Людмила Путина: Путин өөрийн тагнуулчиддаа алуулсанГерманы "Die Welt” сонин ОХУ-ын Ерөнхийлөгчийн экс эхнэр Людмила Путиний шуугиан тарьсан ярилцлагыг нийтэд дэлгэлээ.

 

Оросын хэвлэлүүдээр В.Путин нас барсан. Одоо зөвхөн түүний орлон тоглогч ажиллаж байна. Путин нас барсныг түүний экс эхнэр Людмила Путина ярьсныг иш татан мэдээлсэн байна.

 

 

Тэрээр хэлэхдээ "Миний нөхөр харамсалтай нь урт насалж чадсангүй. Үүнийг олон нийт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийг тагнуулын ажилчид хөнөөсөн. Одоо намайг, охидыг мин.ь бас хөнөөх болов уу хэмээн би маш их айдастай явах болсон.

 

Манай гэр бүл төгс байгаагүй би энийг нуухгүй. Би Путинтэй гэрлэснийхээ дараа тагнуулын ажилчдад таатай ханддаг байсан. Тэгвэл одоо тэднээс айж байна. Тэд бол маш аймшигтай хүмүүс.

 

Нөхөр маань өөрөө ч маш хэцүү дарангуйлагч байсан. Би түүнд зөвхөн хүүхдүүдийн эх  гэдгээрээ л хэрэгтэй байсан. Намайг хүн байна гэж тоож хардаггүй байсан. Мөн намайг маш ихээр доромжилж зодож дарамталдаг байсан" гэжээ.

 

 

Тэгвэл зарим эх сурвалж В.Путиныг тархины хавангийн улмаас нас барсан гэх мэдээллийг өгч байна. Ямар боловч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсаар байна.

Дээрх мэдээллүүд  үнэн эсэхийг удахгүй ОХУ-ын эх сурвалжууд баталгаажуулах биз ээ.