“Эмоци” продакшн Европын орнуудаар аялан тоглолтоо хийнэ
2015/02/13
"
Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд олон байдаг хэдий ч тэр болгон эх орондоо байгаа мэт шинэ шинэлэг тоглолтыг үзээд байж чаддаггүй. Тэгвэл монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг “Эмоци” продакшны хамт олон гадаадад ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монголчууддаа зориулан Европын орнуудаар аялан тоглох товоо гаргасан байна. Тоглолтонд “Эмоци” продакшны үе үеийн шилдэг номерууд тоглогдох ажээ.
Тоглолт:
2 сарын 14-нд Berlin Germany
2 сарын 15-нд Praga Czech
2 сарын 16-нд Blansco Czech
2 сарын 17-нд Budapest Hungary
2 сарын 20-нд Linz Austria
2 сарын 21 нд Geneva Switzerland
2 сарын 22-нд Antwerpen Belgium
2 сарын 24-нд Rennes France
2 сарын 27, 28-ны өдрүүдэд Stockholm Sweden хотуудад тус тус тоглогдох нь ээ. Тоглолтын ивээн тэтгэгчээр “Тэнгэр даатгал” ажиллаж байгаа аж.