Дуучин Т.Ариунаа гавьяатыг хүн бүр хүндэлж, дуунд нь уярч явдаг. Тэрбээр нэгэн томоохон арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бөгөөд хоёр хүүгээрээ "гоёсон" сайхан хатагтай хэмээн олон ам сайтай байлаа.

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт Broadway дэх “АМC Loews” театрт болсон юм. Нээлтээ хийсэн цагаас хойш дэлхийн сая, сая үзэгчийг байлдан дагуулаад буй тус киноны Монгол дахь албан ёсны нээлт өчигдөр орой “Хүннү” кино театрт болов. Ийнхүү олны хайрыг хүлээсэн дууч бүсгүйг фэнүүд нь харах сайхан байсан нь мэдээж. Ингээд гавьяатынхаа гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Д.Ана