Хотын захирагчаа! Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана гэх хоёр эрхэм таны гараар могой бариулж байна
2015/01/20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Танаа
2015 оны нэгдүгээр сарын 20
Таны энэ өдрийн амар амгаланг эрье. Юуны өмнө Монгол Улсын Боловсролын салбарт олон жил ажиллаж буй жирийн нэг багшид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан цахим ертөнцөөр дамжуулан мэдээлэл хүргэж, захидал илгээхээс өөр сонголт үлдээгүйг болгооно уу. Миний бие 2014 оны хавраас хойш Боловсролын салбарт өрнөж буй дажин, түүнийг тойрсон бодит мэдээллийг Нийслэлийн Засаг дарга Танд хүргэхээр Улаанбаатар хотын захиргааны босгыг хэд хэдэн удаа элээсэн болно. Мөн цөөнгүй санал, гомдол хүргүүлсэн ч “Хотын захирагч ажил ихтэй” гэх эрх бүхий албан тушаалтнуудын үгэнд “хашигдан” уулзах боломж олдоогүйг дурдая.
Ингээд гол асуудлаа хөндөе. 2013-2014 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн Нийслэлийн боловсролын газар нь Улаанбаатар хотын ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйчийг сонгон шалгаруулалтаар ажилд авах журам боловсруулж хэрэгжүүлсэн. Эх орны үе үеийн ирээдүйг бэлтгэдэг багш сурган хүмүүжүүлэгчид бид энэхүү ажлыг нүдээ олсон шийдэл, боловсролын салбарын чадварлаг боловсон хүчнийг дэмжих том өөрчлөлт хэмээн хүлээн авч байлаа. Гэвч шинэ журам нь оновчтой өөрчлөлт, зохион байгуулалт биш Боловсролын салбарын үүр, үндэсийг эвдэх, тогтсон чанар чансааг сульдаах завхрал гэдгийг энэ салбарт олон жил ажилласан багш, сурган хүмүүжүүлэгчид бид олж харж, сөрөг үр дагавар, хор хохирлыг бие сэтгэлээрээ амсаж явна. Үүний улмаас Боловсролын байгууллагад энэ салбарт 15-25 жил зүрх сэтгэлээ зориулсан ЕСБ-ийн олон захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгчид ямар ч шалтгаангүй гудамжинд гаргав. Тэд чадваргүйдээ биш, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын тайлбарласнаар АН-ыг дэмждэггүй гэх үндэслэлээр ажлын байраа өгч байгаа нь харамсал төрүүлж байна.
Нийслэлийн боловсролын газрын энэ өөрчлөлт нь хуулийн нэр барьж албан тушаал авах санаархал байж. Ажлаас халагдсан хүмүүсийн оронд томилогдсон захирал, эрхлэгчид өөрсдийн ах дүү найз нөхөд, АН-ын батлахтай хүмүүсийг ажилд томилдог болж, бидний ажлын байр тодорхой мөнгөн ханштай болсон тул ийн дүгнэхээс өөр аргагүйд хүрэв. Монгол Улсын ирээдүйг бэлтгэдэг Боловсролын салбарт мөнгөн ханш тогтож, бизнес ханхалж, үнэ цэнэ нь буурах ийм бусармаг ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар гардан үйлдэж, үүнийгээ Нийслэлийн Засаг дарга Таны захирамжаар үйлдэж байгаа хэмээн тайлбарлаж суугааг Та мэдээгүй, дуулаагүй яваа байх.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Та Монголын ардчилалд хувь нэмрээ оруулсан гавьяатай, Монгол Улсын Баатар цолтой эрхэм. Үүний нэгэн адил энэхүү захидлыг илгээж буй миний бие бахархах олон мянган шавьтай, Монгол Улсын аварга багш цолтой нэгэн. Миний бие өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын хэрэгжүүлсэн завхралын золиос болсон тул Боловсролын салбарт гарч байгаа хэлмэгдүүлэлт, гажигийг нягтлан таслан зогсооно уу хэмээн Танд хандаж байгаа болно. Ажлын байрны халдлага дээрэм, удирдах ажилтны дарамтад өртсөн Боловсролын салбарын төлөөл нь ганцхан би биш. Ийм эмгэнэлтэй, хошин адал явдлын өрнөлд Улаанбаатар хотын олон цэцэрлэг сургуулийн удирдлага өртсөн гэдгийг дээр дурдсан. Үнэн хэрэгтээ Улаанбаатар хотын ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйчийг сонгон шалгаруулах ажил нь хэр тооцоо судалгаатай, үр өгөөжтэй ажил вэ гэдгийг Та сонирхож үзсэн үү. Үүнийг тойрсон шилжилт хөдөлгөөний улмаас Монгол Улсын хойч ирээдүй болох хүүхдүүд хохирч буйг Та мэдэх үү.
Миний бие Нийслэлийн 62 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад Сонгон шалгаруулалт нэртэй хэлмэгдүүлэлтэд өртөн 2014 оны гуравдугаар сард ажлаа өгсөн болно. Энэхүү Сонгон шалгаруулалт илт хууль бус болсон, шалгалтыг эхний хүнээс 0.08 онооны зөрүүтэй өгч, хоёрдугаар байрт орсон юм. Миний ажлын байрыг авсан хүн Сонгон шалгаруулалтын нэг төрөл болох ярилцлагын шалгалтад ороогүй хэрнээ энэ шалгалтад орсон 60 орчим өрсөлдөгчөөс хамгийн өндөр оноог авсан байдаг. Энэ нь тэгээд Монголын Боловсролын салбарын Сонгон шалгаруулалтыг үнэлж байгаа бодит үнэлгээ мөн үү. Тиймээс миний бие Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэхүү асуудлыг гурван шатны шүүх хянан хэлэлцээд намайг ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох, Нийслэлийн 62 дугаар дунд сургуулийн захирлын ажлын байранд Сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаад буй. Гэвч миний бие ажилдаа орох боломжгүй байна. Учир нь Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана нар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоос давсан захирамж гаргахаар улайрч байна. Энэ бүгдийг тайлбарлах үүднээс Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана нартай цөөн биш удаа дараа уулзахад тэд надаар тохуу хийн доромжилж, зарим үед тавлан харьцсаныг Танд дуулгая. Удирдах албан тушаалтны наад захын соёл, ёс зүйгүй, хууль эрх зүйг дорд үзсэн ийм албан тушаалтнуудын захирамжийг Нийслэлийн Засаг дарга та мэдэлгүй гарын үсгээ зурж баталгаажуулах гэж байна.
Үр дүнд нь нэг сургууль, цэцэрлэг хоёр захирал, хоёр эрхлэгчийн цалин өгөхөөр болж, Нийслэлийн боловсролын газар болон улсын төсөв их хэмжээний хөрөнгөө үр дүнгүй “саалгаж” эхэллээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж, бүх хүн сэтгэл зүйгээ бүсээ чангалахад зориулж, хэмнэж байхад Нийслэлийн Боловсролын газар ганцаараа төсвийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгах ёстой юм гэж үү! Монгол Улсад хариуцлагын тогтолцоо гэж байна уу. Улс орны эдийн засагт ачаа өгсөн хариуцлагагүй алхамын бурууг Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана нар хүлээхгүй. Тэд энэхүү завхрал, эмгэнэлээ нууцлан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр боловсруулж түүндээ Танаар гарын үсэг зуруулах гэж байна. Өөрөөр хэлбэл тэд Таны гараар могой бариулж байна.
Э.Бат-Үүл дарга Та Монголын Ардчилалд, Улаанбаатар хотын ирээдүйд итгэдэг шиг би Монголын боловсролын ирээдүйд итгэдэг. Таныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын бусармаг үйлдлийг хэн нэгэнд даатгалгүй, өөрийн биеэр шалгах, Сонгон шалгаруулалт нэрийн дор хохирч үлдсэн захирал, эрхлэгч, сургалтын менежер, багш нартай цаг гарган уулзаж, тэдний алдааг залруулсан ухаалаг шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Дашрамд дурдахад Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд Сонгон шалгаруулалтын улмаас хохирсон ЕБС-ын захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, багш нарыг алдагдсан эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Мөн бидний адил хохирч буй бусад салбарын боловсон хүчнүүд бидэнтэй холбоо барина уу. Монгол Улсын ирээдүйн төлөө гарах гарцаа хамтран тодорхойлцгооё.
Холбогдох утас 96651239
Таныг хүндэтгэсэн: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Сарантуяа
enx od od svren · 2016/09/19
Aaaaaaas daijmsrl yum baina
Зочин · 2016/03/28
Багахангайд бас ийм асуудал гарсан ш дээ. Энэ Отгонбагана гэдэг нөхөр чинь боловсролыг Ховджуулах бодлого бариал байгаа юм байна лээ ш дээ. Тэр захирлаар тавигдсан авгай нь худлаа хэл амнаас цаашгүй ямарч зүйл хийдэггүй өрөөндөө хэдэн хүн тойруулаад хов яриад сууж байдаг гэсэн. Арай л болж байна даа энэ боловсролын салбар.
Зочин · 2016/03/23
Oo teriig chini 10 saya iin Amgalan gedeg sh dee bi tanina
Зочин · 2016/03/23
Odoo ter nohor nusaa tataad gutlaa chireed yabj bgaa haragddag. Hamt ajillaj bsan mergejil negtei nohod ni dooglood l bdag. Hairan shine surguuli. Hairan shine hamt olon
Зочин · 2016/03/23
Baganuur duuregt shine surguuli ashiglaltand orood zahiral shalgaruulsan chini angia ch udirdaj chaddaggui hamt olnii dund hagalgan butargagch nertei neg taaruuhan nohor zahiral bolson sh dee kkkkkkk
Зочин · 2016/03/23
Estoi zob. Ene asuudal baganuur duurgiin bolovsroliin heltsiin darga deer ch garsan
Зочин · 2016/03/23
ардчилсан намын ганц хийж чаддаг ажил нь хүн халж өөрийнхөө хүнийг тавих, зөвхөн дунд сургуулиар тогтохгүй монголын их, дээд сургуульд яг ийм ажил хийж байгаа, ганц өдөр багш хийгээгүй хүн дээд сургуулийн захирал болоод л тууж яваа
Зочин · 2015/04/08
Чи одоо зайлаачээ Ш.Сарантуяагийн нөхөр ю****** хаа****** юм бэ
хүн · 2015/02/06
Отгонбагана гэдэг нөхрийг боловсролооё зайлуул, 1 ч өдөр багш хийгээгүй хүн яаж боловсролыг удирдах юм вэ, Дээр нь түүнд хүн чанар гэж байхгүй бүх зүйлийг мөнгө гэж хардаг хүн шүү дээ
хүн · 2015/02/06
Отгонбагана гэдэг нөхрийг боловсролооё зайлуул, 1 ч өдөр багш хийгээгүй хүн яаж боловсролыг удирдах юм вэ, Дээр нь түүнд хүн чанар гэж байхгүй бүх зүйлийг мөнгө гэж хардаг хүн шүү дээ
хүн · 2015/02/06
Отгонбагана гэдэг нөхрийг боловсролооё зайлуул, 1 ч өдөр багш хийгээгүй хүн яаж боловсролыг удирдах юм вэ, Дээр нь түүнд хүн чанар гэж байхгүй бүх зүйлийг мөнгө гэж хардаг хүн шүү дээ
хүн · 2015/02/06
Отгонбагана гэдэг нөхрийг боловсролооё зайлуул, 1 ч өдөр багш хийгээгүй хүн яаж боловсролыг удирдах юм вэ, Дээр нь түүнд хүн чанар гэж байхгүй бүх зүйлийг мөнгө гэж хардаг хүн шүү дээ
Зочин · 2015/01/29
намайг 62хон хүлээж авахгүй гээд байна гээд гомдол гаргаач Отгонбагана Энхцэнгэл Батүүл дарга нар буруугүй юу гэж коменьаар худлаа сенсаац үүсгээд өөрийгөө улс даяар гутаагаад байгаа юм бэ чиний өс хонзон санадаг ******хай зальтай арга барил булхайг чинь мэдэх юм бол хаана ч чамайг удирдах ажилтнаар авахгүй шүү дээ Ичихгүй сургуул хамт олон багш ажиллагсад сурагчидаа ******** бөөрөөр нь гүтгэж дормжилчихоод ямар нүүрээрээ ирэх гээд заргалдаад байгаа юм бэ ичээч тэр тухайгааболон үнэнээ хэлээч ард түмэндээ худлаа өөрөө гэмгүй хэлмэгдсэн хүн болох гэж жүжиглээд хүмүүс уриалаад байх юм сарантуяа гуай
Зочин · 2015/01/29
Хөөе асан ёс зүйгүй захирал эмэгтэй таньд боловсрол 3 удаа боломж олгож 3сургуулийн захирлаар томилсон гээ биздээ харамсалтай нь та өөрөө хамт олноо хагалан бутаргаад эрдмийн хүүхэд шуугьсан өргөөг ************* хэрүүл уруул хардлага сэрдлэгийн үүр болгож самарч хаяаад хөөгдөө биздээ таныг 62-р сургуулийнхан хүлээж авахгүй ирвэл жагсана телевиз дуудна гэсэн сураг байна лээ өөр арга бодож болдоггүй ю****** таньд боловсролын удирдах ажил тэнцэхгүй гэдгээ ойлгооч
Зочин · 2015/01/27
чи л захирал хиихгүй бол монголын боловсрол хэцүүдлээ юу
Зочин · 2015/01/26
за за тэр хүн өөрөө асуудалтай болоод л тийм байдалд хүрээ байлгүй дээ. Тэгээд өөрийгөө төвийлгөөд зүгээр ажлаа хийж байгаа бусад хүмүүсийг хэл амандаа чирээд байгаа юм шиг санагдчихлаа. Улсын аварга багш гэж би л лав сонсоогүй юм байна. улсын аварга малчин гэж харин байдаг байх шүү
Зочин · 2015/01/26
НБГ-аас явуулж байгаа сонгон шалгаруулалт үнэн зөв ажил болсон шүү дээ. Ц.Отгонбагана даргаа амжилт хүсье.
Зочин · 2015/01/26
Viliin vr gej baidag um gene lee shv de ireedvi tsogtsolbor surguuli ,42-r surguuli , 62-r surguulid ooriigoo enhiin tsagaan tagtaa baisan gej bodood endvvreed baigaa um bish biz dee
багш · 2015/01/26
Ардчилсан төр, засгийн бодлогыг завхруулж байгаа Ц.Отгонбагана, Ё.Гэрэлчулуун нарын энэ хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажил********** Монголын ардчилалд их хохирол учруулах нээ. Яг л 1937 оны хэлмэгдүүлэлт шиг үр дагавар бий болно. Боловсролтой, мэргэжилтэй, ажлын байртай, өөрийн зорилготой байсан иргэдийг олноор нь ажилгүй болгож хэлмэгдүүлж байгаа нь санаатайгаар ардчиллын нэр хүндийг унагааж байгаад их харамсаж байна. Хамаг бүхэн хаалттай хатуу ширүүн цагт ардчиллыг авчирч чадсан та нар байгуулсан ардчиллаа хамгаалж чадна гэдэг гүнээ итгэж байна. Иймд Э.Бат-Үүл таныг үнэн зөв шийдвэр гаргаж ардчиллыг боловсролын салбарт дахин эхлүүлэхийг хүлээж сууна. Таныг хүндэтгэсэн цэцэрлэгийн багш
Зочин · 2015/01/22
монгол улсын аврага багш гэдэг цол байдаг юм уу?
Зочин · 2015/01/22
Сарантуяа чи монгол улсын аврага багш юм бол баг****** хийж шавь нараараа хүрээлүүлээч аврага захирал биш л юм байна .
Зочин · 2015/01/22
очсон сургууль бүрээсээ хөөгдөж хэл ам хэрүүл тэмцэл үүсгэж хамт олныг нь самарчихаад хөөгддөг хүн дээ Сонгинохайрхан тэр чигээрээ өөрийг чинь мэднэ дээ.Ямар сайндаа ******** Сараа гэхэв дээ.Хүн өөрийгөө өөрөө мэддэггүй ч гэлээ 3 том сургуулиас бүгдээс н.ь асуудалтай салсанг чинь энэ дүүргийн багш бүр мэднэ дээ.Болих болоогүй юу?Юм бүхэнд хэмжээ хязгаар байдаг шүү.
өндөр болгох ну · 2015/01/22
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Зочин · 2015/01/22
сонгон шалгаруулалтаар 2- т орсон бол юу гэж шүүх өөрийнх нь талд орох вэ?, худлаа мэдээлэл цацаж олны анхаарлыг татахаа болиочээ. Дандаа мөнгөөр шийддэг юм гэж юу байх вэ? Зөндөө хүмүүс үнэнээр тэнцээд ажилтай болсонштэй. Нийслэлийн боловсролын газар сайн ажиллаж байгаа шүү.
Зочин · 2015/01/21
SARANTYAG MEDNEE DANDAA L HEL AM TARIJ YVDAG AVGAI SH DEE 62 IINHON DENDUU MEDNEE UURUU ZARIMDAA URUUNDUU ARHIDAAD SUUJ BAIDAG SH DEE
Зочин · 2015/01/21
bolovsroliin gazriin darga enhbayr baihdaa mergejliin bys olon huniig darga erhlegch bolgoson doo daanch ter ued ingej chuluutei bichij chaddaggui bailaa hen ch um helne toohgui tereed durgui hureed bolovsroliin salvaraas garsan daa
Зочин · 2015/01/21
энэ хүний хэлж байгаа маш үнэн яагаад гэвэл би ч гэсэн боловсролын салбарт олон жил ажилласан хүүхдэд хайртай сэтгэл минь цэцэрлэгээс хөндийрүүлж байгаагүй . гэхдээ одоо би хөндийрсөн . яагаад гэвэл дээрх хүмүүсийн арын хаалганы хүн өөрөө дөнгөж эрхлэгчээр тавигдангуутаа намайг эрхлэгч болгоод өгье чи одоо л болох ёстой . найдвартай хүнтэй гээд л миний тархийг угааж өгсөн. би ч би нээрээ л энэ хүн баг******с их амархан эрхлэгч болсон болохоор итгээд горьдоод бөөн мөнгө өгсөн . гэтэл дээрхи хүмүүсийн нэрийг барисануу. эсвэл үнэхээр мөнгөний хүн цаадуул нь захисан уу ямарч байсан залилан байсан даа . сүүлд нь нөгөө хүнээ мэргэжлийн хяналтад өгнө отгонбагана дээр очиж уулзана . цагдаад өгнө гэж хамаг байдаг аргаа хэрэглэж байж мөнгөө увуу цувуу авч дуусгасан. яагаад гэвэл тэр хүн нэр төр нь чухал байсан болохоор л би мөнгөө олж авсан байх. отгонбагана даргатай уулзах гээд зогсож байхад л араас гүйж ирж уйлах шахуу юм болж хэдэн төг авчирч өгдөг байлаа . одоо бодоход хошин шог шиг. дээрх дарга нар н доогуур нь ийм паян болдогийг мэддэг болов уу. эсвэл өөрсдөө үнэхээр мэргэжлийн бөгөөд мөнгөтэй хүн захидаг юм болов уу.эсвэл тэр эрхлэгч аймаар уу . надад лав ийм явдал тохиолдсон юм даа. түүнээс хойш зүгээр л хүүхдэд хайртай мөртлөө мэргэжилдээ дургуй болсон доо . миний сэтгэл сонин шүү
Зочин · 2015/01/21
2000 onoos hoish bolovsroliin salvariig diplom hudaldaj avsan humuus l hiideg bsan sh dee sarantya gya bitgii hudal um bicheed baigaarai bi jiriin bagsh hun manai erhlegch huviin neg surguuliin diplomtoi tegj baigaad 3 jil ajilchihaad Cuv-iin diplom hudaldaad avsan geed boddoo ene ued ali nam erh barij baisan be 2000-2012 on hurtel ene ueiin buh erhlegch zahirluudiin diplomiig orson tu****ltai ni uzmeer bnaa
Зочин · 2015/01/21
niisleliin bolovsroliin gazar harin ch shudarga alillaj bgaa um bna lee minii tanidag ****** heniig ch taniddggui baij songond orood tentseed ajild orchihood buun bayr bolj bna lee 2000 onoos hoish 2 ch udaa songond oroog tentseed ajild orj chadaagui gesen harin odoo l bolovsroliin salvar shudarga bolson bna gej bna lee 2005 ond surguuliin zahiral tsetserlegiin erhlegcheer suvlagch,gagnuurchin hun ajillaj baisan gesen shuu tegeed daraa ni diplom hydaldaad avchihdag bsan gesen yrd ni bur aimaar bsan geseen
Зочин · 2015/01/21
ugasa iim boltsin bishu ajlin bair zarlana uursdinhu hahuulig avsan hune oruulna ter ni mergejlin bus songon ***lgarulalt nertei iim ajil hiine ingej hunes mungu avch turus terbumtan turdgin bla 1hun ajild orulahad hamgin bagad 5say gesen
зочин · 2015/01/21
энэ асуудал үнэхээр олон хүнийг хохироосноос гадна монголын боловсролыг унагаж байгаа шүүодоо тавигдаж байгаа захирал именежрүүд гэж юу ч мэдэхгүй арын хаалганы хүмүүс лбайх юм даа ардчилсан нам л бол хэн ч хамаа алга даа архи уугаад л ажилгүй явж байсан нөхөр л өнөөдөр захирал болчихсон л архидаад л явж байх жишээтэй жнь иим захирал СБ дүүрэгт байна яана даа хөөрхий ҮҮл баатар минь үүнийг нэг цэгцлэх болсон шүү
Зочин · 2015/01/21
ene asuudaliig UUL darga shudarga shiden gej bodoj bgaa shuu
Зочин · 2015/01/21
enhtsengel ugaasaa mungu avch surguuliin zahiralaar tavidag shuudee. mungiig ni u****hgui yudaa
Зочин · 2015/01/21
zavaaaan baliar ym beeeeee
Зочин · 2015/01/21
hotin dargaa ta narin bolon tanai huu B.Chuluudai gin Tumen amgalan horoolol zahialagch ard irgedee yagaad hulhdaad baigaambe urdchilgaa ogson humuus,hohirood baihuu mongoo avya
Зочин · 2015/01/21
Зарим нь бол үндэслэлтэй ****************** байх.Таны хувьд 2 дахь удаагаа мэдээллийг чинь уншсан.Үнэний үнэр үнэртэж байна гэх сэтгэгдэл төрсөн учраас таныг дэмжлээ.Шударга үнэний төлөө тэмцэж байгаа бол амжилт гэж ерөөе.Харин өөрөө сонин зан чанараа илүү гаргаж байсан бол дэмжихгүй.Өөрөө цогтой халуун тэмцэгч юм шиг санагдлаа.Ингээд утсаа тавьсан анхны хүн бараг та боллоо.Шударга цогтой тэмцэгч нар утсаа тавибал бид холбогдох болно.