Гэр бүл судлаач Ц.Одгэрэл "Хайртдаа барих миний бэлэг" шинэхэн номоо хэвлүүлэн гаргажээ.  Энэхүү ном нь хайрын харилцаагаа хөгжүүлэхийг хүссэн хүн болгонд зориулагджээ.

Түүнчлэн бүтэн сарын  турш уншин, тэмдэглэл хетелж, сурсан зvйлээ хэрэгжvvлэн харилцаагаа бататган хайрын дурсамжаа менхлех нь тус номны нэг онцлог хэмээн зохиогч маань хэлж байна.  Гэр бүл судлаач Ц.Одгэрэл номныхоо талаар уншигчдтайгаа саналаа хуваалцсан байна.  Тэрбээр “Жинхэнэ хайр гэж юу болохыг хэн ч бидэнд заадаггүйгээс болж бид хайртай хүмүүсээ хэрхэн зөвөөр “хайрлаж”, “илэрхийлж”, хайрын харилцаагаа хэрхэн “хөгжүүлэхээ” мэддэггүй. Бид аливаа зүйлийг сурч мэдэхийн тулд өөрийгөө хөгжүүлж, дайчилж, дасгалжуулах хэрэгтэй болдог шиг хайранд ч гэсэн өдөр бүрийн хичээл зүтгэл, зориулалт, хөгжил хэрэгтэй байдгийг тэр бүр бид мэддэггүй бөгөөд “аяндаа болчих” зүйл мэтээр хүлээн авч хайнга ханддаг нь олонтаа. Энэхүү номонд ганц хайрыг хүлээн авснаар хичнээн олон бэлэг дагалдан ирдгийг, мөн эдгээр энгийн боловч “агуу” зориулалтгүйгээр хайр оршин тогтнодоггүй болохыг зохиогч миний хувьд номоо бичиж байх хугацаандаа өөрөө ойлгосон билээ. Өдөр бүр хайрын мөн чанарын талаар шинэ зүйл сурч, түүнийгээ хайрын харилцаандаа хэрэгжүүлж, мэдрэмжээ тэмдэглэн бичсэнээр хайрын мөч бүрээ та гайхалтай түүх болгон бичих юм” гэжээ.  Түүнчлэн энэхүү томыг англи хэл дээр хавсарган гаргасан нь бас нэгэн онцлог болжээ. Та энэхүү номыг худалдан авч гэр бүл найз нөхөддөө бэлэг барихыг хүсвэл Интер номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүрүүдийг зориорой.

 

 

 

Д.Анар