Энэ 2-р сарын 18 буюу битүүний өдөр С. Баярцогтын асуудлыг УИХ хэлэлцэнэ. Түүнээс өмнө ноён Ц.Элбэгдорж телевизийн ярилцлагад орно. Энэ хоёрын хооронд холбоо харилцаа бий юу ?! Уг нь “ёс заншлаараа” бол Төрийн тэргүүнүүд тав дахь буюу хагас сайнд үгээ хэлдэг “заншилтай”.

Энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1 дэх өдөр үгээ хэлэхээр шийдэв. Энэ юуны учир вэ ?! Энэ тухай өгүүлсү…


Хэний Засгийн Газар юм ?
Ямар ч гэсэн энэ асуултад одоогоор Монголд хэн ч хариу өгч чадахгүй байгаа ?! Харин энэ Засгийг “хэний” гэдэгт хариулт өгөх хүн хэтэрхий олон байгаа. Олигархийн, МАНАН-гийн, С.Баярын, Ц.Элбэгдоржийн гэх мэт ?! Харин ганц ч хүн ард түмний Засгийн Газар гэж хэлээгүй ба ингэж хэлж чадахгүй. “Онолоороо” бол ард түмний төлөө Засгийн Газрыг ардчилсан гэж нэрлэдэг. Тэгэхлээр энэ Засгийн Газар ардчилсан Засгийн Газар биш байх нь. Яагаад ?!


Яагаад гэвэл ?


Яагаад гэвэл энэ Засгийн Газар гадаадад хэтэрхий их худалдагдсан байна. Энэ талаархи зарим баримт ил гарав. Засгийн Газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавив. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч гэв гэнэт “онолын” өгүүлэл бичив. Хэдийдээ Ц.Элбэгдорж “онолын” өгүүлэл бичиж байсийм ?! Нар баруунаасаа гарч лекц уншдаг Ерөнхийлөгч гэв гэнэт “онолын” өгүүлэл “туурвив”. Тэр бүхэл бүтэн 20 жил “онолын” ганц ч өгүүлэл бичээгүй хүн шүү дээ…
Энэ одоо юу вэ ?! Солиорч байгаам уу ?! “Онол ном” огт хальтлахгүй хүн гэв гэнэт “онол ном” яриад солиороод унавал хэн ч гэсэн харддаг юм байгаа биз дээ. Энэ дэлхийд хүн нэг л онол нээвэл баярладаг байхад монголын Ц.Элбэгдорж 5-6 “онол нээчихээд” байна ш дээ. Тэгсэн чинь энэ “онолоо” Ц.Элбэгдорж Засгийн Газрыг өмөөрөх гэж “нээсэн” хэрэг аж.
Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн Газрын “нэг муу” шадар сайдын төлөө үхэнгээ алдаж “онолын өгүүлэл” бичихдээ тулсан бол би ч гэсэн нэн тодорхой баримт өгүүлэхэд бэлэн байна.


Цагаа тулах юм бол энэ асуудалд холбоотой сэжмийг би аль эрт хэлсэн. Тэр нь энэ байна: “Ц.Элбэгдоржийн зарлан тунхаглаж буй дан дээлтэй Засгийн Газар бол УИХ-аас тусдаа түүний мэдлийн засгийн Газраас өөр зүйл биш.”, “Энэ бол том “Алтангадас” Ц.Элбэгдорж гэсэн шинэ эзэнтэй болж байна гэсэн хэрэг.”, “Яагаад гэвэл хамаг будлианыг хамгийн идэвхитэй эхлүүлж оролцчихоод сугараад үлдчихдэг нэг л хүн байдаг. Тэр нь Ц.Элбэгдорж. Иймээс үнэн хэрэг дээрээ хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Ц.Элбэгдорж мөнөөсөө мөн юм.”, “Үнэн хэрэг дээрээ “гаднаас” Засгийн Газар бүрдүүлнэ гэдэг бол Ц.Элбэгдоржийн мэдлийн Засгийн Газар бүрдүүлнэ гэсэн хэрэг юм. Мөн “Алтангадасын” мэдлийн Засгийн Газар бий болно гэсэн үг.”, “Иймээс шинэ Засгийн Газар бол Монголыг өрөнд оруулсан “Алтангадас”-ын шинэ дүр мөнөөсөө мөн. Энэ Засгийг Ерөнхийлөгч-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж удирдахад бэлэн болоод байна. Түүний цаана С.Баяр байх ч бүрэн үндэстэй…”
Эдгээр дүгнэлтийг би дөнгөж саяхан 2014 оны 11-р сарын 22-нд “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа, хөө” өгүүлэлдээ нэн тодорхой, хэн ч ойлгохоор бичсэн.


Одоо…


Манай монголчууд миний хэлснийг 5-8 жилийн дараа “ойлгодог” хэдий ч Та нарын “ойлгох” хурд арай удаан байна. Би ахиад хэлье: Энэ Засаг бол Ц.Элбэгдоржийн засаг мөн. Тэр үүнийг МАН-ын С.Баяртай үгсэн байгуулсан. Байгуулсан засаг нь дэнжигнэхээр амь тэмцэж болох ч ард түмнийг хуучин шигээ залилж болохгүй ш дээ. Совин нь татахаар ингэдэг юм байлгүй дээ…


Хэдхэн жилийн өмнө “Хадгаламж” банкны Чимэдцэрэнгийн 14,3 тэрбум төгрөгийн хэрэг ямар их дуулиан тарьж, үүний “салхинд” МАСЗХ “бүхлээрээ” сүйрснийг бүгдээрээ санаж байгаа гэж найдана. Гэтэл С.Баярцогтын хэрэг 17 тэрбум төгрөг ш дээ. Ер нь бол МАН С.Баяраас болж сүйрч болмооргүй л санагдана…
Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй Ц.Элбэгдорж С.Баярцогтын нэр холбогдоод буй Роберт Пэйнтертэй аль эртнээс холбоотой бөгөөд улс төр, бизнесийн болон бусад олон талын холбоо сүлбээтэй гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж чадах байна. Би үүнийг хэний ч өмнө баталж чадна…


Яахав, Ц.Элбэгдорж гэдэг ганц алиалагчийн хувь заяа АН-ын хувь заяатай тэнцэж байгаа бол хамаа алга. Эх орноо худалдчихаад эх орон гэж донгосох нь гэмт хэрэг гэдгийг л би сайн мэдэж байна.
Та нар “нэн тодорхой” баримт нэхэж байна уу ?! Тэгвэл тэр баримт чинь энэ 2-р сарын 18-нд С.Баярцогтын асуудлыг яаж шийдсэнээс чинь хамаарах байлгүй. УИХ-ын гишүүн Г.Уянгыг “барьж авсан” гогцоогоо алдчихдаг “жижигхэн хүн” гэж ойлгож болохгүй ш дээ…


Бид цаг нь ирэхээр баримтаа гаргана гэдэг усан тэнэгүүд биш…


Судлаач Х.Д.Ганхуяг.