Монголын авьяастай чадварлаг эмэгтэй хөтлөгч нарын тоонд зүй ёсоор ордог UBS телевизийн хөтлөгч П.Одгэрэл гучин насны босгыг хэдийн алхсан ч гэр бүл зохиож амжаагүй яваа нэгэн.

Тиймдээ ч олны нүдэнд өртөж, янз бүрийн хэл аманд ороогдон, элдэв цуу яриа түүнийг үргэлж дагасаар байдаг. “Universe best songs” 2011 наадмын шилдэг 25 оролцогчдын нэг Цогтоог найз залуугаа болгон зөвшөөрсөн гэх мэдээлэл гарсаар намжиж амжаагүй байхад дараагийн найз залуугаараа “Universe best songs-2013” наадмын оролцогч 353 дугаартай А.Асутайг байж магадгүй гэсэн мэдээллүүд ар араасаа шуугисаар байна.

Бид хөтлөгч П.Одгэрэлээс энэ талаар тодруулга хийхэд тэрбээр өнөөх цоглог дуугаараа нэлээд залхсан шинжтэй “Худлаа худлаа” гэж хэлээд инээсэн юм. Түүнийг сайн дуулдаг, жүжиглэдэг, шүлэг зохиодог маш авъяаслаг хөтлөгч гэдгийг сайн мэдэх бизээ.

Сайн яваа нэгэндээ атаархан, элдэв цуу яриа гарган, санаанд ормооргүй зүйлс бичлээ гээд хэнд хэрэгтэй гэж. Харин ч бид авьяаслаг, чадвартай бүсгүйг дэмжиж, уран бүтээлийн амжилт хүсэх ёстой биш гэжүү.

Я.Соёлоо