"Хайртайгаа хэлье",  "Аавын минь бичсэн захиа" зэрэг дуугаараа та бидний танил болсон залуу дуучин МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА П.Жимсээ нар дуу хуураар хөглөгддөг монгол түмэндээ зориулаад "Монголоороо" хэмээх нэртэй аялан тоглолтоороо бэлэг барихад бэлэн болжээ. Тоглолт ирэх 3 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн 21-ныг дуустал Монгол нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа дуунд дуртай дуучин түмэндээ үргэлжлэн хүрэх юм байна. 

   Тоглолтын ивээн тэтгэгч байгууллагаар "Соёомбо" даатгал, "МТХ" компани, "Медиа порт" мэдээллийн консерциум, "Эрдэнэ" дизайн  зэрэг компаниуд ажиллажээ. Нийтийн дууны урлагийг шимтэн сонсогч та бүхэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл "Монголоороо" тоглолтыг зорин очоорой.