Монголчууд циркийн урлагт үнэхээр хайртай, дуртай нь дахин нотлогдож байна. Хоёр жилийн өмнө "Дэлхийн цирк Монголд" тоглолтын тасалбарыг худалдан авах гэсэн иргэд циркийн гадна урт дараалал үүсгэж, долоо хоног тоглох байсан хөтөлбөрийг дахин долоо хоногоор сунгуулж байсныг санаж байна.

Хөхрөлдөөнд хөдөлдөггүй хөх асартаа зочлон араатан амьтан хэрхэн хүүхэд багачуудынхаа гарын аясаар эрхлэн  тоглож, санаанд багтамгүй үзүүлбэр хийж байгааг харж, илбэчдийн ур ухааныг биширч, гайхамшигт акробатчдын дүүлэн нисэхийг шимтэн үзэхийг хүсдэг энэ хүсэл өдгөө ч хэвээр байна.   

Гуравдугаар сарын 23-наас эхлэн циркийн үзэгчдийн суудал дүүрч, харин манежинд нь циркийн урлагийн хаан үзүүлбэр "Агаарын нисэлт", "Үхлийн цагариг" амилж дуулиан шуугиантай долоон хоногийг үдлээ. Гэсэн ч үзэгчдийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас зохион байгуулагчид тэдний хүсэлтийг  хүндэтгэж дахин 7 хоног сунгахаар болжээ. Тиймээс маргааш буюу ням гаригаас эхлэн мөн л үзэгчдээ угтан авч циркийн алтан манеж дүүрэх бололтой. Мөн хамгийн гайхамшигтай нь дэлхийн циркийн амжилтыг эвдэж, олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн эдгээр жүжигчдийн дунд Монголын жүжигчид ч багтсан байгаа. Тухайлбал өнгөрсөн жил шидэх банзнаас үсэрч агаарт зургаан удаа эргэсэн амжилтаараа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн Т.Номуунбаатар болон түүний хамтлагийнхан  ч  мөн энэ тоглолтыг чимж байна. Тэд саяхан  Швейцарийн "Салто Натали" циркт тоглолт хийгээд ирсэн билээ.  Ийнхүү бүтэн 14 хоногийн турш монголын хүүхэд багачуудыг хошууруулсан нэрт циркчид ирэх сарын 5-нд нутаг буцна.  

Гуравдугаар сарын 23-наас эхлэн циркийн үзэгчдийн суудал дүүрч, харин манежинд нь циркийн урлагийн хаан үзүүлбэр "Агаарын нисэлт", "Үхлийн цагариг" амилж дуулиан шуугиантай долоон хоногийг үдэх нь ээ.

Мөн хамгийн гайхамшигтай нь дэлхийн циркийн амжилтыг эвдэж, олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн эдгээр жүжигчдийн дунд Монголын жүжигчид ч багтсан байгаа. Тухайлбал өнгөрсөн жил шидэх банзнаас үсэрч агаарт зургаан удаа эргэсэн амжилтаараа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн Т.Номуунбаатар болон түүний хамтлагийнхан энэ тоглолтыг чимэх юм. Тэд саяхан эх орондоо ирсэн бөгөөд Швейцарийн "Салто Натали" циркт тоглолт хийгээд ирсэн билээ.

 

Бэлтгэсэн Д.Нэргүй