Нийслэлийн иргэний танхимд  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал үргэлжилж байна.  Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдаж МСЭ-ийн дүрмийг хэлэлцэхээр чуулсан.  Мөн  Монголын сэтгүүлчдийн  эвлэлийн  удирдах бүрэлдэхүүнийг сонгоно. Тэгвэл дөнгөж сая  МСЭ-ийн ерөнхийлөгчөө сонгохооор санал хуралт эхэллээ.

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүний суудлын төлөө дөрвөн хүний нэр дэвшсэн байгаа. Тодруулбал МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, "Масс" агентлагийн захирал Ч.Даваабаяр  н.Шаравдорж, МУСГЗ Б.Галаарид улиран нэр дэвшиж байна. Улмаар санал хураах болоход М.Наранбаатар, Ч.Даваабаяр, н.Шаравдорж нар нэрээ татаж,Б.Галааридыг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчөөр улираан сонголоо. Түүнийг хуралд оролцсон нэг төлөөлөгчөөс бусад нь дуу нэгтэйгээр сонгосон байна. 

А.Баярмаа