Монголын хөгжим сонирхогч залууст Швейцарийн үндэсний урлаг болох ёодол хэмээх урсгалыг мэдрүүлсэн дуучин бол П.Баярцэнгэлийг танихгүй хүн Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй.


Тэрбээр Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн.Оюутан цагаасаа эхлэн шинэ жилээр албан байгууллагуудаар явж дуулж авьяасын үр шимээ хүртэж эхэлсэн хэмээн ярих дуртай.Өдгөө өөрийн хоолойны давтагдашгүй өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээсээ ялгарч чаддаг нэгэн болсон нь түүний хөдөлмөрийн үр дүн гэлтэй.Саяхан нээлтээ хийсэн “Анчид” кинонд гол дүрийг бүтээсэн. Тэгвэл авьяаслаг дууч залуу ДЭМБ-ын элч дуучнаар тодорсон юм.

Дэлхийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд өөрийн дуу хоолой, уран бүтээлийн өнгө аяс, хувь хүний хичээл зүтгэлээр хамтран оролцох юм ажээ.

Д.Ана