“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Олон улсын сувилагчдын өдрийг угтаж, “Сувилахуйн технологи – 2014” үзэсгэлэнг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЭМГ-ын дэргэдэх эмч, мэргэжилтнүүдийн “Эрүүл мэнд хөгжил клуб”, “Зүүний хүчний холбоо” хамтран зохион байгууллаа. 

“Сувилахуйн технологи – 2014” үзэсгэлэнд нийт 57 бүтээл өрсөлдсөн бөгөөд Нэгдсэн эмнэлгийн тасаг, НЭМТ, Хонгор сум, Шарын гол сумын эрүүл мэндийн төв, “ГОС- хот” өрхийн эрүүл мэндийн төв, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төв болон 110 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэрэгжилтнүүд оролцсон юм. 

Уг үйл ажиллагааны нээлтэд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, НХХ-ийн дарга Ж.Балжинням, мэргэжилтэн Н.Цасчихэр, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга, Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс дарга Б.Жаргалсайхан, “Зүүний хүчний холбоо”-ны тэргүүн н.Энхцэцэг нар оролцов.  

alt

Шүүгчээр Нэгдсэн эмнэлгийн полиникийн тасгийн эрхлэгч Ц.Тэмүүжин, ЭМШУИС Дархан-Уул аймгийн салбар сургуулийн сувилахуйн багш Д.Оюунцэцэг, Х.Амаржаргал, Эрүүл мэндийн газрын сургалтын арга зүйч Ж.Наранцэцэг, Нэгдсэн эмнэлгийн сувилгааны албаны дарга А.Оюун-Эрдэнэ нар ажиллалаа.  

alt

“Сувилахуйн технологи – 2014” үйл ажиллагааны 1-р байрт – Нэгдсэн эмнэлгийн МЭЭ тасгийн сувилагч н.Мөнхцэцэг, н.Отгонсүрэн нар “Цөсний хүүдий авагч”, 

2-р байрт – Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг сувилагч Б.Мөнхцэцэг, Б.Пүрэвсүрэн нар “Яаралтай тусламжийн нурууны бэхэлгээ”, 

3-р байрт - НЭМТ-ийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн бага эмч Б.Тунгалаг, сургалтын арга зүйч Ж.Наранцэцэг нар “Аавд ачаалал мэдрүүлэгч”, 

alt

Тусгай байрт - Шарын гол сумын эрүүл мэндийн төв – н.Үүрцайх, н.Энхээ нар “Гэрийн эргэлтийн цүнх, сургалтын багц”, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг - Г.Тунгалаг, Т.Цолмон, Б.Отгонтуяа нар “Амилуулах маск” бүтээлүүдээрээ тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. 

Бүтээлийн батламжийг нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасаг, онош зүйн тасаг, сэтгэцийн тасаг, сүрьеэгийн тасаг, долтклиникийн тасаг, МЭЭ, Хонгор сумын ЭМТ, “ГОС-хот”, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 18 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд хүлээн авлаа.