Гэрэлт алтан нар мишээх нь сайхан

Гэнэхэн хонгор салхи хацар үнсэх нь сайхан

Гэгэлхэн сэтгэлийн шуранхай яруусан эгшиглэх нь сайхан

Гэгээн дуулалт монгол минь сайхаан

Дуучин З.Цэрэндуламын "Монгол минь сайхан" тоглолт 3 дугаар сарын 12, 13-нд 19-н цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө ганцхан удаа тоглогдох гэж байна. 

Тоглолтонд: АЖ А.Долгор, МУГЖ поп дива Б.Сарантуяа, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжим, ДБЭТеатрын Мемори поп оркестр болон бусад уран бүтээлчид оролцох ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95793333, 88333333 утаснаас авч болох юм байна.