Монголын хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа "Маск" продакшныг хамгийн сайхан бүсгүйчүүдтэй хамтлаг хэмээдэг. Тус хамтлагийн алаг нүдэн өхөөрдөм жүжигчин бол жүжигчин  МУСТА Ш.Жавхлан.

Тэрбээр “Мамма миа ” мюзикл уран сайхны кино, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээн үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тэгвэл нээлтээ хийгээд удаагүй байгаа "Анчид" хэмээх инээдмийн кинонд гол дүрийг бүтээсэн юм. Тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулдаг авьяаслаг бүсгүй маань нээлтэн дээрээ өмссөн хувцас түүнийг тун чиг жавхаалаг харагдуулж байлаа. Түүний сонголт зарим нэгэн хүнд таалагдаагүй бөгөөд шар хэвлэлийн "мэдрэмж"-гүй хувцасладаг хэмээн цоллоод авна лээ. Гэхдээ олон танил хүн заавал шорт нь дээр тирко өмсөж болохгүй гэж хуульчилаагүй болохоор надад л лав хөөрхөн л харагдаж байна гэж шар хэвлэлийнхэнд дайя. 

Д.Ана