Шинэ дэлхий телевизийн залуус “best house”-ийн хамт олонтой хамтарч “Сэтгэлийн дуудлагаар” хэмээх нэвтрүүлэг хийх болсоныг үзэгчид мэдэх билээ.

Энэ удаад тэд сэтгэлийн дуудлагаар барьсан байшингаа сэтгүүлч Г.Алтантүрүүд  өглөө.  Учир нь залуусыг сайн, сайхан зүйлд уриалан дуудсан, амьдралд хайртай, хөдөлмөрч залуу учраас урам өгч түүнд итгэл хүлээлгэж байгаа аж.

Сэтгүүлч Г.Алтантүрүү 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтөлж олонд танигдсан билээ. Нэвтрүүлгийн дугаар бүр үзэгчдэд хүрч, баясал ухаарал өгдөг байсан нь хөтлөгч Г.Алтантүрүүтэй салшгүй холбоотой.

Ийнхүү өөрийнх нь хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн явдалд талархаж байгаагаа хэлсэн бөгөөд илүү ихийг хийж, олон хүнд тус болохыг хүсдэгээ  онцолсон юм. Түүнчлэн “Сэтгэлийн дуудлагаар” нэвтрүүлгийн дараагийн дугаарыг сэтгэлийн дуудлагаараа хөтлөхөө ч амласан. Мөн өөрийн шинэ байшиндаа урьж, нэвтрүүлэг хийх боломжтойг хэлж байлаа.

Б.Хорлоо