Нацагийн Удвалд
2013/06/02
“Ундаргандаа ус эрдэнэ Утгандаа үг эрдэнэ” Зундуйн Доржын номоос...
Нацагийн Удвалтай би уулзаагүй
Нарийн ширийн юмыг нь мэдэхгүй
Намтар түүхий нь сонирхоогүй
Наана уу, цаана уу болоогүй
Харин энэ хүүхнийг би
Хатан зоригтой гэдгийг л мэднэ
Цагдаа нар нэг удаа түүнийг
Цагдах гээд бараагүйг харсан
Бүрэн зэвсэглэсэн хүчний эсрэг
Бүсгүй хүнээс гарамгүй зориглож
Өчүүхэн ч хулчийхгүй эрэлхэг загнахыг
Өөрийн нүдээр харж тоосон
Ядарсан хүнийг өмөөрөхдөө айхгүй
Яаж чиг муулсан тоохгүй
Ясны чанга хэцүү хүүхэн
Цусны эсгэлэн хэрсүү хүүхэн
Эсний бүрэн бэрх хүүхэн
Үсний хар зүрх хүүхэн!
Муулахаар босдог хүний тавилан
Сайлахаар унадаг хүний зовлон
Шагнахаар сулардаг амьдралын үнэн
Загнахаар чангардаг аргагүй сонин
Зочин · 2013/06/04
Монгол улс анх удаа шинжлэх ухааны доктор хүн анх удаа эмэгтэй хүн дэвшүүлж байгааг дэмжиж байна магадгүй ард түмэнд эхийн сэтгэлээр хандах удирдагч хэрэгтэй цаг нь ирсэн гэж бодож байна
Зочин · 2013/06/04
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа Удвал сайдын нэр хүнд өсөж байна хамгийн сүүлийн мэдээгээр нэр дэвшигч гурвын рейтингийн судалгаагаар Удвалын нэр хүнд 10 пунктээр буюу 20 хувьд хүртлээ өссөн мэдээ байна нэр хүнд нь сонгуулийн сурталчилгаа эхэлэхэд 10 орчим хувьтай байсан юм
bgavaa · 2013/06/04
Зундуйн Дорж ямар сайхан хэлээ вэ? аргагүй л зөв харж, уран бүтээлчийн нүд хурц байна шүү. Үнэхээр бидэнд ийм л ясны чанга ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ хэрэгтэй цаг иржээ