Яасан халагдаж, томилогдож чаддаггүй амьтад вэ
2015/04/14
Төрийн сайд, аймаг сумын дарга гээд төрийн бүхий л шатанд албан үүргээ хүлээлгэж өгөх гэхээр л нэг нь гэдийж нөгөө нь бөхийдөг байдалд бид дасчээ. Тэр ч бүү хэл тамга тэмдгээ өвөртлөөд зугтаана. Суудалд улайрч байгаа нь тамга тэмдгээ хөөнө гээд муур хулгана болсоор удлаа даа.
Нэлээд олон жилийн өмнө Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дарга ажлаа өгөх болж, тамга тэмдгээ цоожилчихоод сураггүй болсон. Гэтэл тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан, өдгөөгийн УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй нөхөд хаалгыг эвдээд орчихсон гэдгийг уншигч та санаж байгаа байх. Цоожийг нь эвдсэн гол хүн нь УИХ-ын гишүүн асан Д.Одхүү шүү дээ. Магадгүй ардчилсан нийгмийн хамгийн анхны тамга тэмдгээ өгөхгүй зугтаасан үзэгдэл энэ байх. Бүр эртнээс яривал Тогоонтөмөр хаан ч тамгаа өвөртлөөд зугтаж байсан түүх бий. Харин өнөөдөр энэ байдал газар холыг авлаа.
Одоогийн байдлаар “Монгол шуудан” компанид 10 жил ажилласан, газар хэлтсийн захирлаас гүйцэтгэх захирал хүртэл дэвшин ажилласан Ц.Батсайханыг халах шийдвэрийг ТӨХ-ноос гаргаж, туг лоозон барьсан нөхөд тэмцэл хийж байгаа аж. Ганцхан Ц.Батсайхан ч биш сайд даргаасаа эхлээд л халагдах болохоороо л баахан амьтдыг уруу татаад л тэмцэл өрнүүлэх юм. Сургуулийн захирлаас эхлээд эгэл жирийн ажилтан хүртэл шүүх цагдаа болно гээч. Яасан халагдаж чаддаггүй новшнууд вэ. Тэр нь одоо амь амьдрал нь юм байх даа. Нэг нь төрийн шийдвэрээр халагдах гэхээр нөгөө хэсэг нь өлсгөлөн зарлахаас эхлээд дажин болох юм.
Ажилд томилогдох гэсэн нэг нь ч цайрсан гарууд байх юм. Тухайлбал, ОБЕГ-т даргын алба хашиж байсан Т.Дуламдорж нь “Монгол шуудан”-гийн тамга тэмдгийг булааж авахаар удаа дараа оролдлого хийж, сүүлдээ бүр дээврээр орох гээд баригдаж гэнэ. Аргагүй л ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн шиг дайчин авир гаргажээ. Нөхрийг шатаж байгаа барилгын дээврээр ор гэвэл шатаж дуусахыг нь л хүлээх байх даа. Юуны тулд ийнхүү амь дүйн дээврээр нэвтрэх гэж оролдов оо. Гэхдээ улсынхаа эдийн засгийг яах тухай манарч яваа Ч.Сайханбилэгийнхээ нэрийг барьдаг юм байх.
Уг нь бол “Монгол шуудан” компани 100 хувь төрийн өмчит компани тул гүйцэтгэх захирал нь жил бүр ТӨХ-ны удирдлагатай гэрээ байгуулан ажилладаг юм байна. 2014 онд байгуулсан гэрээний хугацаа дууссан тул ийн шинэ дарга томилох болсон гэж ТӨХ-ноос тайлбарласан юм билээ. Төр өөрөө хэнийгээ хаана ажиллуулахаа мэддэг л байж таарна шүү дээ. Энэ бүгдээс харвал төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч юм шиг.
Гэтэл тус компанийн ажилчид өнгөрсөн баасан гарагаас зохион байгуулалтад орж, 13 хүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулан, мэргэжлийн биш тул шинэ захирал хүлээн авахгүй, тамга тэмдгээ хүлээлгэн өгч болзошгүй гээд хуучин захирлыг ч дотогш нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэжээ. Ингээд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн өргөх бичгийг УИХ, ЗГ-ын холбогдох албан тушаалтнуудад өгсөн гэнэ. Тодруулбал, төрийн бодлогыг эсэргүүцэх 13 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулаад авсан байна.
Нэг нь баахан хүний ажил алдуулан суудалдаа шигдэж, нөгөө нь нэр нүүрээ барж дээвэр хонгилоор гүйж байхаар нэг нь өгч нөгөө авч сурах хэрэгтэй юм даа, хөөрхийс. Тэр Т.Дуламдорж гэж нэг цайрчихсан нөхөр байна,аа.
Н.Дөл
Зочин · 2015/04/17
Yes zuitei bolohgui bol ene baidal hezee ch arilahguiee ! Huuhdee bagaas ni ehelj yes zuitei humuujuulmeer bna. Medeej iim etseg eh yaaj humuujuulehviidee. Surguul tsetserlegiin bagsh nart ih uureg noogdoh baih
Зочин · 2015/04/15
Гэрээгээ дүгээд, ТУЗ-ийн хурлаараа хэлэлцүүлж үр дүнг нь хэлэлцээд х******** аль эсвэл шагнаж урамшуулаад гэрээг нь сунгаад ажиллуулдаг төрийн ажлын наад захын дэг жаяг бий шүү дээ. Гэтэл зарим ТУЗ-н гишүүд нь ч мэдээгүй байхад халж байдаг ийм л увиагүй үйлдэл гаргаад байгаа учраас ард иргэд дургүй байна шүү дээ. Энэ бол төрийг хүчгүй, олхиогүй, төрийн ажил нам, найз нөхдийн дохио зангаа, цалин авч татварын мөнгөөр тансаглах гэсэн үйлдэл мөн. Тийм учраас тэмцлийг дэмжиж байна. ТУЗ-г ажилчдтай уулзахыг ********даж байна. Эцсэт нь УИХ-ын дарга хэлсэн үгэндээ эзэн байхыг, Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарах нэрээр төрийн албан хаагчдаар тоголохоо болихыг ганц нэг байгууллагын төлөөлөл биш ард түмэн асуух цаг ойртож байна шүү гэдгийг хэлье.
Зочин · 2015/04/15
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БҮТЭЭГДХҮҮНҮҮД: Тяньши цай
НАИРЛАГА: 6 төрлийн ногоон цай киностемма, лотосын навч, касси торагийн үр мандрины хальс мэхээрийн үндэс, бадамлянхуан навч
ОНЦЛОГ: Дэлхий дээр хүн төрөлхтний хэрэглэдэг 7000 гаруй төрлийн цайнаас дэлхийн эрүүл мэндийн байгуул**********с 5 цайнд эрүүлжүүлэх нөлөөгөөр нь алтан медаль олгосон байдгийн нэг нь энэ цай юм. Монголчууд холестрин ихээр агуулагддаг малын мах болон малын гаралтай өөх тосыг нилээд хэмжээгээр хэрэглэдэг. Үүнээс бидний бие организмд болон цусанд холестерин ихээр хуримтлагдаж судас хатуурах, даралт ихсэх, зүрх судасны өвчин, элэгний өөхжилт үүсэх гол шалтгаан болдог. Нэгэнт бид хэрэглэж заншсан эдгээр хоол хүнснээсээ татталзаж чадахгүй учир илүүдэл холестриныг биеэсээ зайлуулж байх ********длагатай. Өөхлөг бууруулах цай нь судасны ханан доторх бохирдлыг уусган цэвэрлэж, цусан дахь холестерин өөх, тосыг багасгаснаар зүрх судасны үйл ажил**********г сайжруулж, хялгасан судасны бөглөрлийг онгойлгож, бүх бие эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлнэ.
Мөн тархи, цусны даралтыг тогтворжуулж, тураах, хаван хөөх үйлчилгээтэй. Элдэв төрлийн хордлого тайлах, халуун бууруулах, хоол шингээх зэрэгг сайнаар нөлөөлдөг төдийгүй тогтмол хэрэглэвээс хорт хавдарт өртөгдөх нь 2 дахин буурна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Бусад бүтээгдэхүүнийг энэ цайгаараа даруулан уувал онцгой үр дүнтэй.
- Зүрх судасны өвчнүүд ялангуяа даралт ихсэх судасны хатуурлаас сэргийлэх болон эмчлэхэд
- Оюуны болон биеийн ачаалал ихтэй архаг ядаргаатай үед
- Бүх төрлийн хордлого тайлахад, экологийн таагүй нөхцөлд ажиллаж амьдарч буй нөхцөлд
- Амьсгалын дээд замын вирусын хурц халдвар, грипп ангинны хордлого тайлж халуун бууруулахад
- Элэг гэдэс ходоодны бүх өвчлөлүүд ялангуяа архаг өтгөн хаталтын үед
- Тураах программын үед
- Ходоод, түрүү булчирхай лимфийн систем арьсны бүх төрлийн хавдруудаас сэргийлэх болон эмчлэхэд
- Савны хүзүүний улайлт үтрээний мөөгөнцөр кольфитын үед
- Жирэмсэн эмэггэйчүүдэд төрөхийн өмнөх сард, нярайд тархины даралтыг бууруулахад
Хэрэглэх арга: Нэг уут цайг 0.25 -1 литр буцалсан халуун усанд 15-20 минут дүрж, таглаж хандлан даралт ихтэй бол халуунаар даралт багатай бол бага зэрэг хөргөж цайны хэрэглээгээр ууна. Өдрийн турш өнгийг нь гартал буцалсан ус нэмж таглаж хандлан хэрэглэнэ. Хэрэглэсэн цайны ********аар шарх болон нүүр нүдэндээ жин тавьбал сайн. Орой 18 цагаас хойш ууж хэрэггүй. Учир нь их шээлгэнэ. Буцалгаж, хонуулж ууж болохгүй. Шаардлагатай бол нэг дор хоёр уутыг хамт хандлан хэрэглэж болно.
40 уутаар савлагдсан 3 хайрцаг нь 1 курс. 1 хайрцаг нь 18$.
Утас: 94448429
Зочин · 2015/04/15
10 жил дарга хийж эрхэлж идэж ууж болсон юм бишүү.13 хүнтэй эс**********цэж байгаа тэр нөхдүүд цалингаа тултал нэмүүлж авдаг, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардлын нэг хэсэг болгодог, гар хөл болсон хүмүүс байна. манай байгууллагын дарга яг ийм хүн байдаг.төрийн ажил заавал халаа сэлгээтэй байх ёстой