Жирэмсэн эмэгтэйг бүлгийнхээ машиныг хураалгахгуй гэж орилж хашгирч, эсэргүүцэл үзүүлсэн хэмээн хорьжээ
2015/02/23
Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байх, Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус өлсгөлөн зарлаад 13 хоносон. Тэгвэл сар шинийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахтай зэрэгцэн урт нэртэй хуулийг баталсантай холбоотойгоор өлсгөлөн зарлаж байгаа иргэд өчигдөр ажлын цаг дууснаас эхлэн хуурай өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч өлсгөлөн зарлаж байсан иргэдийг биеийн байдлын улмаас албадан буулгасан юм. Өнгөрсөн шөнө болсон үйл явдлын үеэр жирэмсэн эмэгтэй ачиж явсан гэх мэдээллийг өглөө.
Тодруулбал, өнөөдөр үүрээр нэг эмэгтэй гишүүнийг хорихоор ачиж явсан байна. Тэр бүсгүй 2 сартай жирэмсэн бас гэртээ нялх хүүхэдтэй гэнэ. Тэрбээр Босоо Хөх Монголын залуусын машиныг хураалгахгуй гэж орилж хашгирсан тул эсэргүүцэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр хорьжээ. Мөн Босоо хөх Монголын залуусын өмч нилээд хэдэн машин хурааж доторхийг нь нэгжсэн аж. Түүнчлэн хоёр иргэнийг бүх юм дууссаны дараа хөшөөн дээр очиж хэвтэж эсэргүүцэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр хорьсон байна.
Зочин · 2015/02/24
цагдаа хэдий төрийн бамбай боловч цагдаагийн судсаар монгол хүний цус гүйж байгаа бол далимдуулж ёс бус зүйл хиймгүй, үнэн хэрэгтээ цагдаагаасаа авахуулаад төрийн т**********нээ хүртэл харийнханы хэтэвчинд орсон гэхээс өөр юу гэж хэлэх вэ? анх л 1990 онд л хятадын эрлийзийг төрийн толгойд, орлогчоор нь удмаараа улсаа худалдсан "ЭФҮ"-г гаргасаны горийг одоо амсаж байгаа биз ээ.
Зочин · 2015/02/24
baidal ulam l hetsuu boloh ni deee