Манай сайтад өнгөрсөн 8-р сард Чойжин сахиуст А.Болдбаатар: Шар хад удахгүй хуурамч бөө нараар дүүрнэ ярилцлага гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор  ДОХ-оос бусдыг эмчилнэ гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлын талаар түүнтэй ярилцлаа.


- Сайн байна уу? Таныг ярилцлага өгсний дараа манайд олон хүн хандсан байгаа. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа дуулгавал?

- Танд болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.  2014 онд ОХУ-д бариа засал хийхийн зэрэгцээ ном суралцаад явж байна. Ярилцлага өгсний дараа  маш олон хүн  холбогдсон. Өөрсдийнхөө болж бүтэхгүй байгаа зүйлээсээ салсан. Одоо миний хийх гэж байгаа зүйл бол Монгол улсад өвчтэй зовлонтой улс олон байна. Мөнгөгүй хүн  бурхны оронд очих өдрөө хүлээдэг, мөнгөтэй  нэгэн нь гадагшаа яваад эмчлүүлдэг болж. Эмчлүүлж ирчхээд үе үе дахин эмчилгээ хийлгэн гадагшаа урсгал зардал гаргаад байна. Би залуу хүн болохоор мэргэжлийн эмч нартай хамтраад  сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ энергийн эмчилгээ хийж эхлээд байна.  

- Эмчилгээ хийж байгаа гэхээр уламжлалт гэсэн үг үү?

- Ирж байгаа хүнийхээ судсыг бариад оношийг нь тогтоогоод, хүн бүрт тусгайлан эмчилгээ хийнэ.  Хамгийн гол нь хүмүүс гаднах хирээ арилгаж болно. Харин сэтгэл доторх хирээ арилгадаггүй. Үүнээс болж өвчин зовлон, янз бүрийн зүйл тусдаг. Тиймээс хүн гэгээлэг зүйл бодож, сэтгэл дэхь хирээ арилгаж, дотоод ертөнцөө сайхан болгоод өгчихвөл өвчин, зовлонгоос хүн хол байна.  Сэтгэл зүй талаас нь засал хийж хүн бүрт боломж байгаа гэдгийг хэлмээр байна.  Би олны өмнө ил гаралгүй удлаа. Одоо хүмүүст өөрийнхөө чаддаг мэддэг зүйлийг зориулах болсон.

-  Ер нь ямар хүмүүс ихээр ханддаг вэ?

- Сүүлийн үед шамбарамтай хүн их байна. Гадаадад эмчилгээ, хагалгаа их хийлгэж байна. Хагалгаа хийлгэлгүйгээр эмчилж болно. Эрэгтэйчүүд түрүү булчирхай, бөөр, нуруугаа их эмчлүүлж байна.  Хүмүүс нуруу өвдөхөөр нурууны суулт үүсээд диск нь байхгүй болсон гэж ярьдаг. Энэ их өрөөсгөл ойлголт. Нуруу өвдлөө гэхэд заавал зургийг нь авахуулаад яг аль үе  дээр нь тодорхой болгох хэрэгтэй. Тэгсэн бөөрнөөс болж нуруу өвддөг. Хүмүүс тэрийг нь мэдэхгүй нуруундаа иллэг хийлгээд байдаг.

Хүнд өвчтэй хүн гэвэл бөөрний дутагдалд орсон хүнийг эмчиллээ. Мөн уушигний сүрьеэтэй, хүнд шатандаа орсон ХӨСҮТ-д хэвтэж байсан хүнийг очиж эмчилсэн.  Одоо нэг хүнийг эмчилээд явж байна.

- Бөөрний дутагдалд орсон хүн аппаратад орох шаардлагатай байдаг. Тэгэхээр өөрийн чинь эмчлэх арга юу юм бэ? Эм тан хэрэглэж байна уу? Эсвэл  өөр юм байна уу?

- Миний хийдэг ганц эмчилгээ бол энергийн бариа байгаа. Шаардлагатай гэвэл өөрийнхөө эмчилгээг  уламжлалт болон европ эмчилгээтэй хослуулна. 100/70 хувь нь миний эмчилгээг өөр эмчилгээтэй хослуулдаггүй. Хүн бүрт тусгайлан цаг гаргаж эмчилдэг.  Энергийн бариа домын аргаар  эдгээдэг.  Эрт дээр үеэс уламжилж ирсэн аргаар эмчилдэг.

Хүнд өвчтэй хүмүүсийг эмчлэхдээ эмээ уу гэж би хэлдэг. Харин тэдгээр хүн маань уудаггүй. Яагаад гэхээр бариа маань үр дүнтэй болоод байгаа болохоор эмийг хойшоо тавьчхаад байдаг.

- Бөөрний дутагдалд орсон хүн энергийн бариагаар эмчлэгдэх боломжтой гэж ойлголоо?

- Тийм. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнөө маргаашгүй болсон ямар ч найдваргүй хүн байдаг. Тэрийг хэн ч хэзээ ч зогсоож чадахгүй. Харин хорт хавдар дөнгөж эхэлж байвал маш амархан, эдгэрэх боломж 100 хувь байгаа гэсэн үг.  Элэгний цирозтой хүнд хэдхэн хоногийн настай гээд хугацаа заадаг.  Ийм хүмүүст эмчилгээ хийгээд 100 хувь эдгэнэ гэсэн ойлголт тун хэцүү.  100 хувь эдгээнэ гэж худлаа хэлэхгүй. Ерөнхийдөө  өвчин шаналлыг нь багасгаж, анагаахаас тогтоож өгсөн цаг хугацаанаас арай урт амьдруулна гэсэн үг.

- Тэгээд өдөрт хэдэн хүн барих уу?

- Ажлын цагаар хүн барина. Өдөрт 15-20 хүн хүлээж авах боломжтой.  Өөрийнхөө чадлын хэмжээгээр Монголчуудад тус хүргэе гээд хичээж байна.

- Өөрөө үздэг шүү дээ. Бариулах гээд орж ирсэн хүнээс асуухгүйгээр  хараад хэлэх боломжтой юу?

- Бүрэн боломжтой. Өмнө нь хүмүүст би зөндөө хэлж байсан. Би хүн үзэхдээ ерөөсөө тайлбар авдаггүй. Жил нэрээр нь үздэг юм. Ямар нэг байдлаар яах гэж ирэв юу үзүүлэх үү гэж асуудаггүй.  Одоо үед үзэж хардаг байдал бизнес тал руугаа орчихоод байна.  Үнэхээр мэддэг бол  хэлэх л ёстой.

 - Манайд өгсөн ярилцлагыг ДОХ-оос бусдыг нь эмчилнэ гэж гуйвуулсан байсан?

- ДОХ-оос бусад өвчинтэй хүмүүсийг эмчилж байна гэснийг ДОХ-оос бусдыг эмчилнэ гэсэн байсан. Энэ бол өрөөсгөл ойлголт. Би ДОХ-оос бусад өвчинтэй нүүр тулаад явж байна. Цаашид хичээх болно гэж ярьсан юм. Хүмүүс сайн, саараар ярих юм. Тэр бол надад хамаагүй, би хийх юмаа хийнэ. Олон түмний төлөө хийх юмаа хийдгээрээ хийнэ.

-  Таниар бариа хийлгэх хүмүүс хэрхэн холбогдох вэ?

- Цаг авч байгаад үзүүлж, эмчилгээ хийлгэж болно. 9935-7570 дугаараар холбогдож цаг авч байгаад ирээрэй. 

- Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд  миний асуугаагүй, таны хэлье гэсэн зүйл байна уу?

- Энэ ярилцлагыг уншиж байгаа нийт хүмүүст хандаж хэлэхэд Ум нагва вад маха банза вад тумрилза вад  тарнийг өдөр 21 удаа хэлбэл 101 өвчнөөс ангижирдаг, тарнийг 1000 удаа хөгжөөгөөд амьдралдаа хэрэглэнэ бизээ.

А.Баярмаа