“Эрүүл мэндийн сэтгүүлчдийн үндэсний анхдугаар форум” 2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр Эрүүл мэндийн яамны А танхимд боллоо. Тус форумд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн сэтгүүлзүйн салбар зөвлөл, Онош сэтгүүл, Монголын сэтгүүлчдийн эвлэл болон эрүүл мэндийн сэтгүүлчид оролцлоо.

Форумын үеээр дэд сайд “Нотолгоонд тулгуурласан анагаах ухааны сэтгүүлзүй” сэдвээр илтгэл тавьсан өгөөд тус илтгэлд Нийгмийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор хүний амьдралын бүхий л балбар нэн ялангуяа олон шатны шийдвэр /эмчилгээний тактик-хууль бодлого/ гаргах түвшинд нотолгооны хэрэгцээ улам бүр чухал болсоор байна.

Нотолгооны шатлал

  1: Ганц ч болов болов маш сайн боловсруулсан арга зүйгээр хийгдсэн санамсаргүй хяналттай эмнэлзүйн үр дүнд бий болгосон нотолгоо.

  2.1: Санамсаргүй хяналттай бус ч маш сайн боловсруулсан арга зүйгээр хийгдсэн санамсаргүй хяналттай туршилтын үр дүнд бий болгосон нотолгоо.

  2.2: Нэгээс дээш тооны эрдэм шинэилгээний төв, эрдмийн хамт олны /судлаачдын баг/ гүйцэтгэсэн маш сайн боловсруулсан аргазүйтэй кохорт буюу тохиолдол-хяналтын дүн шинжилгээт судалгаанаас гарсан нотолгоо.

  2.3: Цаг хугацааны олон мөчлөгт, интервенцтэй болон интервенцгүйгээр хийгдсэн туршилтаас гарсан нотолгоо, хяналтгүй туршилтаас гарсан онцгой үр дүн /Жишээлбэл: 1940-өөд онд анх удаа пенициллиныг хэрэглэсэн туршлага/ мөн энэ ангилалд хамаарна.

  3: Эмнэлзүйн туршлага, бичиглэл судалгаа буюу шинжээчийн хорооны тайлан зэрэгт үндэслэсэн нэр хүнд бүхий байгууллагын сонголт юм.

Дэлхий дахинд эмнэлзүйн практик, нийгмийн эрүүл мэнд болон бүх шатны шийдвэр гаргах түвшинд нотолгоог ашиглах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэхийн хирээр нотолгоог практикт нэвтрүүлэх үүрэг, үйл ажиллагаа бүхий тусгай байгууллагууд бий болж байгааг харуулсан.

Мөн тэрээр эрүүл мэндийн сэтгүүлчдэд хандан “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах, иргэдийн дунд эрүүл мэндээ өөрөө хариуцах сэтгэлгээ, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг олгох, зөв хандлага төлөвшүүлэхэд сонин хэвлэл, телевиз радио, сайт зэрэг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс сэтгүүлч та бүхэн хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжихийг хүсч байна” хэмээлээ. 

alt

alt