Жижиг Хурц ба Жүжигчин Мөнхбат
2013/05/26
МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хийсэн олон ангит хоёр дахь кино болох “Тусгай салаа” цэрэг эрсийн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн төдийгүй цэргийн албанд эрчүүдийг дуудсан бүтээл болж чадсан.
Уг киноны салаан захирагч, ахлах дэслэгч Хурцийн дүрд тоглосон жүжигчин Д.Мөнхбат нь МҮОНР-ийн Хүүхэд, залуучуудын ерөнхий редакцид хөтлөгч, редактораар ажилладаг. Одоо эхнэр, охины хамт амьдардаг.
Тэрээр саяхан нээлтээ хийсэн "Хориотой загвар" киноны нээлт дээр охины хамт ирсэн байв. Түүнийг охинтойгоо усны дусал мэт адилхан гэж хүмүүс ярьж байлаа. Ямартаа ч аавыгаа дууриасан охин энэ мэтээр аавыгаа даган урлагийн арга хэмжээнд оролцоод байвал урлагт элэгтэй жүжигчин ч болж мэдэх юм.
Жүжигчин Мөнхбатын хувьд тэрээр 1978 онд Төв аймгийн Зуун мод суманд төржээ. Эхээс зургуулаа бөгөөд Д.Мөнхбат айлын бага хүү юм. Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгсөөд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр 2002 онд Н.Ганхуяг багшийн шавь болон төгссөн байна. Сургуулиа төгсөөд “Вансэмбэрүү”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож байсан. Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа “Тусгай салаа” кинонд дүр бүтээжээ. Учир нь тэрбээр хэдэн жилийн хугацаанд гадаадад амьдарч байгаад эх орондоо иржээ. Тиймээс жүжигчин залуу маань камерийн өмнө гарахдаа нэлээдгүй сандарч байсан гэнэ. Түүнийг “Тусгай салаа” олон ангит кинонд тоглосноос хойш кинонд тоглох санал ихээхэн ирэх болсон аж.
Я.Соёлоо
best news on ea · 2013/07/26
UJ82NW Thanks-a-mundo for the blog article.Really thank you! Great.
this site · 2013/07/25
Awesome blog article.Thanks Again. Great.
buy viagra onli · 2013/07/24
Wow, great post.Much thanks again. Really Cool.
cool news · 2013/07/08
BmR6*v Major thankies for the article.Really looking forward to read more. Want more.
social bookmark · 2013/06/19
HUGD2b Hey, thanks for the blog post.Really thank you! Cool.
best social boo · 2013/06/10
7tuJNU Hey, thanks f the blog.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
O5tsYS I truly appreciate this article post.Really thank you! Will read on...
Зочин · 2013/05/28
Зочин · 2013/05/27
Goy zaluu sh de.Tusgai salaa ih goy kino.Dahin olon kinond toglooi.Chi uneheer chadaltai goy shuuuuu
Зочин · 2013/05/27
yuun zahiragch weee naad chn deslegch hurts gj togldogshde ydaj zuw ym niitlej baigaach