Дуучин Cool буюу Анхбаяр хамгийн анх 2006 онд  “Ариунзаяа” нэртэй дуугаараа олонд танигдсан.  Тэрбээр өөрийн содон хоолой, шүлэг, ая зохиох авьяастай нэгэн бөгөөд “Зөөлөн хайр”, “Энхрий” гэх зэрэг уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, хүмүүст хүрч чадсан. 

A Cool СУИС-ийг бүжигчний мэргэжлээр төгссөн. Хэдий тийм ч тэрбээр шаргуу хөдөлмөрийн үр дүнд урлагийн тогтоонд ороод тодорхой хэмжээний байр суурь, өөрийн орон зайгаа бүрдүүлж чадсан чадварлаг дуучин залуу юм.

Дуучин A Cool нүдний шил, малгай цуглуулах хоббитой аж. Тэрбээр саяхан нэгэн папарацид өртсөн бөгөөд түүнийг Calvin Klein-ийн дотуур өмд өмссөн байхыг онцолжээ. Ихэнх  эрчүүд Calvin Klein-г сонголтоо болгодог. Түүний сонголт ч мөн тус брэндийн “гага” байлаа.

Я.Соёлоо