Орон сууцны зээл энэ долоо хоногоос хэрэгжинэ
2013/06/02
Өмнөх Засгийн газрын үед барилга угсралтын ажлын 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй, 55 мкв хүртэл талбайтай орон сууцыг худалдан авахад жилийн зургаан хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай, 10 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй, 50 сая төгрөг хүртэлх хэмжээний зээлийг нийгмийн тодорхой хэсэгт зориулж, зөвхөн Төрийн банкаар дамжуулан олгохоор заасан байсан.
Энэ нь хоёр Засгийн газрын дунд “бантан” болоод өнгөрч байгаа. Тиймээс энэ байдлыг Шинэчлэлийн Засгийн газар зогсоож, барилга угсралтын ажлын 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад орсон болон ашиглагдаж байгаа 80 мкв хүртэл талбайтай орон сууцыг худалдан авахад жилийн найм дээр нэмэх, хасах нэг гэсэн хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатайгаар 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй зээлийг тогтмол орлоготой, банкны зээлийн шалгуурыг хангасан иргэдэд олгох нөхцлийг бүрдүүлжээ.
Үүнээс 300 тэрбум төгр өгийн эх үүсвэрийг банкуудад олгосон талаар Ерөнхий сайд чуулганы хуралдаанаар мэдээлсэн юм. Мөн тэрбээр мэдээлэлдээ барилгын салбарт шинэчлэлийн Засгийн газар орон сууцны нийл үүлэлтийг дэмжих, барилга барих улирал эхлэхэд материалыг нь бэлэн байлгах, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүр байртай болох боломжийг бүрдүүлэх гэсэн гурван чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.
Орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн тулд 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг барилгын компаниудад олгож байгааг дуулгав. Энэ зээл долоон хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд хүрч байгаа аж. Мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Найман хувийн хүүтэй зээл олгохоор болж байгаа нь зөвхөн хэлбэрийн шийдэл” хэмээгээд орон сууцны үнийг тогтворжуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд иргэдэд олгох найман хувиас бага хүүтэй зээл олгож байгаад шүүмжлэлтэй хандав.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зөвхөн энэ Засгийн газрын бодлого гэж хязгаалахгүйгээр ямар ч төрийн үед хэрэгжих боломжтой хөтөлбөр болгоход анхаарч буйгаа хэлсэн юм. Орон сууцны зээлийг энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ гэдгийг Ц.Баярсайхан сайд онцоллоо.
Мөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахаар материалаа бүрдүүлж өгч, урьдчилгаагаа төлсөн хэдий ч одоо болтол байрандаа орж чадаагүй байгаа иргэдийн гомдлыг барагдуулахын тулд найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх гэнэ. Их хэмжээ ний мөнгөн гүйлгээг шалгана Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталлаа.
Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар банкуудаар хийгдэж байгаа 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг ингэхдээ сэжигтэй гүйлгээг шалгах болж байна. Сэжигтэй гүйлгээг Санхүүгийн албаны даргын шийдвэрээр гурав хоног хүртэл зогсоож шалгана. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгана, ингэхдээ шүүхийн шийдвэрээр хугацааг сунгах юм байна.
Ингэснээр манай улс гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг гүйлгээнд оруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжоо нэмэгдүүллээ.
Зочин · 2013/06/12
хэ хэ бүр доромжилчих юмааа хэнд юу яриад байгаам бэ
Зочин · 2013/06/12
хэ хэ бүр доромжилчих юмааа хэнд юу яриад байгаам бэ
Зочин · 2013/06/07
yun terizm be neeh surtei medeelel ogch bsana utgagagui yum yriad yvchihiin ene medeelelee ts**** ni delgerengui uulch sain oilgosonguie
Зочин · 2013/06/03
harin tiin yun terrizm bolchvoo ug ni * n huviin zeeliin tuhai unshij blaa ineed hurgee hayachih yuma
Зочин · 2013/06/03
юун терроризм болоод явчваа