Ээжүүд “Сонгуулийн хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөн” өрнүүлж эхэллээ
2013/06/03
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль урьд урдийнхаас маш сонин содон болж байгаагаараа онцлогтой. Монголын түүхэнд эмэгтэй хүн, эх хүн анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа явдал нь монгол хүн бүрийн сэтгэлд бахархалтай санагдаж байгаа билээ. Тэр ч утгаараа ээжүүд маань МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дуу нэгтэйгээр дэмжиж байна. Монгол ээжүүдийн анхдугаар хуралдайн төлөөлөгч ээжүүд мөн ээжүүд маань орон даяар түүнийг дэмжиж, сонгуулийн хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөнийг өрнүүлэхээр өчигдөр замдаа гарлаа. Энэ үеэр хуралдайг санаачлагч А.Одончимэгтэй уулзсан юм.
-Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дэмжиж ээжүүд маань 21 аймгаас захидал ирүүлсэн гэж сонслоо. Мөн сонгуулийн хар машиныг эсэргүүцэж байгаа гэл үү?
Улс орон даяар Монгол ээжүүдийн анхдугаар хуралдайн төлөөлөгчид сонгуулийн хар машиныг эсэргүүцэх санаачилга гаргасан. Тэрнийхээ дагуу энэ үйл ажиллагаагаа эхлүүлж бид замдаа гарах гэж байна.
-Төлөөлөгч хичнээн ээжүүд байна?
Ээжүүд маань энэ оны эхээр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын эрүүл мэндэд сэтгэл зовниж , удаа дараагийн хар масктай хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж 26 цагийн хуурай, 327 цагийн нойтон өлсгөлөн зарлаж байсан. Тэгээд монгол улсын ерөнхийлөгчид удаа дараа шаардах бичиг хүргүүлсэн боловч ерөнхийлөгч маань энийг хүлээж аваагүй. Дараа нь энэ тэмцлийнхээ үргэлжлэл болгож, 2013 оны 3 дугаар сарын 3-нд Улсын төв циркэд 1427 алдарт эх оролцсон Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачилж маш амжилттай хийж дуусгасан. Тэгээд энэ хуралдайд оролцсон ээжүүд маань ярилцаад Монгол улсын ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэнтэй холбоотойгоор маш их өндөр сэтгэгдэлтэйгээр дуу нэгтэй ээжүүд маань энэ хүнийг дэмжиж байгаа.
-Хар машиныг яагаад эсэргүүцэх болов оо?
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ганц айж байгаа зүйл нь хар машинд ээжүүд бид огт итгэхгүй байгаа. Ер нь Монголын сонгогчид итгэхгүй байгаа учраас ээжүүд бид “Сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцсэн эхчүүдийн хөдөлгөөн” байгуулаад одоогийн байдлаар энэ хөдөлгөөнд 5000 орчим ээж нэгдээд байна. Гарын үсэг зурж, үзэл бодлоо илэрхийлээд байгаа юм. “Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг машинаар тоолно” гээд хуулиар баталгаажчихсан учраас, ээжүүд энэ тал дээр машинаараа тоолсны дараагаар, дор хаяж 50 орчим хувийг улс орон даяар бид өөрсдөө хяналтын тоог гараар хийнэ гэсэн бодолтой байгаа. Одоогийн байдлаар 8 аймагт хурал хийлээ . Ээжүүд нэр дэвшигч Н.Удвалын хувьд их өндөр сэтгэгдэлтэй байна. Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа явдал нь их сайхан үйл явдал болж байна. Ээжүүд бид дэмжиж байна.
-Энэ саналаа зохих албаныханд нь мэдэгдсэн үү?
Сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнө “Сонгуулийн ерөнхий хороо”-нд энэ саналаа ээжүүд маань бичгээр хүргүүлнэ.
-Ээжүүд орон даяар нэгдэж байгаа юм байна. Өнөөдөр хаашаа хөдлөх гэж байна?
Өнөөдөр Баянхонгор аймгийн ээжүүдийн саналаар бид одоо тийшээ хөдлөх гэж байна.
best social boo · 2013/06/10
GwtawS Very neat article post.Really thank you! Keep writing. http://crk.com/
social bookmark · 2013/06/06
nOpvUR I really liked your blog article.Really thank you! Really Great.
Зочин · 2013/06/04
Монгол эмэгтэйн нэр төрийг өндөрт өргөж, өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байгааг хэлэхэд таатай байна. МАХН эрдэмтэн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээрээ өвөрмөц бодлогын шийдэл гаргаж чаддаг, орчин үеийн шударга нам гэдгээ харуулж чадлаа. Нэр дэвшигч эрдэмтэн Н.Удвалыг дараахь үндэслэлээр дэмжиж байна.
Зочин · 2013/06/04
Одоо явах цаг боллоо энэ нь иргэд эрч хүчтэй эх оронч хүнээр өрх гэрээ толгойлуулж үр хүүхдүүдээ бөөцийлүүлэх цаг ирлээ Эрчүүд үлгэр ярьсаар 23 жил болов Эмэгтэйчүүд амьдрал ярисаар 23 жил болов