Дуучин Н.Баасандорж: Ээжийгээ баярлуулахыг хичээж явна
2015/03/01
МУСТА хєгжмийн зохиолч, дуучин Н.Баасандоржийг энэ “Єглєєний зочин”-оор урьлаа. Тэрбээр Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах єдєрт зориулан ирэх сарын 5-нд “Монголын сайхан ээжvvд” тоглолтоо “Ub palace”-т 19:00 цагт зохион байгуулахаар тєлєвлєєд байгаа ажээ.
-Ирэх сарын 5-нд болох “Монголын сайхан ээжvvд” тоглолтын талаар сонирхуулаач. Єнгєрсєн жилийнхээс юугаараа онцлог вэ?
-Бие даасан зургаадахь тоглолтоо “Монголын сайхан ээжvvд” нэртэйгээр ирэх сарын 5-ны єдєр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ тоглолтдоо СТА Батсайхан, Банзрагч, Чулуунбаатар, Гэрэлчулуун, Болд, Найдандорж, Чинбаяр, Батмєнх, Буяндэлгэр нарын залуучуудыг урьж оролцуулахаар болсон. Эдгээр дуучид ээжийн тухай сайхан дуунууд дуулахаас гадна миний уран бvтээлvvдийг ч амилуулсан байдаг. Єнгєрсєн жилийн тоглолтын хувьд эх vрсийн баярыг угтаж, тавдугаар сард зохион байгуулж байсан. Тухайн тоглолтод яруу найрагчид оролцон єєрсдийн уран бvтээлээ vзэгч, сонсогчдод сонирхуулсан нь их євєрмєц болсон. “Монголын сайхан ээжvvд” тоглолтод одоо vед сонсогчдын хамгийн ихээр сонирхож буй бvтээлvvдийг дандаа залуучууд хvргэж байгаа болохоор илvv сонирхолтой байх болно.
-Таны хувьд уран бvтээлийн тоглолт тань зєвхєн дуучных бус давхар хєгжмийн зохиолчийнх байдаг учраас илvv арвин баялаг урын сантай байдаг байх?
-Нэг талаар тэгж ойлгож болно. Гэхдээ урилгаар оролцож буй залуучууд маань зєвхєн Баасандоржийн бvтээлийг толилуулах бус єєрсдийнхєє олны хvртээл болсон, vзэгч, сонсогчид дууг нь сонсох, дагаад дуулах сонирхолтой ээжийн тухай дуунуудаа голчлон дуулна.
-Яагаад ээжvvдэд зориулсан юм бэ. Хэдхэн хоногийн зайтай болдог Монгол цэргийн єдрєєр аавуудад зориулсан тоглолт хийж болоогvй юм уу?
-Манай монголчууд чинь ээжvvдээ, эмэгтэйчvvдэээ илvv баярлуулахыг хичэээдэг хvмvvс шvv дээ. Энэ vеэр бvхий л vзвэр vйлчилгээний газруудын тасалбар нь олдохгvй, пиг дvvрэн vзэгчтэй байдаг. Тиймээс хэд хоногийн ємнє урьдчлаад хийвэл сонирхосон хvн бvхэн vзэх боломжтой юм болов уу гэж бодсон. Мэдээж одоо эргээд харахад надад аавын тухай уран бvтээл уг нь олон бий. Гэхдээ би аавыгаа амьдад уран бvтээл сайтай байж баярлуулж амжаагvй юм болов уу гэж санагддаг. Тийм болохоор муу ижийгээ амьдад баярлуулахыг хичээсэн. Ер нь уран бvтээл маань олны хvртээл болж, сайн сайхан явбал ээж маань баярлаад л байна шvv дээ.
-Энэ тоглолтын дууны сонголтыг хэрхэн хийсэн бэ. Аливаа тоглолтын vеэр зарим шинэ дуу эгшиглэх нь бий. Эсвэл зарим хvн улиг болсон хэд дуу гэж гоочлох нь ч байдаг шvv дээ?
-Ээжийн тухай болон нутаг орон, адууны сэдэвтэй шинэ уран бvтээлvvд бий. Нэгэнт vзэгч сонсогчиддоо бэлэг барьж байгаа учраас дуулах дуртай дууны сангаас нь ч бvрдvvлж байгаа. Миний хувьд єєрєє 20 орчим дуу дуулна. Харин бусад уран бvтээлчдийн хувьд vзэгчдийн алга ташилт л шийдэх байх даа.
-Шинэ дуунуудынхаа талаар сонирхуулаач?
-Шинээр дуулагдах “Миний адуу” гэж дуу бий. Цэцэнбат гэж Євєрмонгол хvний шvлгээр хийсэн юм. Монголчууд маань хил давсан л бол хятадууд гээд ойлгочихдог. Гэтэл євєрмонголчууд монгол ёс заншлаа дээдэлсэн, нутаг усаа санасан байдаг юм билээ. Тэр хvний шvлэг их таалагдсан болохоор аялгуу хийж єєрєє дуулсан юм. Энэ дуугаа дуулна.
-“Зєв явбал зєєлєн зєєлєн замбуулин” дууг энэ удаа єєрєє дуулна гэсэн байх аа?
-Тэгнэ ээ. Хєгжмийн найруулгыг нь шинэчилж дуулсан. Vvнийгээ тоглолтынхоо vеэр vзэгчиддээ хvргэнэ.
-Энэ дууны шvлгийг та чинь их л удаан халаасалж явсан гэдэг билvv?
-Энэ дуу миний анхны уран бvтээлvvдийн нэг. Мєнхтєр ах анх шvлгийг нь єгєхдєє Батсvх гавьяатаар дууллууна гэж бодож ая зохиогоорой гэдэг даалгавар нэмсэн. Тухайн vед би “Батсvх гэж ямар хvн байдаг, хоолойн цар хvрээ нь хэр, ямар арга барилаар дуулдаг” гэх зэргийг нь мэдэхгvй байлаа шvv дээ. Тэгж бодож явсаар халаасандаа ийгээд жил болчихсон. Сvvлдээ аргагvй шахалтад орж ая хийлээ. Батсvх гавьяатад сонсготол таалагдаж байна, дуулъя гээд авсан. Тэгсэн дуучин нь аваад барагтай л бол дуулахгvй тэгсхийж явсаар дахиад гурван жил дарчихсан. Ер нь их удаан бvтсэн. Гэхдээ нэлээд нухацтай хандсан болоод ч тэр vv сvvлийн vеийн уран бvтээлийг бодвол овоо гайгvй настай болж дээ гэж тоодог юм шvv дээ.
-Хэдий таны ая боловч олонд Батсvх гавьяат хvргэсэн болохоор vзэгчид хэр хvлээж авах бол. Та тэр энд нь хvргэж чадах байгаа?
-“Зєв явбал зєєлєн зєєлєн замбуулин” дууг Батсvх гавьяатаас гадна Жавхлан гавьяат бас дуулсан. Тухайн vед би олон нийтэд цацахгvй ч уригдсан газрууддаа бол дуулж байсан. Сонсогчид их таатай хvлээж авдаг. Тиймээс би дотроо“єєрєє аялгууг нь зохиосон болохоор уран чамин байдал, нугалаа зэргийг нь сайн гаргадаг юм байна. Тэгэхээр дуулахад зvгээр юм байна” гэж бодож байсан. Дуулсан. Тvvндээ ч сэтгэл хангалуун байгаа. Батсvх гавьяаттай тохиолдлоор ганц, хоёр тоглолтод хамтарч дуулсан vе ч бий. Бид хоёрын хоолойн єнгє, тембр ерєнхийдєє ойролцоо байдаг.
-Уран бvтээчид “бие даасан” нэрийн доор бусад дуучдыг урьж оролцуулаад нийтийн болон рок попынхны хамтарсан тоглолт болгочихдог юм шиг санагддаг. Уран бvтээлчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг бол?
-Ганц хvн тайзаа эзэгнээд л 2-3 цаг бvтэн ганцаараа дуулвал vзэгчид уйдах болов уу гэдэг утгаараа зарим уран бvтээлчийг урьдаг. Тэгвэл тоглолт ч арай сонирхолтой болно. Миний хувьд тийм л бодолтойгоор залуучуудыг урьсан. Болд, Гэрэлчулуун, Найдандорж, Чинбаяр дєрєв надтай сvvлд холбогдож, тоглолтод маань оролцохоор болсон.
-Та уриагvй гэсэн vг vv?
-Vгvй ээ, тэгж хэлсэн юм биш. Эдгээр залуус Болдбаатар, Батсайхан, Банзрагч бид дєрвийн дуулсан “Нєхєрлєлийн дуу”-г дуулж болох уу гэдэг санал тавьсан юм. Мэдээж миний уран бvтээлvvдийн нэг, тэгээд ч бид дєрєв тэр болгон дуулахгvй байгаа болохоор зєвшєєрсєн. Харин залуус шинэ хувилбараар тоглолтод тань дуулж єгье гэдэг санал тавьсан юм.
-Тоглолтоо нийслэлд сонирхуулсан бол орон нутагт vргэлжлvvлдэг бичигдээгvй хуультай болчихжээ, уран бvтээлчид. Таны хувьд хєдєєг зорих уу?
-Уран бvтээлчид маань аймаг, сум, бvр багт очиж тоглодог болсон нь сайшаалтай. Нэгэнт хотод ирж vзэж амжихгvй хvмvvст зориулаад явж байх нь тийм буруу алхам бол биш гэж бодож байгаа. Миний хувьд ойрын жилvvдэд аймгийнхаа сумдад тоглолт хийгээгvй. Тийм болохоор дєрєвдvгээр сараас тєрж, єссєн Баянхонгор аймгийнхаа сумдаар явах бодолтой байгаа.
-Тоглолтын тасалбарын хувьд ямар vнэтэй байгаа бол. Аливаа тоглолтын тасалбарыг байгууллагуудад “шахсан” гэх хэл ам ч бишгvй гардаг. Арай тийм зvйл гарах юм биш биз дээ?
-Тасалбар 15 мянган тєгрєгний vнэтэй байгаа. Єчигдрєєс худалдаанд гарсан. Тасалбарыг борлуулатын цэгvvдээр зарж байгаа. Vзэгчид єєрсдєє сонирхлоороо vзэх байх гэсэн бодолтой байна. Одоо бол цаг хугацаа хамааралгvй, хаа сайгvй олон тоглолт болдог болсон. Хэн дуртай нь хэдэн дуучдыг маань уриад л ийм тоглолт зохион байгуулах гэсэн юм, оролцоод єгєєч гээд гуйдаг. Энэ нь цаад утгаараа ашиг л олох зорилготой учир замбараагаа алдсан явдал болж байна. Vvнээс болоод манай нийтийн дуучдын нэр хvнд жаахан унаад байгаа тал бий.
-Нийтийн дуучдын холбоо гэж байдаг. Тэд энэ талаар ямар нэг арга хэмжээ авч, зохицуулалт хийддэггvй юм уу?
-Яг энэ асуудлыг зохион байгуулах олигтой хувилбар гарч ирэхгvй л байх шиг байна. Хуучин цагт бол нэг нэг хvн шvлэг бичихэд тэр нь Зохиолчдын эвлэлээр “энэ шvлэг дуу болж болно” гэж батлагдаад, гарын vсэг зурагддаг. Дараа нь шvлгээ нэг хєгжмийн зохиолчид єгєхєд єнєєхийг нь Хєгжмийн зохиолчдын холбооноос бас баталж гаргадаг байлаа. Гэвч єнєєгийн чєлєєт нийгмийн vед ингэх арга vнэндээ алга. Хэн нэгний дуртай зvйлийг хориглох эрх хэнд алга. Хєгжмийн ямар ч боловсролгvй нєхєр дуу зохиож байна. Гэтэл тvvн дээр очоод “чи боль, болохгvй” гэж болохгvй шvv дээ. Тэгэхээр их л нарийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
-Ингэхэд аливаа тоглолтыг зохион байгуулахад ивээн тэтгэгч нэлээд чухал vvрэг гvйцэтгэдэг. Ихэнхдээ танил талынхаа дэмжлэгийг авдаг бололтой юм билээ?
-Тоглолт хийхэд багагvй зардал гардаг. Тvvнийг зєвхєн єєрєєсєє гаргана гэдэг ч хvнд байдаг. Миний хувьд цомог гаргах, тоглолт хийх зэрэгт тусалж, дэмждэг хvмvvс байдаг. Энэ удаагийн тоглолтыг л гэхэд манай нутгийн Сэнгэсамбуу гэж залуугийн “Жи Жи Ай” компани, геологи хайгуулын “Талст дєл” компани ивээн тэтгэж, ажлыг маань нугалж єгч байна шvv дээ. Зардал мєнгєний тухайд санаа зовохооргvй болчихоор уран бvтээлдээ л анхаарах хэрэгтэй болж байгаа юм даа.
Эх сурвалж: