар бүрийг 5 сек үзсэнээр танд мөнгө орж ирнэ. Мөн та доороо хүн элсүүлсэнээр орж ирэх ашиг улам их нэмэгдэх болно гол нь таны хичээл зүтгэл хэрэгтэй шүү. ингээд доорх http://neobuxmgl.blogspot.ch/ линкруу орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу
Зочин · 2015/01/14
z*** iimerxyy xudalch mungu saadag avgai xyyxnyyd odoo xaa saigyi bdag bolchixson shdee shudarga saixan xudulmurluj amidar daa
Зочин · 2015/01/14
z*** odoonii bas zaijin avgaichuul bas bdag shuu hunees heden tugrug avah sanaatai bgaa biz
Зочин · 2015/01/14
Oroldood zuger l tur****d uz. Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 500 до********аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://monthlyyouth.com/?ref=780192 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Greate new account гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Monea Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой.
Зочин · 2015/01/14
Хүн чинжүү битгий хийгээрэй гэж бхад хийж байна гэдэг чинь.Номингийн үйлчилгээ иргэдэд тэгж ханддаг гэдэг илт байна.юун хэрэглэгчийн төлөө гэсэн сэтгэл чимх ч байхгүй хариуц**********с зайлсхийсэн өөдгүй луйварчин газар юм байна.Тэр хоолний газар хүн орж хоол идэхгүй байхад л үйл ажил********** зогсоно шүү дээ. Гадаадад бол тэгдэг хэн ч орж үйлчлүүлэхгүй байхад тэр газар яах юм бэ.үйлчлүүлэгч хаан гэджг журам зах зээл хөгжөөд бараг л удаж байгаа манайд байхгүйл байна.
Зочин · 2015/01/14
Chinjvv iddeggvi l yum bol, Chinjvvtei hool zahialj yadag bnaa...
Зочин · 2015/01/14
nomin bol mergejliin luivarchid shuu dee
Зочин · 2015/01/14
Uhej bsan nomin