Сүүлийн үед загварын ертөнцөд гарч ирсэн залуухан бүсгүйчүүд тун удалгүй нүцгэн биеийг гайхуулах болсон нь илт болжээ. Хувцас бурхан бие чөтгөр гэдэггүй билүү.

Харин загвар өмсөгч бүсгүйчүүдийн бодол харин ч эсрэгээрээ эргээд байгаа бололтой. Тэд олны анхаарлыг татаж, хэн бүхний танил болж, өөрийн сайхан төрсөн биеийг гайхуулах гэсэн ахархан бодол өвөрлөж байна уу гэмээр бодол төрүүлэх болсон. Үүний нэг жишээ нь үе тэнгийн хоёр бүсгүй болох Бадамцэцэг, Шүүдэрцэцэг нар бие биетэйгээ өрссөөр сүүлийн үед кино, зар сурталчилгаа, загварын шоу гээд бүхий л зүйлд дүр хувирган битүүхэндээ өрсөлдөх болсон гэхэд хилсдэхгүй.

Тэд  дотны найзууд учраас сонирхол, зорилго, бодол, хийх үйлдэл нь хүртэл адилхан байдаг юм болов уу.

Я.Соёлоо