Д.Оюунхорол сайд дэндүү увайгүй зан гаргажээ
2015/03/16
Завханаас УИХ-д сонгогдсон Д.Оюунхорол гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болоод 100 ч хоноогүй байхдаа олон хүнийг ажлаас халжээ. “Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт” нэрийн дор ажлаас бөөндөх халах болсон байна. Цэвэрхэнээр хэлбэл, бүтцийн өөрчлөлт гэх ч үнэндээ өөрийнхөө төлөөллийн хүмүүсээр дүүргэх ажиллагаа гэх үү дээ.
Ажилгүй болсон 60 гаруй албан хаагчид арга нь мухардаад хэвлэлийн хурал хийж мэдэгдэв. Салбарын сайд нь тэднийг “Өөрсдөө өргөдлөө өгөөд гарцгаа. Ямар намын хүн сайд болсныг мэдэж байгаа биз дээ” гэж омогдсон гэх. Монгол төрийн залгамж халаа гэж гэж байхгүй болж намчирхаж, хийрхэж, төрийн албан хаагчдад хувийн сургуулийнхаа багш, ажилтнууд шиг аашилж болохгүй. Өөрийнхөө эзэмшлийн сургуульд энэ хүн яаж ч аашилж болно, таалагдахгүй нэгнийг халаад өөр хүнийг томилох нь түүний эрх. Харин төрийн яамны боловсон хүчнээр тоглож болохгүй.
Халагдсан 60 гаруй хүмүүс дунд олон жил яаманд ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчид цөөнгүй байна. Д.Оюунхоролын толгойлж байгаа яам засаг солигдоход "жижигрээгүй", харинч тэлсэн гэж хэлж болох юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдахад аж жуулчлалын салбарыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамруу шилжүүлсэн юм. Тийм болохоор учиргүй бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүнийг хомроглон халах үндэслэл багатай гэсэн үг. Уул уурхай зэрэг яамд ердөө 3-5 хүнийг л төрийн албан хаагчдыг 15 хувь хүртэл цомхотгоно гэсэн заалтын дагуу чөлөөлсөн байдаг. Гэтэл үүрэг, функц нь нэмэгдээд байгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам л гэхэд ажлаас 47 хүнийг цомхотгосон гэх боловч атлаа 50 хүнийг ажилд авсан гэнэ. Харьяа газруудаас 10 гаруй хүнийг чөлөөлсөн юм байх.
Шинээр яаманд ажилд оруулсан 50 хүнийг Д.Оюунхорол сайдын нутаг Завханаас, намын харъяаллаар сорчилж оруулсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Эдийн засаг хүндрээд амаргүй энэ цаг үед эх хүн, багш хүн байж ийм олон хүнийг хоолноос салгачихаад өөрийнхөө шахааны нөхдүүдийг томилно гэдэг дэндүү увайгүй зан.
2015 оны хоёрдугаар сарын 27-нд гаргасан Д.Оюунхорол сайдын тушаалын дагуу Усны сав газрын 17 даргыг ажлаас чөлөөлжээ. Оронд нь аймаг, орон нутгийн ИТХ, намын идэвхтэй гишүүдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Энэ мэтчилэн халагдсан 60 гаруй албан хаагч нар нийлж Д.Оюунхорол сайдыг захиргааны хэргийн хариуцагчаар татан шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдлээ. Учир нь, дээрх ажлаас чөлөөлсөн тушаалууд хууль эрх зүйн хувьд чадамжгүйгээр барахгүй сайдын албан тушаалаа ашиглаж хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа ажээ.
Идэр голын сав газрын дарга асан Г.Төрмөнх "Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ" гэж мэдэгдлээ. Таац голын сав газрын дарга асан Ц.Дамдинсүрэн "Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа" гэжээ.
Эхлээд хурган дарга нарыг дараа нь мэргэжилтнүүдийг халж эхэлсэн байна.
Зочин · 2015/03/17
одоо яая гэхэв зөв юм хийсэн байна 2012 онд хийсэн зүйлийнхэн хариуг өгч сайн байна сайдаа
Зочин · 2015/03/17
saw gazrin dargaar jolooch hvn mergejliin geed orj bn gtj duuldsan venen bolowuu
Зочин · 2015/03/17
anhnaasaa neg l yozgui ysaraitai baisn yum hudla bailairch bgad alban tu***l avanguta eliirel ni haragdaj bga nin ene shde.****ul tegvel
Зочин · 2015/03/17
ene gai otgontenger surguuliig hoorhii neg zaluugaas bulaaj absan tsagaan ymaa da chinii habtast hereg ulam l zuzaarch bn shuu
Зочин · 2015/03/17
ЭНЭ ЯРВАЙСАН ЯРТАЙ АВГАЙ Ч МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНООР БУЗАР ГАРАА УГААЖ БАЙНА ДАА. АРЧААГҮЙ ХЭРГИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ ТЭНГЭР ЧАМАЙГ НИРГЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХИРЭЭ Л МЭДЭЭРЭЙ ДЭЭ ЗАНГИРСАН ХООЛОЙТ БУЗАР ХОГ!
Зочин · 2015/03/17
Чадварлаг ажилдаа мэргэшсэн хариуцлага сахилга бат сайтай албан ту******лтануудаа ажлаас нь халж мэргэжил боловсрол гүй ажилтан авч байгаа бол ****** хэрэг
Зочин · 2015/03/17
ENE JINHENE SHAVAR ARSLAN SHIG EMEGTEI. YAMARCH NUURNII BAYASALGUI.ZARIM UED OORIIN BAIR BAIDLAA HYANAJ BAIMAAR YUM
Зочин · 2015/03/17
Гадаад хэргийн яамны нэг албан ту******лтны саналаар хүн их авч байна гэж дуулдсан.
Зочин · 2015/03/17
2012 онд АН жинхэнэээрээ төрийн албыг улстөржүүлэн анжуулсан,одоогийнх бол бага зэргийн залруулга төдий зүйл өөрсдийнх нь хоморголон халсантай харьцуулахад.
Зочин · 2015/03/17
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй