Улсын Филармоноос зохион явуулж буй монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд тоглогдох “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт маргааш буюу 01- р сарын 22 нд 19.00 цагт буюу өнөөдөр улсын Филармоний тайзнаа эгшиглэх гэж байна.

    Тоглолтонд Баян монгол чуулгын уран бүтээлчид оролцож тус чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”,“Зулзган цагаан хус”, “Навчин дээрхи шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”,  ”Энэ хүүхнүүд үү” зэрэг шилдэг дуунуудыг Улсын филармонийн дуучин С. Баттулга, Т. Амина, Б. Дэлгэрбаяр, Б. Солонго, Л. Насанбуян, С. Нямбаяр, П. Өнөржаргал, Б. Наранбаатар нар дуулж үзэгч сонсогчдийн хүртээл болгоно. 

                Тасалбарыг  улсын филармонийн  кассаар   худалдаалж байна.  Үндэсний лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99135784
www. Philharmonic.mn