УИХ-ын гишүүн Г.Батхүү Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнуулжээ.

"Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны 50 жилийн ойн хүрээнд тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажилласан гэж ийнхүү шагнасан байна. Тэрбээр "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж байгаа гэнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү дэлхийн мотоциклын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах “мөрөөдөлтэй” явдагаа  дуулгалаад авсан юм. 

Д.Ана