“ЭРИН ХОРООЛОЛ”-ын эхний ээлжийн 4 байр бэлэн боллоо
2015/03/27
Их хотын Эрин дунд сүндэрлэсэн үндэсний бүтээн байгуулалт Нийслэлийн баруун чиг Баянгол дүүргийг түшин сүндэрлэж байна.
Хороолол дунд таны амьдралын бүхий л хэрэгцээг цогцлоосон үйлчилгээний төвүүд шийдэж өгсөн. Эхний ээлжийн 4 байрууд маань 1-3 өрөөний сонголтуудаас бүрдэнэ. Нийт байруудын 70% нь 2 өрөө байруудаас бүрдэж байна. 2 өрөө байруудын хувьд тэс өөр хэв маяг, интерьер ур уусан шингэсэн. Тухайлбал 2 өрөө байруудад хувцасны өрөө, угаалгын өрөөг тусад нь шийдэж өгсөн нь амьдарлын хэв маягт тань таатай хэмнэл байх болно.
Та бүхэн байраа сонгохдоо талбайн хэмжээ, өрөөний зохион байгуулалт, цонхны байршил давхарын сонголтоо өөрийнхөө хүсэлтэд нийцүүлэн авах боломжтой юм.
12 давхар бүхий 4 байр нь 2 бөгөөд 3-н орцтой давхартаа 5 өрх төвөхнөх зохион байгуулалттай. Орц бүртээ Японы Фүжи брэндийн 24 цагийн хос лифт суурьлуулсан нь хүн хольхиж оршин суугчдад төвөг учруулахгүй.
Барилга бүрийн 1-р давхаруудад банк, эмийн сан, супермаркет, фитнесс ресторан зэрэг үйлчилгээний төвүүд ажиллах нь оршин суугчдын хувьд нэг дороос хэрэгцээ шаардлагаа хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.
“Эрин Хороолол”-ын төсөл нь эмх цэгц тав тухийн үлгэр жишээ байхаараа таны хувьд зөв сонголт байх болно. Оршин суугчид аюулгүй байх камержуулсан хамгаалалт, ногоон цэцэрлэгт хүрээлэнг усан оргилуураар чимэг нэмж хотын их хөл хөдөлгөөнөөс ангижирсан тусгай хашаагаар хүрээлсэн нь “Эрин Хороолол”-ын онцгойрох хэв маяг байх болно.
УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРӨӨС ХАМААРСАН 3-8% ХӨНГӨЛӨЛТТЭЙ
54,09 м2 талбай бүхий “А1” загварын 2 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):
Онцлог, давуу тал:
• Өргөн талбай бүхий ерөнхий өрөөндөө 2 цонхтой тул саруулхан, гэгээлэг орчинг бүрдүүлсэн,
• Унтлагын өрөө болон ерөнхий өрөөнүүдийн цонхнууд 2 өөр зүгийн хандалттай учраас тухайн байрны агаар солилцоо илүү сайн
• Ашигтай талбай буюу сууцны талбайг их байхаар коридор буюу үүдний хэсгийг дундаж талбайтайгаар төлөвлөгдсөн
Ерөнхий өрөө /зочны хэсэг, гал тогоо/
Унтлагын өрөө
54,43 м2 талбай бүхий “Б1” загварын 2 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):
Онцлог, давуу тал:
· Өргөн талбай бүхий ерөнхий өрөөндөө 2 цонхтой тул саруулхан, гэгээлэг орчинг бүрдүүлсэн,
· Унтлагын өрөө болон ерөнхий өрөөнүүдийн цонхнууд 2 өөр зүгийн хандалттай учраас тухайн байрны агаар солилцоо илүү сайн
· Автомат угаалгын машин байршуулан хувцсаа угаах зориулалт бүхий угаалгын өрөөг тусгайлан шийдсэн нь тус загварын байрны ариун цэврийн өрөөний олон талт хэрэглээг таслан хувиарласан нь онцлогтой. Мөн оршин суугч нь цаашид өөрийн хэрэгцээ шаардлагаасаа хамааран тус угаалгын өрөөг тусдаа 00-ын өрөө эсхүл босоо душны өрөө болгон хувирган өөрчлөх боломжтой юм.
Ерөнхий өрөө /зочны хэсэг, гал тогоо/
Унтлагын өрөө
Автомат угаалгын машин байршуулах угаалгын өрөө - коридор
29,42 м2 талбай бүхий “В” загварын 1 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):
Өрөөний зохион байгуулалт: Зочны өрөө (ерөнхий өрөө), гал тогоо (ерөнхий өрөө), ариун цэврийн өрөө, коридор, вакуум хаалттай тагт гэсэн зохион байгуулалттай 1 өрөө байр юм.
Ерөнхий өрөө
Гал тогооны хэсэг - коридор
Ариун цэврийн өрөө
60 м2 талбай бүхий “Г” загварын 2 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):
Онцлог, давуу тал:
• 3 өрөө болгон хувиргах эсхүл унтлагын хэсэг болон ажлын өрөөг салган хувиарлах боломжтой том талбай бүхий унтлагын өрөөтэй
• 6,2 м2 талбай бүхий том хувцасны өрөөг тусгайлан шийдсэн нь уг байрны бас нэгэн онлог юм. Мөн цаашид оршин суугчид маань өөрийн хэрэгцээ шаардлагаас хамааран тус хувцасны өрөөг, ажлын өрөө, хүүхдийн тоглоомын өрөө гэх мэтээр хүссэн зохион байгуулалтаар хувирган өөрчлөх боломжтой юм.
• 8 м2 талбайтай вакум хаалт бүхий урт саруулхан тагтыг та өрөөнөөс дутхааргүйгээр хүссэн интерьерээр тохижуулах боломжтой.
Ерөнхий өрөө
Унтлагын өрөө
Коридор – Хувцасны өрөө
Хувцасны өрөө
76,63 м2 талбай бүхий “Д” загварын 3 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):
Онцлог, давуу тал:
• Унтлагын өрөө болон ерөнхий өрөөний цонхнууд эсрэг зүг рүү харсан байршилтай тул нэвт салхилах буюу тус байрны агаар солилцоо илүү сайн,
• 2 ширхэг ариун цэврийн өрөөг тусгайлан шийдсэн нь гэрт ирсэн зочидоо
• Хувцасны өрөөг тусд нь зохион байгуулсан
Ерөнхий өрөө
Хувцасны өрөө - Коридор
Гал тогооны хэсэг
Унтлагын өрөө
Ариун цэврийн өрөө
Та бүхнийг загварын байрандаа урьж байна
“ЭРИН ХОРООЛОЛ”, Чанарыг бид – Сонголтыг та...
Захиалга авах утас: 9410-0888, 9501-0880, 8987-0888, 9130-0888
Вэб сайт: www.erintown.mn
Facebook: facebook/erinkhoroolol
Борлуулалтын албаны байршил:
Эрин хороололд оршин суугчид · 2017/12/12
ЭРИН ХОРООЛОЛД БАЙР БИТГИЙ АВААРАЙ.
Яагаад гэж үү? Яагаад гэвэл Эрин хорооллын бодит дүр төрх тэдний рекламдаж байгаагаас тэс өөр. Эрин хорооллын борлуулалтын менежерүүд анх танд байраа сурталчилахдаа таны өмнө чинь бөхөлзөж, таны төлөө юу ч хийхэд бэлэн мэт аашлана. Харин байраа танд борлуулсны дараа таны өмнөөс шууд л салаавч гаргадаг хүмүүс шүү.
Эринд байр авсны дараа оршин суугчид юутай нүүр тулах вэ?
- СӨХ-н мөнгө нь бусад байрнуудаас 2-3 дахин үнэтэй. Анх байр авахад манай СӨХ маш сайн ажиллах учраас ийм үнэтэй гэсэн. Одоо бол СӨХ нь оршин суугчдын эрх ашгийг хамгаалдаг гэхэд тун бэрх. Оршин суугчид нь санал хүсэлтээ хэлж, шаардлага тавихад өөдөөс загнадаг.
- Халуун гэлтгүй хүйтэн ус нь байнга зэвтэй гардаг. Анх байр авахад цөөхөн айлтай учраас ийм байгаа юм аа. Айлууд ороод эхлэхээр зүгээр болно оо гэж байсан. Одооо 50 орчим хувьд нь айл орсон байгаа боловч зэвтэй ус гардаг хэвээрээ. Халуун усны талаар ярилтгүй, заримдаа бүр хар цай шиг л гоождог. Хүйтэн усыг ч гэсэн ундандаа хэрэглэхэд асуудалтай. Тиймээс айлууд нь байнга дэлгүүрээс цэвэр ус авч хэрэглэдэг.
- Гадны хүний нүдээр харахад машины зогсоол сайтай боловч оршин суугчидад нь зогсоол олдоггүй. Харуулууд нь гадны машинаас мөнгө авч байршуулдаг, СӨХ-д нь хэлэдэхэд бараг тоодоггүй, ёс болгож аргаа хэмжээ авна аа л гэдэг боловч бодит байдал дээр ажил болсон юм байхгүй.
- Бүх айл домофонтой гэж танд рекламдаж байвал та битгий итгээрэй. Энэ домофон нь огт ажиллаж байгаагүйгээр барахгүй зүгээр л нэг аппарат авч ирээд хананд нь зүүснээс биш цаанаа бол системийн холболт хийгдээгүй юм шүү.
- Бүх орц камертай гэж танд рекламдана. Гэвч энэ камерууд нь бүгд ажиллахгүй. Бичлэг хийгүй. Ямар нэг асуудал болоод камер шүүе гэхэд ажилладаг, бичлэг хийдэг камер байхгүй шүү дээ.
- Орцны үүдний хаалга нь байнга эвдэрнэ, код ажиллахгүй. Тиймээс орой үдшийн цагаар гадны янз бүрийн хүмүүс орж ирж орцонд хононо, бие засна. Шөнө айлуудын хаалга татаж үзнэ, хүнтэй байвал айл андуурчээ гэнэ, хүнгүй бол хаалга онгойлгох гэж үзнэ.
- Орц цэвэр цэмцгэр байх бол тун ховрын үзэгдэл. Долоо хоногтоо 1 юм уу сайндаа л 2 удаа цэвэрлэгээ хийдэг.
- Орц бүр 2 лифттэй боловч 1 лифт нь ажилладаггүй мөртлөө СӨХ-н мөнгөн дээр 2 лифтний мөнгө байнга авдаг. Зарим орцнуудын лифт нь доошоо хүч алдаж унаж байсан тохиолдол цөөнгүй. Лифтнүүд нь байсхийгээд л эвдэрнэ. Эвдэрсэн зүйлсээ засах гэж хэдэн сар болно. Лифтний дуу чимээ айлууддаа сонсогддог.
- Дээвэр дээрээ шувуугүй байр гэж байхгүй байх. Гэхдээ та Эринд амьдарснаар гэртээ шувуу тэжээж байгаа мэт амьдрах боломжтой. Өглөө эрт шувуудын жиргээнээр сэрэхийг хүсвэл Эринд байр аваарай. Хүүхдүүд заримдаа шувууны чанга чимээнээс болж цочиж сэрдэг.
- Ханын цууралт маш ихтэй. Энд тэрүүгээрээ нил цуурсан байгаа. Борлуулалтын алба нь энэ цууралт бол өнгөлгөөний цууралтаа, бид удахгүй янзлаад өгнө өө гэж хэлээд байрандуу оруулна, байрандаа орсны дараа юу цууралт, бидэнд хамаагүй гэх хүмүүс шүү.
Та сонголтоо зөв хийгээрэй.
Зочин · 2016/12/15
энэ байранд амьдарч байгаа хүмүүс сэтгэгдлээ хэлээч авбал зүгээр юм уу хэр чанартай байр бэ
Зочин · 2016/07/18
Бүтээн байгуулж босгосон, цаг наргүй ажилласан олон зуун барилгачид, ажилчдынхаа цалин, ажлйын хөлсийг нь өгөх хэрэгтэй. Мөн хэнээс дутууншй ажлаа сайн хийдэг хамаг гайгүй ИТА болон ажилчдаа зориуд шалтаг гарган хөөсөөр, элдвээр хардан шахалт дарамтанд оруулмаар байгаад одоо "утсан хүүхэлдэй" шиг бие биенээсээ айдаг, хамтран ажиллаж чаддагүй хэдхэн хүнтэй үлдсэн дээ ЭРИН ИНТЕРНЕЙШЛ. Мөнгөтэй болгон компани удирддагүй юм ш дээ Эрхэмбаяраа. Эхнэр хүүхдээрээ биш -мэргэжлийн хүнээр борлуулалтаа хийлгэсэн бол
11111 · 2016/04/13
uruunii zohion baiguulalt saitai gadna orchin sain er ni taalagdsan bas songochihson bgaa
harin ter hana tsuursaniig tailbarlahdaa uvul hiisnees bolson gsen orohod bugdiig yanzalj ugnu gej bna lee
зочин · 2016/03/17
м2-ийнха үнийг дахиад буулгамаар юм дээр нь чанрын хувьд ямар бэ орж үзсэн өрөө болгоны хана цуурсан байхын ямар учиртай юм бол арай хана нь нурж унаад нар сар нэвт харагдах вий дээ
Зочин · 2015/08/18
mkv ni 2.2 sayaas 2 say bollo ch geh shig, tegsen dor bol zaisand mkv ni 2.2 sayaar bair awsan ni deer bh. hen ch bodson tiim bizde. tgd bas bvh bankuudtai gereetei gechijee yaj ingj hudla heldeg bnaa
Зочин · 2015/08/18
hehe ajilchdiinha ch tsaling ugchihgvi bas hudlaa medeelel taraaj bj yuma
Зочин · 2015/03/31
сайхан л бүтээн байгуулалт байна .бүтээн байгуулсан ажилчидынхаа цалинг өгөөчээ олон хүний хүч хөдөлмөр ,ажлын хөлсийг нь өгөхгүйгээр энэ олон сар яаж амьдар гээд байгаа юм бэ ц******ид тэвчээр барагдаад шударга өрсөлдөөнд ханданаа гэж бодож байна даа ******ир болон захиргаа санхүүгийн албадаууд минь:v