С.Бямбацогт эдийн засгийн өршөөлийн хуулиар асуулга хүргүүллээ
2015/03/22
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлтэй холбогдуулж асуулга хүргүүлжээ. Тэрээр уг хуулийн төсөл шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтад орсон аж ахуйн нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай хууль болохоор байгааг шүүмжилжээ. Тодруулбал, уг хуулийн төслийн зарим заалт татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөх агуулгатай байгааг онцолсон байна. Харин үүний оронд бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж, хяналт шалгалтад хамрагдаж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан, хэрэг үүсгэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэхийг шаарджээ. Мөн тэрээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн эдийн засгийн өршөөлийн хуулиар нийт хэчнээн иргэн, аж ахуйн нэгжид өршөөл үзүүлэхээр байгааг нэрсийн жагсаалтын хамт гаргах, 2012-2014 онд хийгдсэн нийт татварын шалгалтын тайлан мэдээ, торгууль, тавигдсан актын дэлгэрэнгүй мэдээлэл, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргах, НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой актын мэдээлэл, түүнийг төлж барагдуулсан байдлын тухай холбогдох баримтуудыг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүссэн аж.
Түүнчлэн эрүүгийн хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг өршөөлд хамруулж байгаа атлаа захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй байхаар хуульчилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ нь цаашлаад аливаа төрлийн бүртгэл, тайлан мэдээг үнэн зөвөөр гаргахаас зайлсхийсэн хууль бус үйлдлийг өөгшүүлэх, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүйг сануулжээ.
Зочин · 2015/03/24
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй