Баянгол дүүргийн албан хаагчид хоёр өдрийн цалингаараа ахмадуудаа баярлууллаа
2015/02/16
Баянгол дүүргийн албан хаагчид хоёр өдрийн цалингаараа ахмадуудаа баярлууллаа Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг санаачилсан.
Энэхүү сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн төв, Баянгол агропарк, Баянгол зуслан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв зэрэг 11 төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид хоёр өдрийн цалингаа хандивлаж, 3100 ахмадад тусламж үзүүллээ.
Албаны хүмүүс сайн үйлсийн аянд нэгдэж сар шинийн баярын өмнө азай буурлууддаа бага ч болов сэтгэлийн дэм хайрлаж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн ахмадууд ч дүүргээс санаачилсан энэхүү ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, тэднийг үргэлж сонсч, анхаарал халамж үзүүлж байдагт баярлаж явдгаа хэлсэн юм.