Тавантолгойн ашгаас хэдийг нь Монголд үлдээх вэ?
2015/02/12
Бид Оюутолгойтойгоо орооцолдож, Тавантолгойтойгоо төөрөлдсөөр нэлээд хэдэн оныг үдэж байна. Уул уурхайн мега төслүүдээ хэрэгжүүлснээр Монгол Улс нэн шинэ хөгжилд хүрнэ хэмээн хий хоосон ярьсаар эдийн засгийн хямралд тулж иржээ.
Энэ бүхэн биднийг аливаа асуудалд илүү бодитоор хандаж, улстөржилт, хийрхлээ зогсоож. хөрөнгө оруулагч болоод Монгол Улсын аль алиных нь ашиг сонирхолд нийцсэн хувилбараар ажлаа үргэлжлүүлэхийг сануулж байгаа хэрэг.
Улсынхаа эдийн засгийн эргэлтийг сайжруулах нэг гарц яах аргагүй Тавантолгойн ордыг ашиглах гэж үзэж буй энэ үед бид илүү баталгаатай мэдээллийг авч, бодит шүүмжлэл, болгоомжлолоор энэ төслийг урагшлуулах хэрэгтэй боллоо. Тавантолгойн ордод олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит Шенхуа , Японы “Сутамото”,Монголын “ Э н е р ж и Р е с у р с ” компаниуд шалгарч, гэрээ хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Тиймээс хамгийн оновчтой хувилбараар энэ ордыг ашиглахад хэрэг болж мэдэх хэдэн мэдээллийг уншигчиддаа хүргэе.
Юуны гүрүүнд “хөрөнгө оруулагчдын үржүүлэх нөлөө /investment multiplier/ гэх нэгэн ойлголт байна. Зах зээлийн эдийн засагтай оронд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь зөв нөлөөллийг гаргахын тулд энэхүү аргачлалыг хэрэглэдэг байна. Үүнийг 1930 онд анх АНУ-д хэрэглэж, өдгөө дэлхийн олон оронд ашиглаж буй юм. Энэхүү “хөрөнгө оруулалтын үржүүлэгч” аргачлалаар тооцоход Монголын хувьд ашиг нь 2.1 гэсэн үзүүлэлтгэй гарна хэмээн АНУ-ын “Лазард” комнани судалгаандаа хэрэглэсэн байдаг ажээ.
Тавантолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 1.2 тэрбумам.долларын байнгын зардал гаргах шаардлагатай болно. Үүний задаргааг товчилбол хөрс хуулалт 500, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ 200, эрчим хүч, түлшний урстал зардал 1200 сая ам.доллар болно гэсэн тооцоолол байна. Бусад бизнестэй харьцуулахад уурхайн бизнес төсөл нь асар их өртөг, зардалтай, зарим зардал нь нөхөгдөшгүй /олон улсын хэллэг нь sunk cost/ байдаг. Гэвч ямар ч мега төсөл дээр хөрөнгө оруулагчийн халаасанд хэдэн сая ам.доллар орж байна вэ гэдгээр хандаж, төрөл бүрийн хардалтаар ажлыг гацааж, эдийн засгийн урсгалыг хаадаг нь буурай хөгжилтэй орнуудад байнга давгагдцаг жишээ болдог байна. Энэ нь том алдаанд хүргэх нь бий. Харин мега төслөөс жил бүр олсон орлогын хэдийг ньтухайн ордыг эзэмшигч оронд зардал болгон үрж байна вэ гэдэг нь чухал үзүүлэлт. Тиймээс ард түмэн үүнийг маш сайн хянаж байх хэрэгтэй юм.
Ер н ь хөрөнгө оруулалтын үр нөлөөг шууд болон шууд бус гэж ангилдаг аж. Гадаадын хөрөнгө оруулагчдын шууд бус үр нөлөөг тоон үзүүлэлтээр оруулах, үүнийг гол баримтлал болгох явдал нь манайтай төсөөтэй орнуудаас бодлогын хувьд ялгарч өрсөлдөх бололцоог бий болгох учиргай. Мөн хөрөнгө оруулагчдын өгөөж нь хөгжингүй оронд бага, хөгжиж байгаа улсад илүү байдгийг онцлох хэрэгтэй байх. Ямар
ч мега төсөл анхнаасаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд ашиг олдог. 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгай төсөл байсан ч төрийн туслалиаа, дэмжлэггүйгээр амжилт олох бололцоо үгүй юм. Үүнийг зарим улстөрчид ашиглан популизм хийж ажил гацаах нь бий ажээ. Мега төслийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг хэмжихдээ “Татвар ба хөгжил" гэсэн аргачлалыг хэрэглэдэг аж. Татвар нь шууд хэмжиж болох орлого бол харин хөгжил нь мөнгөн үзүүлэлтэд шилжүүлсэн шууд бус эдийн засгийн үр нөлөө юм. Төр засгийн зүгээс ямар ч эрсдэл гараагүй боловч хөрөнгө оруулагчдаас авч буй татвараа чамлах нь баялгаа экспортолж буй орнуудад нийтлэг үзэгдэл болдог байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын үр нөлөөг зөв ойлгоогүйгээс болдог гэж эдийн засагчид тайлбарладаг. Замби гэх мэт орнууд үүний жишээ болдог ажээ.
Засгийн газар “Тавантолгой” төсөл дээр санхүүгийн ямар ч эрсдэл үүрэхээргүй байгаа. Ийм нөхцөлд манай орны хувьд татвараар орж ирэх шууд орлогоос илүүтэй хөрөнгө оруулалтын шууд 6ус нөлөөг чухалчлан үзэх хэрэгтэй. “Эрсдэл их гаргаж байгаа нь их ашиг, бага эрсдэл гаргасан нь бага ашиг" гэдэг зарчим төслийн санхүүжилтийг босгох гол аргачлал гэдгийг хэн, хэндээ ашигтай байх талаас нь харах ёстой гэдгийг эдийн засагчид онцолж байна. Эцэст нь “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө буюу нийт ашиг нь 30 жилээр тооцоход наад зах нь 94 тэрбум ам.доллар гэсэн тооцоог гаргасан байдаг юм.