Асрах сургуулийн Хуулийн зөвлөх М.Чинзориг өнчин хүүхдүүдийн амьдралаар тоглож байна гэв
2013/05/29
Сүүлийн үед Хүүхэд, гэр бүл хөгжлийн «Өнөр бүл» төвийн шинэ удирдлагуудын талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Бид өнгөрсөн долоо хоногт тус төвийн шинэ захирал Б.Бурмаагийн хууль бус үйлдлүүдийн талаар хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаад Хуулийн зөвлөх М.Чинзориг хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тухай мэдээлэл манай сонинд ирсэнийг хүргэж байна.Тэрхүү мэдээлэлд «Хүүхэд асран хүмүүжүүлэх төв» нь татан буугдаагүй. Зөвхөн нэрээ өөрчлөн Хүүхэд, гэр бүл хөгжлийн «Өнөр бүл» төв болсон. Гэтэл эл төвийн захирлаар
томилогдож ирсэн Б.Бурмаа гэгч эмэгтэй ажлаа авсан даруйдаа шинэчлэлт, өөрчлөлт хийх нэрийдлээр өмнө нь ажиллаж байсан 30 гаруй багш, ажилчдыг хууль бусаар ажлаас нь халсан.
Улмаар ажлаас халагдсан багш, ажилчдын оронд хүүхдийн тухай ямар ч мэдлэггүй, энэ чиглэлийн боловсрол дулимаг хүмүүсийг ажилд авсан. Яг ийм замаар тус төвд ирж ажиллах болсон Хуулийн зөвлөх М.Чинзориг гэгч эр өнчин хүүхдүүд болон багш, ажилчдыг хэл амаар доромжилж, дарамтлах болжээ. Тэрбээр асрах газрын өнчин хүүхдүүдийг «Чамд эзэнгүй хэрэг тохно, хүүхдийн колонд явуулна, амьдралаар чинь тоглоно» гэх зэргээр айлган сүрдүүлж, дарамталдаг гэсэн байв.
Түүний хууль бус үйлдэл дарамт шахалтыг тэсэлгүй хүүхдүүд хэд хэдээрээ асрах газраасаа оргосон тохиолдол гарчээ. Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд тус газарт хүмүүжиж байсан Ч.Цогоо, Мандахбаяр, Ариунболд нарын дөрвөн хүүхэд шөнө дөлөөр оргожээ. Мөн үүнээс гадна сурагч Отгонбаяр оргох гэж байгаад гурван давхраас унаж, гараа хугалсан байна. Гэтэл түүнийг оргох үйлдэл хийснийх нь төлөө шинэ удирдлагууд нь асрах байрнаас нь хөөн явуулсан аж.
Бас нэгэн баримт дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард тус төвд хүмүүжиж буй 53 дугаар сургуулийн 11дүгээр ангийн сурагч Д.Ганбат, Д.Алтанжигүүр нарыг Хуулийн зөвлөх М.Чинзориг өрөөндөө дуудан ирүүлж, улмаар дарамталжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр сурагч Д.Ганбат, Д.Алтанжигүүр нарыг “Энд амьдарч чадахгүй бол хүүхдийн колонд хийчихнэ шүү. Надтай байлдмаар байвал чиний амьдралаар тоглож, эзэнгүй хэрэг тохно” гэж айлгажээ.
Энэ талаар сурагч Д.Ганбат өргөдөлдөө «Манай асрах байранд өмнө нь шоронд ажиллаж байсан М.Чинзориг гэдэг хүн Хуулийн зөвлөхөөр ирсэн. Хоёрдугаар сарын дундуур намайг өрөөндөө дуудаж уулзсан юм. Намайг чи их хүүхэд зодож, юмыг нь дээрэмддэг гэсэн. Тэгээд энд амьдарч чадахгүй бол хүүхдийн колонд хийнэ шүү гэж хэлсэн. Надтай байлдмаар байвал чиний амьдралаар тоглож чадна. Эзэнгүй хэрэг тохно гэж айлгасан. Би хүүхэд асрах төвд 11 жил амьдарч байна. Энэ хугацаанд ингэж доромжлуулж, дарамтлуулж үзээгүй. Тэр өдөр би шүдээ зуугаад л өнгөрсөн» гэж бичжээ.
Мөн сурагч Д. Алтанжигүүр”Миний нэрийг Д.Алтанжигүүр гэдэг. Би хүүхэд асрах газарт 10 жил амьдарч байна. Хоёрдугаар сарын дундуур надтай хуулийн зөвлөх М.Чинзориг гэдэг хүн уулзсан. Намайг хилсээр шоронд явуулна гэж янз бүрийн юм ярьж айлгасан. Өөрөө өмнө нь шоронд ажиллаж байсан гэсэн. Ойрын таван жил хэнтэй ч байлдахад бэлэн, нээлттэй байна гэж байсан. Надтай гоё эр хүн шиг найзалж чадвал би ч гэсэн эр хүн шиг гоё байж чадна гэсэн. Бас та нарын дунд нохой тавьчихсан байгаа гээд байна лээ” гэжээ. Бид эл мэдээллийнхээ мөрөөр тус төвийн Хуулийн зөвлөх М.Чинзоригтой уулзсан юм. Тэрбээр дээрх бүх мэдээллийг үгүйсгэж байв.
Мөн тус газарт өмнө ажиллаж байсан зарим багш, ажилчидтай уулзаж тодруулахад ажлаас халагдсан шалтгаанаа «Дээрээс бидэнд дарамт, шахалт үзүүлсээр байгаад халчихсан. Өмнө нь ажиллаж байсан 30 орчим хүн бүгд аргагүй эрхэнд л гарсан шүү дээ. Зарим нэгийг нь идэж уусан байна гэж хэлээд гаргасан. Нөгөө хэсгийг нь «Та нар хуучин захиралтайгаа адилхан илжирчихсэн байгаа. Тиймээс шинэчлэгдэх болсон» гэж ажлаас халчихсан. Биднийг ажлаас халчихаад нэг хүний оронд гурав, дөрвөн хүн авчихсан. Худалч хүнд одоо¬гийн ажилчид нь өнчин хүүхдүүдээсээ их байгаа. Тэр ч бүү хэл биднийг үндсээр нь устгах ёстой гэсэн шиг 10,11 дүгээр ангийн хүүхдүүдийг бүгдийг нь өөр тийшээгээ явуулчихсан” гэж байлаа.
Түүнчлэн «Асрах газрын хүүхдүүдийг дарамталж байгааг нүдээрээ хараагүй. Гэхдээ хүүхдүүдийн ярьж байгааг сонссон. Тэднийг «Та нар энд аятайхан байж чадахгүй бол явдаг газар болох шоронд чинь явуулна шүү» гэж айлгаж, дарамталдаг гэсэн. Хуулийн зөвлөхөөр ирсэн М.Чинзориг биднийг нэг нэгээр нь дуудаж уулзаад тэр чамайг тэгж хэлж байна, энэ чамайг ингэж ярьж байна. Тэрний тухай юу мэдэх вэ, энэний тухай юу хэлэх үү гэх зэргээр байцааж байсан» гэсэн юм.
Ийнхүү эрх мэдэлдээ бардан дураараа дургиж, дугарсан багш, ажилчин болгоныг ажлаас нь халдаг гэх өнчин хүүхдүүдийн асрах сургуулийн шинэ удирдлагуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ.
Бүр сүүлдээ хууль сахиулах үүрэг бүхий Хуулийн зөвлөх нь хүртэл өөрт «таалагдаагүй» нэгнийг өрөөндөө дуудан ирүүлж дарамталдаг болсон талаар эх сурвалжууд хэлж байна.
Асрах газрын өнчин хүүхдүүд болон багш, ажилчдын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн одоогийн удирдлагуудад нэн даруй хариуцлага тооцохгүй бол цаашид гэмт хэрэг гарахгүй гэх баталгаа алга. И.Нарантуяа дарга аа.
Зочин · 2013/07/06
Алтанхуяг даргаа Хүүхдийн байгуул********даа жинхэнээсээ шалгалт оруулаач ээ. хуурамчаар шалгалт оруулаад та өөрийгөө л хуураад байна. Ялангуяа хүүхдийн төвүүдийн шинэ удирдлагууд юу ч мэдэхгүй, арай даварч байгаа юм бишүү. Бүгдийг нь шалгаад, өгдөг газар нь өгч, оронд томилгоо биш жинхэнэ сонгон шалгаруулалт явуулж ав л даа. дандаа хуурамч шалгаруулалт, хуурамч томилгоо хийнэ гэж юу байхав дээ. ядаж амьдралдаа алдаж эндэж, өнчин өрөөсөн, зовж, тарчилж, хүүхэд шиг байж чадахгүй байгаа өрөвдмөөр жаахан хүүхдүүдийг бодох цаг болсон. эдгээр хүүхдүүд улс төрийн золиос болох ёсгүй биз дээ. улсын нэртэй Хүүхдийн 3 төв л байгаа биз дээ.
Зочин · 2013/07/06
ХТҮГ-ын харъяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төв ч гэсэн яг адилхан. Бараг хүүхэд байхгүй, дампуурсан гэхэд яг болно. Бас л гэрт нь буцаах нэрээр гудамжиндаа гарчихсан. тэнд мөнгө идэж, ************ урсгадаг удирд******** ирж, тэр төвийг дампууруулж байна. Сэтгүүлчидээ очоод үзэхэд болно шүү. Биднийг хамга******** биш, харин ч тэр удирд**********с биднийг хамга******** хэрэгтэй байна аа.
best social boo · 2013/06/10
oyTNur Very neat article post.Really thank you! Keep writing. http://crk.com/
social bookmark · 2013/06/06
cLVh3U Enjoyed every bit of your article post.Really thank you! Great.
basket jdan · 2013/06/04
Interesting post and 1 which needs to be me extensively known about in my view. Your level of detail is beneficial and also the clarity of writing is excellent. I have bookmarked it f you so that others are going to be able to see what you’ll want to say. basket jdan
Зочин · 2013/06/04
Энд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд мэргэжлийн бус учраас ажилаа мэдэхгүй, хүүхэд болон ажиллагсад сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байхад юу ч мэдэхгүй царайлаад явж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Хүүхдийн асрах газарт амьдарч байгаа хүүхдүүд бол онцгой халамж анхаарал ********д********тай хүүхдүүд байдаг юм шүү.
Зочин · 2013/05/30
tiimee manai eejiig bs tegj ajlaas gargasan tegd odoo ajilcgidtaigaa uulzah ged ochho n tsaaduuliig n aimr surduuldeg gejiilee uulzaj bgaad barigdval yana aigaad bn shuu daraa utsaar l yrii geed zugtaad bdag gesen aimar daramtand ajillaj bg****dee ajilchid n tiim bhad huuhduud n ymar bh n medeej shdee ter chinzig n shuuhiin shiidver guitsetgeh gazar ajillaj bsan dan higdluudtai harit***g bsan tiim hun yum blee
Зочин · 2013/05/30
ene unen shdee buh humuusee shineer avsan blee tegd neelltei ajliin bair gd hudlaa zarlaad tegsen mtloo humuusee ali hediin avchihsan bsan ajlaas n halsan humuusee dahij ha****nii haalgaarch uulj bolohgui uulsan hun teriigee dagaad yvaarai ntr gj surduuldeg gesen shdee
Зочин · 2013/05/30
Эцэг эхийн хайраар дутсан хүүхдүүдэд тэднээс илүү хайр халамж үзүүлж байх ёстой газар арай ингэж болохгүй байхаа. Даварсан тэр Чинзориг өөрөө шорондоо яв
zochin · 2013/05/30
yu ve iim aimar bolchoo yu bi lav ene hvvhed asran hvvmvvjvvleh tuvd amidarch bhdaa iim htsvv dramtiig mdrch bgagvi ym bnaa huuchin ajilj bsan bvh ajilchid bagsh nar maani aav eej shig min l bdag bsan iim zavaan dramtalj deerlehdeg hvn bgaagvi shvv hicheelee traal vvdeer ni ood irhed tsaana l goy haluun dotno mdremj turdug bsan bid nar hvnd ingej dramtluulj suraagvi bga blho ih htsvv bga bha dvv nart mani huuchin ajilj bsan bgsh ajilchid mani arai ch shond yvuulna shvv gh eldev ynzaar dromjildogvi shvv ghdee zagnah vedee zagnalgvi l yvhav zohiulah vede zohiulj bsan l da ygaad ve gevel tr hvmvvs uchnuun olon jil bidnii eejiin ond eej aavii min ond aav blj yva hvn blh arai l uur bdiin odoo ymarch hvn tr hvmvvs shig ochin hvvhed ymar bdgiig oilgohgvi shde hen ni henbe gdgiig ch mdehgvi hvmvvsig ajiluulj bgaad ni hramsaj bnaa odoo ene {shine zahiral gd bga hvn iim ym blj bgag mdej bnuu ygaad hvvhdiig shond yvuulna ezengvi hreg tohno ntr ch gegshig im hvniig hvvhdiin baiguulagt ajiluulj bolj bgamuu dongoj amidrald hul tavih gj bh jin eldev ynzar domjilj bhgvi shde} Ardiin bagsh Dvger bagsh maani bidnii tuluu l yvsaar irsen hvn Dvger bagshig maani ajildag bhad ajilchid ni ingej hvvhdiig dramtalsan gsen vg ystoi sonsoj bgagvi ym bna tgsen ch manai bagsh ajilchid dund hvnee aldsan hvn bgaagvi! hezee baitalaa huulin zuvluh ntr ajiluuldag bltsiin trente trgvi ugiin blso irsiin BURMAA ZAHIRALAA
Зочин · 2013/05/30
End ajillaj baigaa Niigmiin ajiltnuud chin YADAJ huuhduudee hamgaaldaggui yum baihdaa , ene davarsan *****iig huuj ****uulaach
Зочин · 2013/05/30
Энэ мэдээг С.Эрдэнэ сайд та уншсан уу?
Зочин · 2013/05/30
ХҮүхдүүд оргосон, 3 давхараас унасан гэнэ үү, Хүүхдээ заазуурддаг ааваас ч долоон дор төрийн албан хаагч байх ч гэж дээ
Зочин · 2013/05/30
Цагдаагийн байгууллагын хүмүүс уншиж байгаа бол яаралтай шийд, Хонины арьс нөмөрсөн чононууд энд ажииллаж байна
Зочин · 2013/05/30
*** nar iim ymnuudad humuusees mungu abah ym hiigeed hul gar heliig tatuulaad uguuch guij bn yaasan ardchilal gej iim bdag bn aa
Зочин · 2013/05/30
Энэ чинь юу болоод байнаа, бүү үзэгд, энэ бол хэрээс хэтэрч байгаа юм бишүү, Чинзориг гэдэг эдгээд хүүхдийн асрамжийн газрыг шорон болгоод байгаа юм бишүү, Хууль гэж байгаа шүү, Хүүхдүүд ингэж тарчилж байхад Салбарын сайд та юу хийж явнаа
Зочин · 2013/05/30
Ene baij bolohuuu zuger urdan baisan darga zahiraliig bailgah bsiin ter zahiral bhad buh yum saihan bolood l ywsaar neleed olon jiliin nuur uzsen ter burmaaj genuu heniin oig ni halj hooj ywuuluul taarna
Зочин · 2013/05/30
arai ch dee yasan muuhai yum bee hurdhan shiidwer gargah humuus ni shiidweree gargaad ene asuudliig zohitsuul ter huuhduuded yamar buruu baihaw huurhiis hun bloh gj yadaj bhd n ingej hatuu handaj blohgui shd
Зочин · 2013/05/30
Зайлуул энэ хагас дутуу төгссөн хуульчдыг яана даа. Чинзориг гэгч хүүхдийн байгуул********д байх ёсгүй хүн байна