Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Топ модель, жүжигчин бүсгүй олон кинонд дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт “Ларьдма” уран сайхны кинонд тун чадварлаг дүр бүтээжээ хэмээн үзэгчид үнэлжээ. Тус кинонд өөрийнх нь амьдралтай тодорхой хэмжээгээр төстэй хэмээсэн ч жүжигчин бүсгүй үгүйсгээгүй.  

Гэсэн ч тэрбээр хоёр хөөрхөн гүнжтэй болоод аз жаргалтай амьдарч байгаа тиймээс өмнөх амьдралын тухай сөхмөөргүй байна хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурьдсан байна.

Дайчин, хэцүү бэрхийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй, чадварлаг, авьяастай, гоо үзэсгэлэн болсон жүжигчин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Харин дашрамд дурьдахад түүний нөхөр нь өнөөдөр гэнэтийн бэлэг барихаар түүнийгээ нэлээд сайн нууцалж байгаа гэнэ.

Гоо үзэсгэлэнт, авьяаслаг, чадвартай топ модель Д.Пүрэвсүрэндээ ажил, амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхны дээдийг хүсье.

Я.Соёлоо