“Шинэчлэлийн” гэгдэх Засгийн Газрыг алдааг өдгөө “Шийдлийн” Засгийн Газар нь засаж байна. Тодруулбал, манай улсад хөрөнгө оруулахаар ирсэн биш Монгол Улсаас гарах эрхээ хасуулж хохирсон гадаад иргэдийн асуудал ойрын өдрүүдэд онцгой анхаарал татаж байгаа юм. Тэдний асуудлыг тун хялбархан шийдэх боломж манай хууль хүчний байгуулагуудад байдаг ч, өөр хоорондоо уялдаа холбоотой ажилладаггүйн улмаас  тухайн асуудлыг улам хүндрүүлдэг тохиолдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан.

Энэ бүхний ард Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг байсан гэдгийг учир мэдэх нэгэн төдийгүй салбарынхан нь хүртэл дээр дооргүй ярьж байна. Ийм асуудал байгааг мэдсээр байж гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрхийг нь хязгаарлаж, өдийг хүртэл хоригтой хэвээр байлгаад байсны ашиг чухам юунд байв... Магадгүй өөрөө шинэ сайдын оронд энэ асуудлыг шийдвэрлэсэн хүн болж харагдах гээд бахь байдгаараа суугаад байсан ч байж болох юм. Асуудлыг хурцатгаж байгаад гадаадынханд нэр олох гэж байгаад амжилгүй буусан байж ч мэдэх. Буухгүй гээд зүтгээд байсан шалтгаануудынх нь  нэг энэ байж болох шүү дээ. Тэрнээс биш Х.Тэмүүжиний хэмжээний хуульч хүн иймэрхүү зөрчлүүдийг зүгээр хараад сууна гэж юу байхав...

Э.Мөнгөн