Нефтийн нөөцтэй ч үйлдвэргүй цорын ганц улс
2015/03/26
Монгол Улс Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат салбартаа авч хэрэгжүүлэх зарим бодлогын талаар танилцууллаа. Манай улсын стратегийн нэн тэргүүний бодлого нь нефтийн үйлдвэртэй болох чиглэл гэнэ.
Манай улс хэрэглэгч орон гэдгийг экспорт, импортын харж болохоор байгаа юм. Судалгаанаас харахад 2011 онд экспорт 2,9 тэрбум америк доллар, импорт 3,2 тэрбум долларт хүрч гадаад худалдааны тэнцэл -290 сая америк долларт хүрчээ.
Харин өнгөрсөн онд нийт импорт 5,2 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс аж үйлдвэрийн импорт 2 хувь, шатахууны хэрэглээ 28 хувь, машины эд анги 30 хувь, үндсэн төмөр хийц 10 хувийг эзэлжээ.
Ингээд харвал аж үйлдвэрийн барааны экспорт манай улсын хувьд 0 хувьтай байгаагаас гадна нефт, гангын үйлдвэрт болох шаардлага зүй ёсоор гарч ирж байгааг салбарын сайд дуулгалаа. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг жилд 500 мянган тонн ган хэрэгтэй ч дотооддоо дөнгөж 76 мянган тонныг үйлдвэрлэдэг юм байна. Гангын үйлдвэртэй болохын тулд хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй гэсэн.
Харин нефтийн нөөцтэй ч энэ төрлийн үйлдвэргүй цорын ганц улс бол Монгол юм. Хэдийгээр нефтийн 15 үйлдвэртэй болно гэж ярьдаг ч нэгдсэн бодлогогүйгээс болж нэг нь ч урагш явдаггүй байна. Иймээс нефтийн үйлдвэртэй болох нь манай улсын хамгийн том бодлогын асуудал гэсэн юм. Уг ажлыг эхлүүлэхийн тулд өнгөрөгч засгийн газрын хуралдаанаар нефт барих тогтоолоо батлуулсан байна.
Энэ талаар аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын тогтоолд хоёр зүйлтэй тогтоол гарсан. Нэгдүгээрт хаана үйлдвэр барих вэ. Хэдэн үйлдвэр барих гэдэг асуудлыг тогтоосон. Ингээд бид говийн бүсэд үйлдвэр барих хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хоёрдугаарт зүүн бүсэд буюу өнөөдрийн газрын тос гарч байгаа байршлаа сонгож барих нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн” гэлээ.
Нефтийн үйлдвэрээ зүүн болон говийн бүсэд барих нь зүйтэй бөгөөд уг бүс нутагт 2 сая тонн хүртэлх чадалтай нефтийн үйлдвэртэй болох боломжтой юм байна. Тухайлбал, Зүүн баянгийн хэсэг нь манай улсын хамгийн нам доор газар учраас хаанаас ч төмөр хоолой татсан ч хямд өртгөөр нефт боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ татах боломжтой гэж үзээд байгаа юм. Энэ мэтээр хүнд үйлдвэрээ эхлүүлэх хэрэгтэй.
Ингэснээр 1,8 тэрбум америк долларын импортыг хэмнэх зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх таатай боломж бүрдэнэ гэж харж байгаа юм байна.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/03/27
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй