Б.Маралмэнд охин байрныхаа түлхүүрийг гардлаа
2015/03/26
Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Эл өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсноос иргэн Д.Батхүү, Т.Шүрэнчулуун нарын охин Б.Маралмэнд Сүхбаатар дүүргээс тодорсон юм.
Тэдний гэр бүлийг өнөөдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Б.Маралмэнд охинд Засаг даргын захирамжийн дагуу 70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байрны түлхүүрийг алд цэнхэр хадагны хамт өргөн барьж эх орон, элгэн садандаа гэрэл гэгээн нь болсон бяцхан охинд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн юм.